Ардчилсан намын даргын сонгох санал хураалт өчигдөр буюу нэгдүгээр сарын 29-нд болж, дүнг нэгтгэх ажиллагаа урьд шөнөжин үргэлжилж, урьдчилсан мэдээллийг гаргаад байна.
Нийт 20 аймаг, найман дүүрэг дүнгээ ирүүлж, нэгтгэхэд С.Эрдэнэ 2714.45 оноогоор тэргүүлж, Н.Алтанхуяг 1640.60, Л.Гантөмөр 1279.43, Ж.Батзандан 1012.36, Д.Эрдэнэбат 801.31 оноо тус, тус аваад байна. Ардчилсан намын гишүүдийн тодорхойлсноор бол энэ удаагийн өрсөлдөөнд С.Эрдэнэ ялалт байгууллаа.
Нэр дэвшигчид нийт дүнгээрээ 8350 оноо авах ёстойгоос 7450 оноог цуглуулсан. Мэдээгээ ирүүлээгүй байгаа Төв аймаг, Сонгинохайрхан дүүргээс нийт 900 оноо багцлагдаж ирснээр саналын дүн эцэслэх юм.
Сэтгэгдэл байхгүй байна