• Эхлэл
  • Цагаан идээ авах бол Тусгаар тогтнолын талбайд очоорой

Цагаан идээ авах бол Тусгаар тогтнолын талбайд очоорой

2017/02/04

Цагаан сарын баярын бэлтгэлээ базаах гэж байгаа бол бид танд хаана, ямар үзэсгэлэн худалдаа болж байгаа талаарх мэдээллийг хүргэе. Анхаарлаа хандуулаарай 

Архангайнхан брэндээ танилцуулж байна.

Амттай цагаан идээ, ааруул хуруудаараа алдартай Архангай аймгийнхан Тусгаар тогтнолын талбайд "Цагаан идээ зөв хэрэглээ” үзэсгэлэн худалдаагаар брэнд бүтээгдэхүүнүүдээ танилцуулж байна. Энд хурууд нэг кг нь 10 мянга, хэвийн ааруул 12-15 мянга, цагаан тос 5000, өрөм 10 мянга, тавагны багц ааруул 150000-160000 төгрөгийн үнэтэй байна.Монгол Улс жилдээ 30-50 сая ам.доллар буюу 100 гаруй тэрбум төгрөгийн импортын чихэр, чихрэн бүтээгдэхүүнийг хэрэглэдэг гэсэн судалгаа бий.

Архангай аймгийн сум бүрээс оролцож байгаа малчид 100 тонн буюу 1.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий сүү, цагаан идээтэй иржээ.

Үзэсгэлэн худалдааг "Нэг Архангай-Шинэ хөгжлийн тэмүүлэл" төрийн бус байгууллагаас санаачлан зохион байгуулж байгаа аж. Бас тэд  Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг таван цэцэрлэгт нэг тонн сүү, цагаан идээ хандивлажээ.

Монгол бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа “Шангрила Молл”-д эхэллээ

“Глобал Ивэнт” компаниас санаачлан “Шангрила Молл”-д  үзэсгэлэн худалдаан явуулж байна. Энд үндэсний бахархалт уламжлалт ёс заншил орчин үеийн хэв маягийг шингээсэн, дээл, хүрэм, гутал, бүс, тэлээ, хувцас, гарын бэлэг, авдар, ширдэг, аравч, гоёл чимэглэл, айрагны хөхүүр, чацаргана зэрэг олон төрлийн бүтээгдэхүүнийг худалдаалж эхэлжээ.

“Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа ирэх долоо хоногт нээлтээ хийнэ

“Үндэсний үйлдвэрлэлээ дэмжицгээе” уриан дор үндэсний томоохон үйлдвэрүүд, гар урчууд, малчид хөдөлмөрчид, дотоодын жижиг дунд бизнес эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг бөөний үнээр  худалдаалах “Монголд үйлдвэрлэв 2017” цагаан сарын үзэсгэлэн худалдаа “Соёолж” төвд 2017 оны хоёр сарын 12-26 өдрийн хооронд болохоор төлөвлөгджээ.

Үзэсгэлэн худалдаанд зориулж “Соёолж” төв өөрийн талбайг шинэчлэн засаж 120 орчим үзэсгэлэнгийн талбай бүхий дулаан тохилог заал, гадны 150 машины зогсоол, гадаа талбайдаа ууц, өвчүү зарах талбай зэргийг цогцоор бэлтгэсэн байна.  Монголд үйлдвэрлэв 2017 цагаан сарын үзэсгэлэн худалдаанд хэвийн боов, тавгийн идээ, цагаан идээ, чихэр жимс, гарын бэлэг, ноос ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн, нэхий дээл, ууц өвчүү гээд бүхий л зүйлс нэг дороос худалдаалагдах аж.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна