• Эхлэл
  • МИАТ-ийнхний гомдоосон франц бүсгүй Монголд ирэх гэнэ

МИАТ-ийнхний гомдоосон франц бүсгүй Монголд ирэх гэнэ

2017/02/03

Одоогоос яг таван сарын өмнө МИАТ-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын ажилтан зорчигчоосоо илүү мөнгө авч тийз бичсэн таагүй мэдээллийг бид хүргэж байсан билээ.

Гол учир нь АСЕМ-ийн уулзалтад ирж байсан /016.07.09-нд/ гадаадын зочин, төлөөлөгч  болох Франц улсын иргэн Лаура /паспортын дугаар 13CV22552/ гэгчээс 2 000 гаруй юанийн нэмэлт  төлбөрийг МИАТ-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын ажилтан ямар ч баримт өгөлгүй авсан тухай мэдээлэл байсан юм.

Мөнгө авах болсон шалтгаанаа “нислэг цуцлагдсан учир нэмэлт мөнгө төлөөд сууж болно” гэж тайлбарласан байна. Ийм тохиолдолд 500-1000 юань нэмж авдаг бололтой. Зорчигч ч хэлсэн мөнгийг нь төлөөд сууж. Харин баримт өгөөгүй байна.

Төлсөн мөнгөнийхөө баримтыг авах хүсэлт гаргасан боловч төлсөн мөнгөнөөс нь хоёр дахин бага мөнгөний баримт өгсөн байгаа юм. Чухам яагаад гэдэгтээ тэд тайлбар өгч  чадаагүй гэнэ. Эх орныг нь зорин ирсэн түүнээс хувийн ашиг сонирхолоор мөнгө авсанд тэрээр гомдолтой хоцорсон. Ийм л юм болж.  Энэ тухайгаа тэрээр эх орондоо очоод хэдэн хүнд, юу гэж ярьсан бол гэж бодохоор л...

Энэ тухай сануулах болсон шалтгаан нь энэ зорчигч дахин Монголд ирэх гэж буй юм байна. Тэрээр ч энэ тухайгаа дахин дурсаж, ярьж буй сурагтай.

Монголд ирэхдээ үндэсний том нислэгийн компаниар нь үйлчлүүлж, тухайн улсдаа хүндэтгэлтэй хандаж байхад зарим хариуцлагагүй нөхдөөс болж улсын минь нэр таагүйгээр дурсагдаж буйд сэтгэл эмзэглэж сууна.

Ирэхэд нь дахин асуудал гаргахгүй гэх баталгааг  МИАТ-ийн удирдлагууд өгч чадах болов уу?

Ажилдаа хувийн эрх ашгаар ханддаг энэ мэт ажилтандаа ямар арга хэмжээ авсан бол..? Эрх биш салбараа сайн мэддэг хүний хувьд Т.Тамир захирал дутагдалтай эвлэрч, нэр хүндээ унагахгүй л байлгүй.

Энд та бидний тухай бус эх орны минь нэр хүндийн тухай асуудал яригдаж буйг санах хэрэгтэй.

МИАТ компанитай холбоотой янз бүрийн таагүй мэдээлэл цацагддаг. Үйлчилгээний доголдол, чанаргүй хүнсний бүтээгдэхүүнээр үйлчилдэг гээд л... Энэ бүгдийг энд дурдаад яахав. Бусад  мэдээллийн хэрэгслээр нэгэнт мэдээлэгдсэн. 

Харин энд хатуухан хэлэхэд МИАТ ХК  улс төр, бизнесийнхний бүлэглэлүүдийн ашиг сонирхлын талбар болж, олон удаагийн бодлогогүй халгаа сэлгээ хийсэн.

Хэрээс хэтэрсэн их эрх мэдлээсээ болж өмнөх зарим захирлууд нь ажлаа өгч, зарим нь улсад их хэмжээний хохирол учруулсан хэргээр 3,5-10 жилийн хорих ял авсныг санаж байгаа байх.

Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэдэг байх аа. Суудал, гүйдэл юу л байна тэр бүгдийгээ олж, ажлаа сайн хиймээр л байна шүү.

ЭХ СУРВАЛЖ:www.facebook.com 

Э.Энхмаа


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    яадаг тэнэг лалар вэ
    2017 оны 02 сарын 06
  • Зочин
    Яг хэн гэдэг хүн авсаныг нь нуугаад байхаар л худлаа зохиол болоод байгаа юм даа..
    2017 оны 02 сарын 05
  • Зочин
    YAG UNEN SHUU, ONGOZNII UILCHLEGCHDIIN ZAN HARIZAA,UILCHILGEE MUU, YAG NARANTUUL DEER BUUZ ZARJ BAIGAA YUM SHIG UILCHILDEG,DARGA SOLIGDOH TOOLOONGOOR UILCHLEGCH NAR N SOLIGDSOOR BGAAD BUR AIMAAR DORDSON, ENE BUGDEDEE ANHAARCH AJILLAH HEREGTEI SHDEE, BAS BOLOOGUI TER UILCHLEGCH NARIIHN GADAGSHAA AVCH YAVAA CHEMODAN N BARAG TOM HUN BAGTAHAAR HEMJEETEI BITUU ZARAH BARAA, ACHAANIIHAA MONGIIG CH TULUHGUI ,TEGHED YADARCH YAVAA OYUTNUUDAAS ACHAANII MONG ENEE TEREE GEED GOL HARLATAL MONGIIGN AVDAG , BOLIH HEREGTEI SHDEE ZAHIRALN UUNIIG UNSHAASAI A
    2017 оны 02 сарын 04
  • Зочин
    ЗӨВ ШҮҮ
    2017 оны 02 сарын 03