Эртний олдворт Ноён ууланд алтны олборлолт явуулахаар “Сентерра Гоулд” компанид олгосон лицензийг цуцлуулахаар иргэний нийгмийн байгууллагуудаас гаргасан гомдолын шүүх хурал хоёр жил гаруй сунчирч байна. Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхээс өнгөрсөн 2016 оны тавдугаар сарын 19-нд лицензийг түдгэлзүүлэх шийдвэр гарсан ч хариуцагч давж заалдан дахин анхан шатны шүүхэд буцан, хэд хэдэн удаа хойшлогдсоор байгаа. Хамгийн сүүлд буюу нэгдүгээр сарын 23-нд товлогдоод дахин хойшилсон шүүх хурал өнөөдөр 13.30 цагт болох юм.
Ноён-Уул дахь Гацууртын орд газрын 66 хувийг “Сентерра Гоулд” ХХК, 34 хувийг төр эзэмшдэг хариуцагчаар Ашигт малтмал, газрын тосны газрын хэрэг эрхлэх газар, гуравдагч этгээдээр “Сентерра Гоулд” компани оролцож буй. Нэхэмжлэгч “Ноён уулаа аврая” хөдөлгөөнийхний зүгээс орд газрын хувь эзэмшдгийн хувьд Засгийн газрын төлөөллийг шүүх хуралд оролцуулах хүсэлт гарган, шүүх хүсэлтийг хүлээн авсан. Тийм учраас энэ удаагийн хуралд Засгийн газрын төлөөлөл оролцох бололтой.
ЭХ СУРВАЛЖ:unuudur.mn
Холбоотой мэдээллийг дор дарж уншина уу
Ноён уулын талаар хэн, юу хэлэв?
Сэтгэгдэл байхгүй байна