УИХ-ын чуулганы хуралдаан өнөөдөр хаалттай гормоор үргэлжилж байна. Чуулганы хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Үндэсний аюулгүй байдлын талаар хаалттай мэдээлэл хийсэн юм. Ерөнхийлөгч жилд хоёр удаа УИХ-ын чуулганы хуралдаанд мэдээлэл хийдэг. Ийн үдээс өмнөх хуралдаан хаалттай болсон ч Ерөнхийлөгчийн мэдээлэлтэй холбогдуулан гишүүд олон асуулт тавьсан учир үдээс хойшхи хуралдаан мөн хаалттайгаар үргэлжиллээ.
Энэхүү асуулт хариултын дараа нь “Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээ сангийн зарлагын 2017 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хаалттай хэлэлцэнэ гэсэн мэдээлэл байгаа юм.
Дашрамд сануулахад УИХ-ын гишүүдийн ирц зарим хуралдаанд маш бага байдаг гэсэн шүүмжлэл дэгддэг. Харин өнөөдрийн хуралдаанд 67 гишүүн оролцож байна. Б.Жавхлан, З.Нарантуяа, Ё.Баатарбилэг, Г.Занданшатар, Н.Номтойбаяр, Н.Оюундарь, Г.Солтан, Н.Цэрэнбат, Д.Лүндээжанцан нар томилолт, чөлөө авчээ.
Томилолттой чөлөөтэй гишүүд
№ |
Гишүүдийн нэр |
Хаашаа явсан |
Явах,ирэх хугацаа |
Гадаадад: /Улсын Их Хурлын даргын захирамжаар томилолт олгогдсон |
|||
1 |
Б.Жавхлан |
АНУ |
01.19-02.09 |
2 |
З.Нарантуяа |
АНУ |
01.20-02.05 |
3 |
Ё.Баатарбилэг |
Япон |
01.27-02.02 |
4 |
Г.Занданшатар |
Япон |
01.29-02.03 |
Гадаадад: /Засгийн газрын шийдвэрээр эсвэл ОУБ-ын шугамаар/ |
|||
1 |
Н.Номтойбаяр |
Европ |
01.30-02.03 |
Орон нутагт: /Нийслэлийн алслагдсан дүүрэгт/ |
|||
1 |
Г.Солтан |
Баян-Өлгий |
01.28-02.06 |
2 |
Н.Оюундарь |
Сэлэнгэ |
02.02-02.04 |
|
|
Чөлөөтэй |
|
1 |
Н.Цэрэнбат |
Чөлөөтэй |
01.31-02.08 |
Эмнэлгийн чөлөөтэй |
|||
1 |
Д.Лүндээжанцан |
Эмнэлгийн чөлөөтэй |
01.30-02.03 |
Тасалсан /томилолтгүй/ |
|||
- |
- |
- |
- |
Нэмэлт мэдээлэл:19:00 цаг чуулганы хуралдаан нээлттэй горимд шилжлээ. Чуулганы маргаашийн хуралдаан 10.00 цагаас эхэлнэ.
Сэтгэгдэл байхгүй байна