• Эхлэл
  • Дүнг өнөө шөнөдөө багтааж гаргана гэв

Дүнг өнөө шөнөдөө багтааж гаргана гэв

2017/01/29

Ардчилсан намын даргыг сонгох санал хураалт өнөөдөр 10.00 цагт эхэлж, 22.00 цагт дууслаа.

Улсын хэмжээнд саналаа өгсөн гишүүдийн ирц 20.00 цагийн байдлаар 70 гаруй хувьтай болсон тухай мэдээллийг Сонгууль зохион байгуулах хорооноос өгсөн. Тус Сонгуулийн хорооноос мөн 23.40 цагийн орчимд “Blue sky”-ийн  хурлын танхимд мэдээлэл хийлээ. Энэ удаад ирцийн байдлын талаар мэдээлэл өгсөн бөгөөд сум бүр дүнгээ нэгтгэн, аймгийн хэмжээнд нь онооны байдлаар дүнг гаргаж нэгтгэнэ. Улсын хэмжээнд нийт 8350 оноо гэж тооцоолж байгаа бөгөөд эдгээрээс хамгийн өндөр оноо авсан нь ялах ёстой. Өнөө шөнөдөө багтаж, урьдчилсан дүн гарах байх гэж мэдэгдлээ. Тус хорооны зүгээс аймаг, дүүргийн дүнг  “Blue sky” дахь мэдээллийн танхим дахь дэлгэц дээр шууд харуулан, хэн хэдэн оноо авсныг харуулаад явна гэлээ. Эдгээрийг нэгтгэсний дараа л урьдчилсан ерөнхий дүн гарах юм байна. 

Мэдээлэл өгөх үед буюу 23.40 цагийн байдлаар Налайх, Багахангай, Дундговь аймгийн дүн ирсэн байгаа гэхдээ онооны байдлаар тооцоолж гаргана гэлээ.

Хэдийгээр сошиал ертөнцөөр ялагчийн талаар таамаг дэвшүүлж байгаа ч одоогоор урьдчилан хэлэх боломжгүй гэж тус намын Сонгуулийн хорооноос мэдэгдэж байна. 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна