Монголын сагсан бөмбөгийн холбооны ахмадын зөвлөлийн гишүүд тус холбооны улсын бүртгэлийн маргаантай асуудлаар өчигдөр хэвлэлийнхэнд хандлаа. МСБХ-г улсын бүртгэлийн болон бусад холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн гэж Оюуны өмч, Улсын Бүртгэлийн Ерөнхий газраас мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдлийн дагуу энэ сарын 18-нд тус холбооны бүртгэлийг хүчингүй болгох шийдвэр гарсан байна. Үүнд ахмад гишүүд байгууллагын бүртгэлийг ямар ч үндэслэлгүйгээр хүчингүй болгох шийдвэрийг гаргасан хэмээн гомдолтой байгаа аж. Тэд МАН-ын дарга М.Энхболдын хүү Э.Анарыг дээрх асуудалтай холбоотой гэж үзэж байгаа гэнэ. Энэ талаар МСБХ-ны ахмадын зөвлөлийн гишүүн Р.Цэвэгмидээс дараах асуултад хариулт авлаа.
-Танай холбооны үйл ажиллагааг татан буулгасан гэсэн. Үнэн үү?
-Нам солигдоод л Оюуны өмч, Улсын бүртгэлийн газрын даргаар Р.Содхүү гэдэг хүн томилогдож очсон. Тэгээд дээрээс энэ холбоог татан буулга гэсэн үүрэг авсан байх гэж бид үзэж байгаа. Энэ хүн бол сагсанбөмбөгийн талаар нарийн юм мэдэхгүй. Нэг ч удаа манай холбоогоор орж ирж байгаагүй шүү дээ.
-Албан тоот мэдэгдэлд Улсын бүртгэлийн холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн гэсэн байна. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?
-Бид жилийн өмнө МСБХ-г байгуулаад албан ёсоор олон нийтэд зарласан. Улсын Дээд шүүхийн тогтоолоор танай байгууллага хурлаа хийгээд, дотооддоо зохион байгуулалтаа хийх бүрэн эрхтэй гэдгийг мэдэгдэж байсан. ТББ яаж байгуулдаг, түүний дагуу хууль журмаар л Улсын бүртгэлд бүртгүүлж байлаа. Ингээд бүрэлдэхүүн шинэчлэгдээд, тамга тэмдгээ аваад албан ёсоор МСБХ үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн юм. Үүнд ямар ч хууль тогтоомж зөрчсөн асуудал байхгүй.
-Танай холбоо Улсын ерөнхий бүртгэлийн газарт ямар нэг зөрчилтэй эсэхээ сайн нягталж харсан уу?
-Мэдээж ямар нэгэн баримт бичиг, бүртгэлд асуудалгүй болоод л бүртгэж авсан гэж ойлгож байгаа. Хэрвээ тийм зөрчил байсан бол бүртгэж авахгүй шүү дээ. Одоо яриад байгаа зөрчлийг ямар үндэслэлээр гаргаснаа мэдэгдэлгүйгээр шууд “зөрчсөн” гээд биччихсэн байгаа юм. Тиймээс бүртгэлээс хаслаа гэсэн ийм л албан тоот байна. Ямар зөрчил нь тодорхойгүй.
-Энэ асуудлаар хууль хяналтын байгууллагад хандсан уу? Ямар хариу өгөв?
-Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрыг шүүхэд өгөөд байна. Үүнээс эцсийн шийдвэр гарах байх гэж найдаж байна. Угтаа бол ерөнхийлөгч гээд өөрсдийгөө нэрлээд байгаа хүмүүс ямар нэгэн үйл ажиллагаа явуулах эрх зүйн үндэслэлгүй. Энэ талаар хууль хяналтынхан шалгаж байгаа.
-Хэзээ шүүхэд хандсан бэ?
-Албан тоот гарахаас 14 хоногийн өмнө шүүхэд хандсан.
-Та МАН-ын дарга М.Энхболдын хүүтэй холбоотой гэж яриад байна. Энэ талаар баримт бий юу?
-Улсын бүртгэлийн газраас бүртгэх эрхийг хүчингүйд тооцлоо гэсэн мэдэгдэл өгсөн. Ганцхан энэ шийдвэрээр манай холбоо үйл ажиллагаагаа зогсоохгүй. Хууль хяналтын байгууллагын шийдвэрийг мөн хүлээнэ. Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч гээд Э.Анар гэдэг хүн өөрийгөө зарлаад явж байна. Холбооны ерөнхийлөгч гэдэг хүнийг нийтээрээ шийдэж, олонхын санал санаачилгаар үйл ажиллагаагаа явуулах ёстой. Бидний дүрмэн дээр ч ийм л байдаг. Магадгүй нам солигдоод намаас томилж байгаа хүн нь юм байх гэж харж байна.
С.Төгсжаргал: Манай хоёр холбоо тусдаа байгууллага хэвээрээ байгаа
Тэгвэл бид мэдээллийн тэнцвэрт байдлыг хадгалах үүднээс дээрх мэдээлэл үнэн, бодитой эсэхийг нягталсан юм. Өөрөөр хэлбэл, Монголын Үндэсний сагсанбөмбөгийн холбооны ерөнхийлөгчөөр өөрийгөө өргөмжилсөн гэх Э.Анарын талаарх мэдээллийг үнэн эсэхэд хариулт авахаар Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Менежер С.Төгсжаргалтай утсаар холбогдсон юм.
-Монголын Үндэсний сагсанбөмбөгийн холбооны бүртгэлийг хүчингүй болгосон талаар тус газраас мэдээлэл хийлээ. Олон жил тусдаа үйл ажиллагаагаа явуулсан танай хоёр холбоо нийлж, нэгдэж байгаа гэж ойлгож болох уу?
-Монголын сагсанбөмбөгийн холбоо болон Монголын Үндэсний сагсанбөмбөгийн холбоо бол тусдаа байгууллага. Монголын сагсанбөмбөгийн холбоог Улсын бүртгэлийн газраас холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн гэсэн байна лээ. Хэвлэл мэдээллийнхэд мэдэгдэлгүйгээр хүчээр булааж, өөрийгөө Ерөнхийлөгч гээд байгааг ойлгохгүй байна. Манай хоёр холбоо бол хамтарч олон тэмцээнийг зохион байгуулж байсан шүү дээ. Гэтэл гуравдагч этгээд дундуур орж ирсэнд харамсаж байна.
-Монголын Үндэсний сагсанбөмбөгийн холбооны ерөнхийлөгчөөр Э.Анар гэх хүнийг томилсон гэх юм. Энэ хэр бодитой мэдээлэл вэ?
-Манай холбооны ерөнхийлөгч биш ээ. Харин МСБХ-ны бүртгэлийг хүчингүй болгоод оронд нь ерөнхийлөгчөөр өөрийгөө зарлаад байгаа гэж сонссон.
Эх сурвалж:Өглөөний сонин
- Эхлэл
- Сагсан бөмбөгийн холбоонд юу болоод байна вэ
Сагсан бөмбөгийн холбоонд юу болоод байна вэ
2017/02/07
ИХ УНШСАН

Сенсаци
Д.Амарбаясгалан: Бизнес цэцэглэдэг эрх зүйн шинэтгэлийг шуурхайлах хэрэгтэйХот суурин газрын төлөвлөлтийг тэнцвэртэй, төвлөрлийг сааруулах, иргэдийн орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх, зорилтот бүлэгт чиглэсэн хөтөлбөрүүдийг эрчимжүүлэх ажлыг шат дараатай зохион байгуулж, шинэ суурьшлын бүсийг хөгжүүлэхдээ барилгын стандарт, хяналтыг олон улсын жишигт нийцүүлж, дэд бүтцийг оновчтой, хүртээмжтэй төлөвлөж, хэрэгжүүлж ажиллах нэн шаардлагатай.
Сэтгэгдэл байхгүй байна