• Эхлэл
  • Л.Гансүх:Танай хуулийн мафийн ялыг эдэллээ. Одоо амийг минь ав

Л.Гансүх:Танай хуулийн мафийн ялыг эдэллээ. Одоо амийг минь ав

2017/02/03

"Нүүрсний" хэмээх хэрэгт ял сонсон хоригдож буй Ерөнхий сайдын зөвлөх асан Л.Гансүх Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандан захидал гаргасан байна. Түүний хорих ялыг магадлан хэлэлцэх хугацаа болж хоёр удаа өргөдөл гаргасан ч прокуроро хэлэлцээгүй байна. Ингээд захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид

Шинэчлэлийн Засгийн газрыг унагаах, ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулахын тулд тус Засгийн газраас зохион байгуулсан гэр хорооллын иргэдийг хямд, шигшсэн нүүрсээр хангах ажлын зохицуулагчаар ажилласан надад зориудаар зохион байгуулсан хилс хэрэг үүсгэн хэлмэгдүүлснийг Монголын ард түмэн 5 өдрийн турш телевизээр харсан.

Таны захиалгаар, таны томилдог АТГ, прокурор, Шүүхийн тодорхой бүлэг хүмүүсийн хилс хэрэг зохион хэлмэгдүүлэн байж өгсөн ялыг чинь миний бие өнгөрсөн оны 11 сарын сүүлээр эдлээд дууссан.

Эрүүгийн хуулийн 74-р зүйлийг үндэслэн биеэр эдлэх ялын холбогдох хугацааг дуусгасан, өр төлбөргүй, хэрэг зөрчил ял эдлэх хугацаандаа гаргаагүй учраас хуулийн дагуу хорих ангиас Төв аймгийн прокурор руу 2016 оны 12-р сар, 2017 оны 1-р сард нийт 2 удаа материал явуулсан боловч прокурор миний материалыг шүүх рүү явуулалгүй тухай бүр хорих анги руу буцаан намайг үндэслэлгүй хорьж байна.

Статистик дурьдвал Төв аймгийн шүүхээс 2016 онд 185 хүнийг тэр дундаа миний хоригдож буй ангиас 41 хүнийг энэ хуулиар тэнсэн харгалзаж сулласан байна. Энэ ангид хоригдож байсан УИХ-ын гишүүн асан Ц.Батбаярыг энэ хуулиар хорих ангиас хүсэлт нь очиход прокурор дээр 1 хоногийн дотор шүүх дээр 5 хоногийн дотор шийдэн сулласан байдаг. Гэтэл хамгийн сүүлд 2017 оны 1 сард энэ хорих ангиас 7 хүн прокурор руу очиход 6-г нь цааш нь шүүх рүү явуулаад ганцхан намайг буцааж надад үндсэн хууль, эрүүгийн хуулиар олгогдсон эрхийг минь эдлүүлэхгүй 2 сар боллоо.

Хэрэг хийгээгүй байж танай хуулийн мафийн өгсөн ялыг эдэлж суухдаа өөрөө эрх чөлөөтэй болохдоо яарсан биш хорт хавдартай үлдсэн эхнэрээ хурдан гарч эмчлүүлж асарч сувилах юмсан гэж өдөр хоногийг тоолж суулаа. Үүний тулд шүүхээс оноосон Багануурын уурхайд учруулсан “хохирол” гэгч олон зуун сая төгрөгийг байраа барьцаалан зээл авах, найз нөхдөөсөө тусламж, хандив авах замаар төлж барагдуулсан. Мөн хоригдох хугацаандаа элдэв зөрчил гаргаагүй.

Таны хугацаа дуусахад хэдэн сар дутуу боловч нэг өдрийн өмнө ч гэсэн прокурор, хууль, хүчний байгууллагаас савраа татаж, эдний нэр хүндээр шал арчиж, хуулийг гууль болгохоо зогсоож миний үндсэн хууль, эрүүгийн хуулиар олгогдсон эрхийг эдлүүлэхийг хүсье.

Одоо хуулийн дагуу 3 дахь удаагаа прокурорт хорих ангиас миний тодорхойлолт очсон байгаа.

Цаашид ийм байдлаар намайг магадланд оруулахгүй үндэслэлгүйгээр хориод байвал өлсгөлөн зарлаж тэмцэхээ мэдэгдэж байна. Өөрөө шоронд юу ч хийж чадахгүй байж байгаад эхнэрээ алдсанд орвол энэ шударга бус зүйлсийг чинь засахын төлөө бидний амь хэрэгтэй бол ав гэж хэлье.

Монгол Улсын иргэн Л.Гансүх

2017 оны 2 сарын 1

Жич: Хувийг өмгөөлөгч Э.Мөнхдаваа, Ц.Баасандорж нарт

ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • зочин
    хэнбэ гшуайч байсан хулгай хийсэн нь шүүхээр тогтоогдсон л бол ялаа үүрэх л ёстой.
    2017 оны 02 сарын 05
  • Зочин
    суллах хэрэгтэй амь насын авах гээд байгаа юм уу энэ элбэгдорж д хэрэгтэй юм бол алаад ав элбэгээ чи монгол биш байх аа арай хэтэрч байна шал дургүй хүрч байна ичээч түиэн нүд харж байгаа шд
    2017 оны 02 сарын 05
  • Зочин
    ЭЛБЭГДОРЖ МАН ЭНХБОЛД НАР ҮХВЭЛ ТААРАХ ЛУЙВАРЧИД
    2017 оны 02 сарын 05
  • Зочин
    ЭЛБЭГДОРЖ МАН ЭНХБОЛД НАР ҮХВЭЛ ТААРАХ ЛУЙВАРЧИД
    2017 оны 02 сарын 05
  • Зочин
    ЭЛБЭГДОРЖ МАН ЭНХБОЛД НАР ҮХВЭЛ ТААРАХ ЛУЙВАРЧИД
    2017 оны 02 сарын 05
  • ЗОЧИН
    100/ ХУВЬ ГАНСҮХИЙГ ТАЛД БАЙНА ОДООГИЙН ТӨР ДЭНДҮҮ УЛС ТӨРЖИЖ НАМЧИРХАН ХҮНИЙГ ХҮЧЭЭР ХЭЛМЭГДҮҮЛЖ ЯЛ ТУЛГАН ШААРДАЖ ХҮЧ ХЭРГЭЛЖ БАЙГААН АРД ТҮМЭНД ТААЛАГДАХГҮЙ БАЙНА ЭНГЭЭД БАЙХАД ЯААЖ МОНГОЛ УЛС ХӨГЖИЖ ӨРНӨӨС ГАРАХ ЮМ ЭВТЭЙ БОЛ ХҮЧТЭЙ ГЭДЭГ БАЙХ АА ЭЛБЭГДОРЖИЙН ХИЙЖ БАЙГАА ӨС ХОНЗОН ШД ЯМАРЧ Е/ БАЙР СУУРЬ БАЙХГҮЙ ТЭНЭГ ХҮН ОДОО НААД ХОР НАЙРУУЛДАГ БУЗАР АЖИЛАА ЗОГСОО ЛАЛАР АА
    2017 оны 02 сарын 05
  • MONGOL
    200,000t zardag nuusiig 80.000t zarj boldog yum gedgiig haruulsan shuudee novsh gej ene MAN unheer chenjuudiin nam yum aa novsh gej
    2017 оны 02 сарын 04
  • Өнөрөө
    Наад новшоо олон юм яриад байвал шоронд нь насаар нь хатаа. Нэг их цэвэрхэн амьтан болж гэнэ шуналын тиф чинь
    2017 оны 02 сарын 03
  • zochin
    ymar hul ni hugaraad haish yaish bolson joomnii mur shig bichdeg bichig usgiin chadvargui durak ve

    ymar hul ni hugaraad haish yaish bolson joomnii mur shig bichdeg bichig usgiin chadvargui pizda ve
    2017 оны 02 сарын 03
  • zochin
    ymar hul ni hugaraad haish yaish bolson joomnii mur shig bichdeg bichig usgiin chadvargui pizda ve
    2017 оны 02 сарын 03
  • Зочин
    адилхан эрлийз байж монголын төлөө ажил хиисэн учираас элбэгээ их уурласан байна
    2017 оны 02 сарын 03