• Эхлэл
  • Л.Нинжжамц МҮОНРТ-ийн захирал боллоо

Л.Нинжжамц МҮОНРТ-ийн захирал боллоо

2017/01/27

МҮОНРТ-ийн ерөнхий захирлаар ажиллаж байсан Ц.Оюундарь өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгснөөр шинэ захирлыг сонгон шалгаруулахаар болоод байсан юм. Тэгвэл уг албан тушаалд

  Т.Батзориг. МҮОНР-ийн ерөнхий продюсер.

    Н.Болормаа. “Плей-Бой Монгол” сэтгүүлийн эрхлэгч, сэтгүүлч. 

   М.Наранбаатар. МСНЭ-ийн дэд ерөнхийлөгч, сэтгүүлч. Өмнө нь тус байгууллагын даргаар ажиллаж байгаад Ц.Оюундарьд ажлаа өгсөн.

  Л.Нинжжамц. МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч, сэтгүүлч.  МАН-ын гишүүн асан.

        Д.Цондовдорж. ММ агентлагт ажиллаж байсан, сэтгүүлч.

     Н.Намхай. АИСТ телевизийн захирал асан нарын хүмүүс нэрээ дэвшүүлээд байсан. Ерөнхий захиралд нэр дэвшигчдийн материалыг Үндэсний Зөвлөлийн гишүүдээс бүрдсэн Ажлын хэсэг энэхүү журмын дагуу судалж, Үндэсний Зөвлөлийн хуралдаанд танилцуулан нууц санал хураалтаар явуулснаар олонхийн саналаар Ерөнхий захирлыаар Л.Нинжжамц томилогдсон байна. Өмнө нь тэрээр МҮОНТ-гийн захирлаар ажиллаж байгаад, Ц.Оюундарийг ажлаа өгсний дараа үүргийг түр орлон гүйцэтгэж байсан юм. 

Лувсандашийн Нинжжамц нь 53  дугаар дунд сургуулийг төгссөн. МУИС-ийг философич, “Отгонтэнгэр” их сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус дүүргэсэн. Хууль зүйн ухааны магистр. Гадаадын  орнуудад  олон нийттэй харилцах PR-ийн чиглэлээр сурч туршлага хуримтлуулсан нэгэн юм.

Тэрбээр Монголын хэвлэл мэдээллийн салбарт 20 жил ажиллахдаа 1996-2005 онд Монголын сонины холбооны гүйцэтгэх захирал, 2005-2007 онд МҮОНРТ-ийн Тамгын газрын дарга, 2007-2009 онд Монголын сонины холбооны гүйцэтгэх захирал, 2009-2010 онд Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга бөгөөд Ерөнхий сайд С.Баярын хэвлэлийн төлөөлөгч, “Петровис” компанийн PR зөвлөх, Статистикийн хорооноос зохион байгуулсан “Хүн ам, орон сууцны тооллого”-ын PR  зөвлөх, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны даргын зөвлөх, “Өглөөний сонин”-ы ерөнхий эрхлэгчээр  ажиллаж байсан юм.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна