Анх Бизнетворк цахим сүлжээгээр нэгдсэн залуус өглөөнөөс үдэш хүртэл хотын зам талбайг борви бохисхийлгүй цэвэрлэдэг ТҮК-ийн ажилчдад баярласанаа илэрхийлж бага ч гэсэн сэтгэлийн дулаан бэлэглэх сайхан сэтгэлийн санаачлага эдүгээ найм дахь жилээ угтаж байна. Сайн дураараа нэгдсэн залуус жил бүрийн сар шинийн босгон дээр хөр хүйтэнд ажилладаг ТҮК-ийнхэн болон цагдаагийнхныг халуун аарц, чанасан адууны махаар дайлдаг уламжлал тогтоогоод найман жил болж байна. Энэ жилийн буюу найм дахь удаагийн аян энэ сарын 11-нд болно.
Энэ удаагийн "СЭТГЭЛИЙН ДУЛААН БЭЛЭГЛЭЕ-8" үйл ажиллагаанд утаанаас хордож байгаа монгол хүн бүрийн төлөө нэгдсэн "Утааны эсрэг ээж аавууд" ТББ-ын залуус болон "Эрхэм нөхөрлөл" фэйсбүүк групп, Итгэл сэтгэлийн гүүр сан, фэйсбүүкийн бусад группууп хамтран оролцох юм.
Тэд 2017 оны 02 дугаар сарын 10-ны шөнө аарц, адууны махаа чанаж хоноод 11-ний өглөө тараалтаа эхэлнэ. ТҮК-ийн 700 гаруй ажилчид, цагдаагийн 300 гаруй албан хаагчдад талархлаа илэрхийлж ажлын байран дээр нь очиж адууны чанасан мах, халуун аарц, маскаа бэлэглэнэ.
Энэхүү үйл ажиллагаанд мөнгөн хандив болон дараах зүйлсээс өөрийн боломжоор хандивлаж болохын зэрэгцээ биечлэн оролцох боломжтой. Үүнд:
1. Адууны мах / цул / 150 кг
2. Аарц / Шүүсэн / 30кг
3. Төмс 80кг
4. Сонгино 12кг
5. Лууван 35кг
6. Дарсан огурцы 20кг
7. Гурил 5кг
8. Элсэн чихэр 20кг
9. Шар тос 4кг
10. Талх / зүссэн / 40уут
11. Пакет / Хоолны / 900ш
12. Аяга / 1 удаагийн / 900ш
13. Сэрээ / 1 удаа / 900ш
14. Хэвийн боов иж бүрдэл 18ш
15. Уут /том/ 70 ш /жижиг/ 900 ш
16. Салфетка 10 уут
17. Давс хоол амтлагч 3 уут
18. Хүнсний бээлий 2 уут
Мөнгөн хандив хүлээн авах дансны дугаар: Хаан банк 5020924228 Хүлээн авагч Батдорж /Жич: facebook нэрээ гүйлгээний утга дээр утасны дугаартайгаа заавал бичээрэй./ Дансны мэдээллийг эвэнт дээр тайлагнана.
Лавлах утас:88401552,99116009
https://www.facebook.com/events/613466062187889
Сэтгэгдэл байхгүй байна