• Эхлэл
  • Ардчилсан нам хандив хүслээ

Ардчилсан нам хандив хүслээ

2017/02/02

Ардчилсан намын VII их хурал хоёрдугаар сарын 12-нд болно. Тэгвэл Ардчилсан нам энэ хуралд зориулан нам гишүүд, дэмжигчдээсээ хандив хүслээ.Улс төрийн намын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-д "намд зориулж нэг удаа өгөх хандивын дээд хэмжээ хуулийн этгээд арван сая, иргэд нэг сая төгрөг хандивлаж болно" гэсэн заалтын дагуу хандив үзүүлж хамтран ажиллахыг уриалж байгаа аж.

Ардчилсан намын VII их хурлаар намын нийт гишүүдээсээ сонгогдсон шинэ даргыг батламжлах, Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүд болон Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийг томилох юм.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна