“Нүүрс” хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө хувьдаа завшсан гэх хэргээр шүүхээс 3,6 жилийн ял сонссон Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн зөвлөх Л.Гансүх Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан захидал илгээсэн талаар бид мэдээлж байсан билээ. Тэрээр Төв аймгийн Мөнгөнморьт дахь хорих ангид ял эдэлж байгаа бөгөөд магадлангаар суллагдах хугацаа болж өмгөөлөгч нь гурван удаа өргөдөл гаргасан ч прокурор хүлээж авахгүй байсан учраас ийн ил захидал бичсэн билээ.
Түүний өмгөөлөгч Ц.Баасандорж мөн хэд хоногийн өмнө мэдээлэл хийж магадлангийн хугацаа болчихоод байхад яагаад хүлээж авахгүй байгааг тайлбарлаж өгөхийг хүсч байсан.
Тэгвэл Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандоржийн хүсэлтийг аймгийн прокурорын газраас хянаж үзээд шүүхэд шилжүүлсэн байна. Өөрөөр хэлбэл Л.Гансүхийн магадлангаар суллагдах асуудал нааштайгаар шийдэгдэж байна гэсэн үг юм.
Прокурорын газраас шаардлага хангасан гэж танилцуулсан учир одоо шүүх хурлаар хүсэлтийг авч хэлэлцээд хорих ялаас үлдсэн хугацааг нь тэнсэн харгалзах ялтай суллах эсэхийг нь шийдэх юм байна. Л.Гансүх хохирлоо барагдуулсан, эхнэрийнх нь бие муу, өвчтэй байгаа учраас магадлангаар суллаж өгнө үү хэмээн хүсэлт гаргаж байгаа гэж захидалдаа өгүүлжээ.
Захидлыг дор дарж уншина уу
Л.Гансүх:Танай хуулийн мафийн ялыг эдэллээ. Одоо амийг минь ав
Сэтгэгдэл байхгүй байна