Цонхоор үсэрч амиа хорлосон гэх залуугийн хэрэг нийгмийн бас нэг асуудлыг сэдрээж байна. Одоогийн байдлаар түүнийг амиа хорлосон гэж үзэж байгаа. Басхүү цуг байсан 12 залуу мансуурлын байдалтай байсан гэсэн мэдээллүүд гарч мансууруулах бодис болон залуусын асуудал шүүмжлэл өрнөж байна. Уг хэрэг нэгдүгээр сарын 29-нд гарсан бөгөөд Баянзүрх дүүргийн нутагт дэвсгэрт байрлах “Рояал Кэтстл” хотхоны дугаар байрны 12 давхраас 21 настай залуу унаж нас барсан, байранд үе тэнгийн 12 залуу унтаж байсан гэдэг.
Гэхдээ одоо ч талийгаач Б.Хүслэн амиа хорлосон эсвэл гадны нөлөөтэй нас барсан эсэхийг тогтоогоогүй байна. Үүнтэй зэрэгцээд нас барсан залуу манай нэртэй жүжигчний хүү, хэрэг гарсан газар УИХ-ын гишүүн асны хүүгийн байр байсан талаар мэдээлэл гарч байна.
Тухайлбал, “Өдрийн сонин” өнөөдрийн дугаартаа талийгаач хүү хошин урлагийн жүжигчин Б.Баатархүүгийн том хүү байсан, энэхүү хэрэгт сэжигтнээр “THE COLORS” хамтлагийн нийт 11 залууг байцааж байгаа. Түүнчлэн УИХ-ын гишүүн асан Х.Баттулгын хүү болох Хүлэгүгийн гэрийн цонхноос үсэрсэн гэж мэдээлсэн байна. Учир нь ухайн байрны хяналтын камерт дүрс бичлэг хадгалагдан үлджээ.
Үүнээс гадна залуус мансуурсан байдалтай, нэгнийгээ цонхоор үсэрсэн болохыг ч мэдээгүй байсан гэсэн яриа гарсан. Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн алба хаагчид хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна
Сэтгэгдэл байхгүй байна