• Эхлэл
  • Ардчилсан намын даргын сонгууль болж байна

Ардчилсан намын даргын сонгууль болж байна

2017/01/29

2016 оны сонгуулиар ялагдал хүлээсэн Ардчилсан намынхан, намдаа шинэчлэл хийх шаардлагатай хэмээн намын даргыг бүх гишүүдийнхээ саналаар тодруулахаар өнгөрсөн арванхоёрдугаар сард болсон Их хурлаараа шийдвэрлэсэн. Энэ дагуу тус намын даргад УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Ж.Батзандан, С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн асан Л.Гантөмөр, Н.Алтанхуяг нар өрсөлдөхөөр болсон. Тэд арванхоёрдугаар сарын 21-нээс эхлэн сунгаа явуулж, өнөөдөр санал хураалт болж буй юм. Санал хураалт орон даяар нэгэн зэрэг 07.00 цагт эхэллээ, 22.00 цагт санал авах ажиллагаа дуусаж, тоолох процесст шилжих юм.

Нийт 170 мянга гаруй нэр дэвшигч шинэчилсэн бүртгэлдээ хамрагдсан ч анхан шатанд бүртгэл хийлгүүлээгүй гэх үндэслэлээр тус намын дарга З.Энхболд 16 мянган гишүүний санал өгөх эрхийг хүчингүй болгосон.

Иймээс 160 мянга орчим гишүүн намын даргын сунгаанд өрсөлдсөн таван нэр дэвшигчид саналаа өгөх болж байна.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна