Олон улсын эрүүл мэндийн дүрмийн хэрэгжилтийг үнэлэх 2 өдрийн семинар Сити тауер цогцолборт боллоо. Уулзалтад Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн мэргэжилтнүүд, ЭМЯ, ХХААХҮЯ, БОАЖЯ, ОБЕГ, МХЕГ гэх мэт салыар хоорондын байгууллагын төлөөлөл оролцлоо.
Уулзалтын эхэнд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн Эрүүл мэндийн онцгой байдлын мэргэжилтэн, тархвар судлаач, доктор, хатагтай Мей Чиев Номхон далайн баруун бүсийн Олон улсын эрүүл мэндийн дүрмийн хэрэгжилтийн тухай мэдээлэл хийлээ.
Дараа нь Эрүүл мэндийн яамны холбогдох мэргэжилтнүүд Монгол Улсад Олон улсын эрүүл мэндийн дүрмийн хэрэгжилтийн талаар мэдээлж, хүлээгдэж байгаа үр дүнгийн талаар танилцуулав.
Уулзалтад оролцогчид Олон улсын эрүүл мэндийн дүрмийн үндсэн чадавхуудыг үнэлж, 2017 оны тавдугаар сард Монгол Улсад хийх Олон улсын эрүүл мэндийн дүрмийн үнэлгээнд талаар бүлгийн хэлэлцүүлэг өрнүүллээ.
Дэлхийн эрүүл мэндийн 58 дахь удаагийн чуулганаас 2005 оны тавдугаар сард Олон улсын эрүүл мэндийн дүрмийг баталж, 2007 оны долдугаар сард хүчин төгөлдөр болсон билээ. Олон улсын эрүүл мэндийн дүрмийн зорилго нь олон улс дахь өвчний дэгдэлтээс нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, хяналт тавих, урьдчилан сэргийлэх, олон улсын худалдаа болон аялал жуулчлалаас шаардлагагүй тохиолдолд татгалзах, нийгмийн эрүүл мэндэд учирч болзошгүй эрсдэлээс хамгаалахад оршино.
Дэлхийн эрүүл мэндийн 2012 оны чуулганаас Олон улсын эрүүл мэндийн дүрмийг дагуу нийгмийн эрүүл мэндийн үндсэн чадавхийг хөгжүүлэх, эрчимжүүлэх, сайжруулахад шаардлагатай үндэсний хэмжээний төлөвлөгөөг хэрэгжүүлэх араг хэмжээ авахыг уриалсан билээ. Түүнчлэн 2015 онд болсон Дэлхийн эрүүл мэндийн чуулганаас Олон улсын эрүүл мэндийн дүрмийн техникийн удирдлагын хяналт болон үнэлгээний уулзалтаар үйл явцыг боловсруулах ба хөндлөнгийн үнэлгээ хийх арга хэрэгсэл заавар зөвлөмжүүдийг санал болгосон юм.
Тухайлбал, нийгмийн эрүүл мэндэд учирч болзошгүй эрсдэлээс урьдчтлан сэргийлж, хамгаалах, эрсдэлийг эрт илрүүлэх, үндэсний болон олон улсын хэмжээнд салбар хоорондын үр дүнтэй арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлж, мэдээлэхийг зөвлөмж болгосон.
Одоо эдгээр зорилтын хэрэгжилтийг үнэлэхдээ улс орны нөхцөл байдлыг нарийвчлан үнэлэх, нийгмийн эрүүл мэндэд санаатай болон санамсаргүй учирч болзошгүй аюулыг эрт илрүүлж, яаралтай арга хэмжээ авах, урьдчилан сэргийлэх болон хариу арга хэмжээний бэлэн байдлыг харгалзан үзэх ёстой юм.
Сэтгэгдэл байхгүй байна