-Олон нийтийн дунд яг ямар факт авлигын индексийг ухрахад нөлөөлөв гэдэг асуултыг бий болгов. Улс төр судлаачид гэлтгүй, сургуулийн хүүхэд ч ойлгохоор нэгэн том баримт байгааг бид мартжээ-
Олон улсын Transperancy International байгууллага жил тутам тайлагнадаг “Авлигын төсөөллийн индекс 2016” тайлангаа гаргажээ. Монгол Улс 2015 оны тайлангаар дэлхийн 168 орноос 72 дугаар байрт жагсаж байсан бол 2016 онд 15 байраар ухран 87 дугаар байрт жагссан байна. Тайлагнах үеэрээ энэхүү ухралт нь Монгол Улсын АТГ-ын үйл ажиллагааг үнэлж дүгнэсэн хэрэг огт биш юм гэж тодотгож байлаа.
Тайлангаас үзвэл АТГ ажлаа сайн хийж байгаа боловч авлигын индекс 15 байраар ухраад байгаа юм байна гэсэн ойлгомжгүй дүгнэлт хийхээр байгааг та бид харж байна. Тиймээс олон нийтийн дунд яг ямар факт авлигын индексийг ухрахад нөлөөлөв гэдэг асуултыг бий болгов. Улс төр судлаачид гэлтгүй, сургуулийн хүүхэд ч ойлгохоор нэгэн том баримт байгааг бид мартжээ. Энэ бол Нийслэлийн МАН-ын хорооны дарга, одоогийн НИТХ-ын дарга Ц.Сандуйгийн 2016 оны зургадугаар сарын 25-ны өдөр олон нийтэд өөрийнхөө дуу хоолойгоор хүргэсэн албан тушаалын наймааны тухай аудио бичлэг юм. Монголын ууган намын удирлах албан тушаалтны амнаас гарамгүй үгийг хээвнэг хүүрнэж байсныг одоо та санаж байгаа байх.
Тэр бичлэг олон нийтэд хүрсний дараа “би ийм зүйл ярьсан нь үнэн, гэхдээ хэдэн жилийн өмн ярьсан”, “ийм зүйл ерөөсөө яригдаагүй болохыг цагдаа тогтоолоо”, “мэргэжлийн байгууллагууд эвлүүлэг гэдгийг тогтоолоо” гэхчлэн хөлсөө дуслуулан байж хийсэн авцалдаагүй мэдэгдлүүдийг нь та санаж байгаа биз ээ.
Бодит байдал дээр хүчний байгууллагууд тогтоохдоо “Бичлэг дээрх М.Энхболд, А.Ганбаатар, Ц.Сундуй нарын яриа нь өөр өөр цаг хугацаанд хийгдсэнийг эвлүүлсэн байна” гэсэн дүгнэлтийг гаргаснаас биш Ц.Сундуйгийн энэ бичлэг дээрх яриа нь гарцаагүй өөрийнх нь хэлсэн үг яриа, дуу хоолой мөн болохыг тогтоосон шүү дээ. Сурсан, дадсан мэт албан тушаал, авлигын наймааг ярьж байгаа нь цаанаа учиртай байсныг сонгуулийн шуугиан, шуурган дунд иргэд анзаараагүй байх. Нийслэлийн газрын албаны даргын албан тушаалыг олон жил хашсан тэрбээр Улаанбаатар хотын хамгийн үнэ цэнэтэй, нүдэнд тусахаар газруудыг яг энэ аргаараа өөрийн болгосон хүн юм. Хоёрхон жишээг дурдахад Улаанбаатар хотын хамгийн үнэтэй караоке, VLVT хэмээх шөнийн цэнгээний газар байрладаг МЕТРОМОЛЛ төв нь бидний сайн мэдэх Хүүхдийн урлан бүтээх төвийн газар дээр баригдсан, МИНТ гэх хотын залуусын халаасыг сэгсэрдэг тансаг клубтэй ХОУМ ПЛАЗА объектыг мөн энэ эрхэм эзэмшдэг нь нууц биш болсон.
НИТХ-ын дарга Ц.Сандуйгийн оффшор данс дүүгийнх нь буюу Цэндсүрэнгийн Сэргэлэнгийн нэр дээр байгаа нь олон нийтэд ил болоод байна. http://eagle.mn/r/10410 Нийслэлийн газрын албаны даргын дүү оффшор данстай болтлоо хөлжжээ. Гэвч энэ мэдээлэл удахгүй “худлаа мэдээлэл боолх нь тогтоогдоно” биз ээ.
Дуучин С.Амармандахыг ОХУ-ын Элчин сайдын яамны ажилтан зодсон гэх дуулиан нь Ц.Сандуй даргын эзэмшдэг ресторанд мөн л дэгдсэн. http://www.24tsag.mn/content/143130.shtml. Харин энэ хэргийг сурсан аргаараа нам дарж, хотын дарга муу нэрт С.Батболд л зохион байгуулсан үдэшлэг мэт харагдуулсан билээ. Гэхдээ Ц.Сандуй даргын туслах гэх залуу дуучин Амараагийн эхнэрийг дарамталсан гэх мэдээлэл цацагдсан нь хэн цаана нь байгааг хэлж өглөө. http://www.zaluu.mn/p/35054.htmI
Хямралын сүүдэр Монгол Улсыг дайрч байгаа энэ үед Засгийн газар, УИХ-ын түвшинд зардлаа бууруулах, төсвөө танахыг уриалах мэт харагдавч НИТХ-ын дарга нь найр наадам, архидалт зохион байгуулсаар байна. Үүнийг харин НАМ нь мэдэж байдаг болов уу?
“Алтан сарнай” МАН-ын даржин шагналыг авсандаа тун их хөөрцөглөн төрийн шагнал авсан мэт найд наадам хийж, архидалт, тансаглалыг ард түмэндээ үзүүлж яваа нь ТОМ намын ТОМ даргын хувьд байж болох үйлдэл үү?
Нийслэлийн МАН-ын даргын суудлыг авснаараа Нийслэлд МАН-ыг ялуулсан гэдэгтээ бат итгэж яваа энэхүү залууд хэлэх үг байна. Та чадалтайдаа намаа ялуулаагүй юм шүү! Ард түмэн өөрчлөлтийг хүссэндээ танай намыг сонгосон юм. Нийслэлд ялсан Намын нийслэлийн намын дарга нь хотын дарга болдог зарчим энэ удаагийн сонгуулийн дараа үйлчлээгүй нь амнаасаа болж асуудал үүсгэдэг Ц.Сандуй даргад удирдлагаас нь өгсөн шийтгэл гэдэг нь ойлгомжтой. Харин одоо тэрбээр улсаа “шийтгэж”, авлигын үзүүлэлтийг арагш татахад “хувь нэмэр” оруулснаа харууллаа.
Эх сурвалж: Tonshuul.mn
Сэтгэгдэл байхгүй байна