-Мөн тэрээр уг зургийг хэн дарсан болохыг мэднэ гэж хэвлэлийн бага хурлын үеэр тайлбарлав-
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролын БНХАУ-ын иргэдийг визгүй зорчуулах тухай УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дээр хэлсэн үг шуугиан тариад байгаа. Түүний үгийг хүмүүс Хятадын иргэдийг визгүй зорчуулах гэж байна гэж хүлээн авч эсэргүүцсэн бол өнөөдөр сайд энэ талаараа тайлбар хийлээ. Мөн энэ үеэрээ сошиалаар албан ажлын өрөөндөө архи уусан гэх тайлбартай гитар дарж буй зургийнхаа талаар тайлбарлав. Тэрээр:
-Нэгдүгээрт, энэ төрийн албан өрөө биш. Ордоны өрөө ч биш, яамны өрөө ч биш. Миний байгуулсан сургууль дээр, охиныхоо өрөөнд, сонгуулийн өмнө амралтынхаа цагаар очсон үеийн зураг байсан. Согтууруулах ундаа огт хэрэглээгүй. Битгий зураг дар гээд гараараа хаасан байсныг харсан байх. Би ядарсан үедээ гитар тоглодог. Тоглох ч дуртай. Тэгээд ч би архи ууж чаддаггүй. Миний бие ч хүлээж авч чаддаггүй юм. Би худлаа ярих дургүй. Үзэн яддаг. Тэр зургийг тараасан хүнийг би мэднэ. Ер нь хүн чанарын хэлтэрхий гэж байна уу даа гэж бодоход хүргэж байна гэж тайлбарлажээ.
Хамгийн их шүүмжлэл дагуулж байгаа БНХАУ-ын иргэдийг визгүй зорчуулах тухайд:
-Ер нь бол аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх шаардлагатай байна гэдгийг аймгийн удирдлагууд санал болгосон. Дорнод аймгийн хилээр орж ирээд Дорнод аймгийн үзэх гэсэн жуулчид Улаанбаатар орж зөвшөөрөл аваад Дорнод явдаг байдал төвөгтэй байна гэсэн. Бүлэг жуулчдыг орж ирэхэд визний асуудлыг хөнгөлөх асуудлыг ГХЯ-тай хамтран ажиллаж байна. Үүн дээрээ яаж хөнгөлөлт үзүүлэх вэ гэдгийг нарийн авч үзэх хэрэгтэй байна. Монгол Улсад БНХАУ-ын иргэдийг визгүй оруулах гэдэг асуудлыг огт яриагүйгээс гадна, ярихгүй гэдгийг хэлж байна гэж тайлбарлалаа.
Өмнө нь УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хурлын үеэр:
-Одоогоор 42 улсын иргэнийг аялал жуулчлалын зорилгоор Монгол Улсад визгүй зорчуулах Засгийн газрын шийдвэр 2014 онд гарсан. Засгийн газар сая хуралдаад эдгээр 42 улс дээр нэмж хил орчмын аялал жуулчлалаар жуулчлах гадаадын иргэдийг визгүй зорчуулахаар ярилцсан. Үүнд БНХАУ-ын иргэд багтана. БНХАУ-ын иргэд аялал жуулчлалын зорилгоор орж ирэх тохиолдолд визгүй зорчдог байх асуудлыг шийдвэрлэхээр БОАЖЯ болон ГХЯ ажиллаж байна гэж хэлсэн үг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гарч шуугиан дэгдээж байсан билээ. Мөн энэ талаар Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил
-БНХАУ-ын 10-20 хүн нэг дор ирэх бол материалыг эь урьдчилж авч, виз олгодог болох асуудлыг ярьж байгаа. Өөрөөр хэлбэл, визийн асуудлыг хөнгөлнө гэсэн үг. Үүнийг л Д.Оюунхорол сайд андуураад “Бүлэг жуулчлалын асуудлыг визгүй болгох гэж хэлсэн гэсэн тайлбар хийсэн талаар бид мэдээлсэн билээ.
Холбоотой мэдээллийг дор дарж уншина уу
Д.Оюунхоролын банталт, Ц.Мөнх-Оргилын тайлбар
Сэтгэгдэл байхгүй байна
Google store-оос Mongolian TOEFL Vocabulary гэж хайгаад гар утсандаа суулгаж ашиглаж болно. dairy7632@yahoo.com хаягаар энэ програмын талаар асууж болно. https://play.google.com/store