• Эхлэл
  • Баянзүрх дүүрэгт нийтийн тээврийн шинэ чиглэл нэмэгдлээ

Баянзүрх дүүрэгт нийтийн тээврийн шинэ чиглэл нэмэгдлээ

2017/02/07

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дахь Хонхор орчмын автозам засварын ажил бүрэн дууссантай холбогдуулж ХО:11 “Хонхор-Офицеруудын ордон-Халдвартын эмнэлэг” чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээг 2017 оны 2 дугаар сарын 3-ны өдрөөс эхлүүлжээ.

Иргэдийн зорчин явах эрэлт хэрэгцээг үндэслэж хот талд эцсийн зогсоолыг “Халдвартын эмнэлэг” хүртэл сунган, 3 дунд багтаамжийн автобусаар үйлчилгээг явуулахаар төлөвлөсөн байна. Үйлчилгээг “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ эрхлэн гүйцэтгэнэ.

Үйлчлэх цагийн хуваарь:

Үйлчилгээ өглөө 7:00 цагаас 22:10 цаг хүртэл үйлчилнэ.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна