• Эхлэл
  • “Жаст”-ын 350 тэрбумыг төрөөр төлүүлэх “Нямдорж” ажиллагаа

“Жаст”-ын 350 тэрбумыг төрөөр төлүүлэх “Нямдорж” ажиллагаа

2017/02/09

““Эрдэнэт”-ийн 49 хувийн маргаан” гэж товчхон нэрлэгдэх болсон асуудал УИХ-ын нэгдсэн чуулганы босго даваагүй байх зуур өмнөх өрний асуудал дэгдэж эхэллээ. Сүр дуулиантайгаар ажлын хэсэг байгуулан “Эрдэнэт”-ийн 49 хувийг ОХУ-аас худалдан авсан “хэрэг”-ийг шалгаж, хууль зөрчсөн үйлдэл илрүүлсэн гэсэн энэ асуудлыг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар /2017.01.31/ “Монголын зэс” компанийн худалдаж авсан 49 хувийг төрд буцаан авах ёстой гэсэн дүгнэлт гаргаад гацсан. Уг асуудлыг байнгын хороогоор өчигдөр /2017.02.08/  хэлэлцэх ёстой байсан ч хойшлуулсан билээ. Гэвч ийн асуудал байнгын хорооны босгыг ч даваагүй байхад зарим гишүүд “Эрдэнэтийг 100 хувь төрийн мэдэлд авахаар боллоо” гэсэн мэдээлэл дамжуулж эхлэв. УИХ-ын гишүүд яагаад ийм мэдээлэл албан ёсны пэйж хуудсаараа дуу нэгсэн зарлах болов гэдэг жичдээ асуудал байх.

Үүнтэй зэрэгцээд төрийн өмчит Эрдэнэт үйлдвэрээр барьцаалан 140 сая ам.долларын зээл хувийн компанид олгосон хэдэн жилийн өмнөх хэрэг явдал сөхөгдөж эхэллээ. Уг нь энэ талаар тухайн үедээ чамгүй дуулиан дэгдэж /холбоотой мэдээллийг ЭНД дарж уншина уу/ байсан билээ.

Тэгвэл өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга С.Эрдэнэ Лондонгийн Арбитрын шүүхээс “Эрдэнэт” үйлдвэрийн 140 сая ам.доллар төлөх шийдвэр гаргасан тухай мэдэгдлээ.

Сануулахад:Жаст групп 2009 онд Эрдэнэт үйлдвэрээр барьцаа гаргуулан “Стандарт” банкнаас 109 сая ам.долларын зээл авсан бөгөөд 2013 онд уг зээл төлөгдөхгүй байгаа учраас “Эрдэнэт” үйлдвэр баталгаа гаргасны хувьд өрийг төлөхийг албан ёсоор шаардсан. Тухайн үед “Жаст” группын захирал Ш.Батхүү хуурамч баталгаа гаргаж зээл авсан гэж булзаж үзсэн ч олон улсын арбитрын шүүхээр маргаан даамжирч явсаар эдүгээ энэхүү зээл буюу хүү алдангитайгаа 140 сая ам.долларыг “Эрдэнэт” үйлдвэр төлөх ёстой гэсэн шийдвэр гараад байгаа аж.   

Яг ийм эгзэгтэй үед МАН-ын бүлэг “Эрдэнэт”-ийг 100 хувь төрд шилжүүлэх ёстой гэж чанга хашгирч байгаагийн учир магадгүй энэ өр зээлтэй холбоотой байж болох таамаглал төрүүлж байна. Яагаад гэвэл зээл авсан "Жаст" групп дампуурлаа аль хэдийнэ зарласан. Одоо энэ зээлийг төлөх "этгээд" нь хуулийн дагуу баталгаа гаргасан "Эрдэнэт" үйлдвэр.

Мэдээж ийм өр төлөх дээрээ тулбал "Эрдэнэт"-ийн 49 хувь эзэмшигчид дээр ч ачаалал бууна. Гэхдээ тэд мэдээж дуугүй суухгүй. Харин 100 хувь төрд байх ахул “төрийн юм, үнэгүй юм” гэдгийн үлгэрээр 140 ам.доллар буюу 350 тэрбум төгрөгийг Эрдэнэтийн мөнгөөр нарийн яривал төрийн мөнгөөр төлүүлэх боломж өнөөгийн эрх баригчдад бий. Олонхийн кнопоор аливаа асуудлыг 100 хувь шийдэж чадах болохоор, мөнхүү 100 хувь төрд байх ахул өмнөөс нь өрвөлзөх “хүн” байхгүй болохоор.

Ийн “Эрдэнэт”-ийг 100 хувь төрд эргүүлж авах ёстой гэж хашгирахын цаана Эрдэнэтэд хийдэг байсан “шахаа”-ны бизнесээ хамгаалах гэсэн оролдлого гэгдэж байсны дэргэд бүр ч том мөнгө, эрх ашгийн “орой” цухуйж буй бололтой. Мөсөн уулын орой мандал дээр цухуйхад 90 хувь нь далд байдаг гэдэг дээ.

Дашрамд сануулахад Стандарт банкны өр зээлийн асуудлаас үүдээд Хадгаламж банкийг дампууруулсан, дампуурлын ил харагдах шалтгаан нь  дэлхийд том тооцогдох нөөцтэй ч улсын төсөвт үр ашиг нь огт нялзаагүй Олон-Овоотын алтны уурхайн өр болсон гэж тухайн үедээ тайлбарлаж байсан билээ. Үүнээс цааш мөсөн уулын хэдэн хувь нь хаана "нуугдаж" байгаа бол?

Хэн "Эрдэнэт"-ийг 100 хувь төрд нийгэмчлэхийг хүчтэй шаардахын хэрээр түүний ард ямар ашиг сонирхол цухуйж байгаа нь ил болох цаг удахгүй ирэх буй за.

Тухайлбал:

Маргааш гэхэд Засгийн газар Эрдэнэтийн асуудлыг УИХ-аар оруулж ирэхгүй бол Засгийн газрыг огцруулах асуудлыг өргөн барина. Эрдэнэтийн луйврыг зогсоохын тулд амь насаа ч өргөхөд бэлэн байна. Ийм илэрхий хулгай луйврыг Монголын төр хүлээн зөвшөөрвөл мөхөл ойрхон байна гэж УИХ-ын гишүүн Ц.Нямдорж өнөөдөр “заналтай”-гаар мэдэгджээ. Эрхэм гишүүн Эрдэнэтээс нэхэгдэж байгаа 350 тэрбум төгрөгийн асуудлыг мэдэхгүй байна гэхэд эргэлзээтэй. Өөрийнх нь хэлснээр хүүгийнх нь хийсэн “2,5 хан” тэрбум бичиг хэргийн хэрэгслийн наймааны  дэргэд яалт ч үгүй том мөнгө баймаар, энэ 350 тэрбум төгрөг .

Ц.Нямдорж гишүүнээс дахин асуухад:

-“Эрдэнэт”-ийг 100 хувь төрд авчихвал өрийг нь, тодруулбал, дампуурсан “Жаст”-ын 350 тэрбумыг төр буюу “Эрдэнэт” төлнө, мөн үү?

А.Алтантуяа

Холбоотой мэдээллийг дор дарж уншина уу

“Жаст”-ын Ш.Батхүүгийн өр дахиад давлагаа үүсгэх нь тодорхой болжээ

Ш.Батхүү: Би “Жаст” группээ зарсан

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    erdenetiin 51 hubi baihgui gej humuusiin tarhiig butgii ugaagaad bai baihgui bolson 51 hubi tai gazriin 49 hubiig huibaldaj abaad l butsaaj ogohgui gej amia tabiad tiim l ium bol butsaagaad ogch baigaa ni 49 iinhond sain ium bish uu
    2017 оны 02 сарын 12
  • www
    Muusain 49% iihan Nyamdorj ruu dairch bna da. Nyamdorj bol mundag hun e
    2017 оны 02 сарын 12
  • эдийн засагч
    ЭРДЭНЭТИЙГ БАНКАНД БАРЬЦААНД ТАВЬЖ БАНКНААС ЗЭЭЛ АВСАН БАТХҮҮ, СУГАР, ГАНЗОРИГЫН АВСАН МӨНГИЙН ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨӨР МАН ТӨЛӨХӨӨР ШУЛУУДЖЭЭ. АРДТҮМЭН ИЙМ Л НАМЫГ СОНГОЖ ДЭЭ ??????
    2017 оны 02 сарын 11
  • Зочин
    Шийдвэр гарсн. Хэн гаргуулсан нь тодорхой. Одоо харах л үлдлээ. Хүсэл. Хясал. Юу болохыг нь харах л үлдлээ.
    2017 оны 02 сарын 11
  • баагий
    Эрдэнэтийн өнө өдрийн асуудал чухал шийдвэр. ЖАСТ энэ тэр гээд шийдэгдсэн асуудал хамаад ярьвал ЭБ хүртэл их юм байгаа шүү.
    2017 оны 02 сарын 11
  • баагий
    УИХ-р зөв шийдвэр гарлаа. ЭБ-ээс эхлээд хор найруулсан хорчингуудын гараар энэ эдийн засгийн хүндрэлд орчихлоо.
    2017 оны 02 сарын 11
  • Зочин
    ЖАСТ ГЭДЭГ НЬ АВСАН ЮМ БОЛ ТЭР Л ТЕЛНЕ. ТЭДНИЙ ЕР МОНГОЛ ТЕР, ЭРДЭНЭТЭД ОГТ ПАДГУЙ.
    2017 оны 02 сарын 11
  • Зочин
    Энэ Батхүү гэгчийг ШОРОНД нь хатаа.Эсвэл ЦААЗАЛ.Ийм их юм идэж уусан МАЛЫГ цайруулаад байвал ШҮҮХ гэж байгаад яах юм бэ.
    2017 оны 02 сарын 11
  • Монгол түмний буян заяаг Элбэгдорж завшиж чадахгүй
    Энэ сэтгүүлч нээрээ. Хаалтын гэрээ мэрээтэй юмуу хааший юм. Угаасаа ойлгомжтой юман дээр . Just groupin өр жаст л төлөх учиртай дээр нь бас урд нь дугарч байхгүй.төр эрдэнэтийг авах нь зөвшдээ: Чи боддоо. 49% -г хувийн компани аваад яахийн. Хэдэн захиралынх нь түрийвч зузаарна биз. Улс 100% авсан нь ядаж 3 сая монголчууд дээрээс нь багш эмч цагдаа гээд өч төчнөөн зүйлд зориулагдана. Сэтгүүлч Алтантуяа та УЛС ОРНЫ ЭРХ АШИГ гээд зүйлийг юман чимээ бодохгүй. Адаглаад сургууль соёлд чинь үзсэн баймаар юм: Ер нь энэ бол ойлгомжтой ард түмэн бүгдийг нь мэдэж байгаа. Тэнэг хүмүүс биш шүү. Нууц Ноёнтон ЭЛБЭГДОРЖ оо. Өндрөөс унахдаа монголоос зугтана гэж танийг таамгалдаг шүү. Энэ бүхний ард Та байгааг Монголчууд бид мэдэж байгаа.
    2017 оны 02 сарын 10
  • Зочин
    Нямдоржийн улайрсан тэнэглэл хорсол уу? хонзогнол уу?Эцэстээ Эрдэнэтийн 49% иа буцаагаад хятадуудад алдах эхлэлийг тавьж байх шиг байна.Өөрийн 51%иа Лондонгийн арбитрт тавьж туугаад олоод ирснээ ч өөрийн ч биш болгох ажиллагаа явагдаж байна ш дээ
    2017 оны 02 сарын 10
  • Zochin
    Hmm, hulgaich nar yamar ch bashir zali zohioj baij medeh yum daa. Hen ni unen, hudal yarij baigaag yalgahad uneheer eedreetei yuma. Bukh yum ni bidnees hol hushignii ard yavagdaj ungurdug bolohoor...
    2017 оны 02 сарын 10
  • зочин
    эрдэнэтийг төрд аваад томчууд өөрсдийн шахааны бизнесээ л хийх гэж улайрч худлаа эх орон гэж хашгирч байгаа болохоос жирийн ард түмнээ бодсон юм хаа ч байхгүй ванга шиг хэлчихье шатахууны үнийг МАН ыг санхүүжүүлдэг 2,3 хан хүн атгаж байгаа яг одоо ард түмний дунд ороод бидэн шиг зах,захын дэлгүүрээс худалдаа хийгээд үзээч төрд гарсан эрхэмүүдээ жирийн амьдрлаас тасарчихсан улс авилга хээл хахуул их аваад ирэхээр өнгөрснөө дороо мартдаг тэнэгүүд та нар дунд их олон байнадаа
    2017 оны 02 сарын 10
  • zochin
    erdene gedeg dandaa oligarhi luibarchdiig hamgaalj hudlaa jujig muu erguu ats mini uls wmaa abna ard tumen ta nariig ulsaa yaj dampuuruulsniig ys mahandaa hurtel oilgoj bna erdenet.mongolrostsetmet.asgat iim ih omch ulsiinh dan erdenet bish erguu atsaa
    2017 оны 02 сарын 10
  • хэхэ
    энэ хар дөрвөд ч яаж ч хор найруулж байж мэднэ шүү
    2017 оны 02 сарын 10
  • Sahal Erdenbilegiin eeljit PR!!
    Sahal Erdenebilegiin eeljit PR!!!! Iiiishhhhh chaavaas daa, iim hyamdhan uls tor hiih gej. Ichih ch ugui iim yumaar hootsoldoj bdag, novshiin gar yumaa. Luivaraa zogsoo, luivaraa butsaa, luivarchin Erdenebilegee!!
    2017 оны 02 сарын 09
  • иргэн
    Эрдэнэтийг төрийн мэдэлд авах гэхээр АН шантайжлаад байгаа юм уу хаашаа юм бэ.Жаст шатахуун түгээх гээд цаашилвал үйл ажиллагаа явуулж байгаа обьектууд зөндөө л байгаа шдэ.Жаст өөрсдөө л өрөө төлж таараа.Хууль хяналтын байгууллага нь хянаж л байгаа байлгүй дээ.
    2017 оны 02 сарын 09
  • $eA
    Нямдорж л гэхийн . Нямдорж ямар өөртөө 49% авах гээд байгаа юм шиг л үхэн хатан дайрцгаахын. Улс авах гэж байна. Зөв гэж бодож байна. Энэ хэдэн сэтгүүлч сонин site uud сандралдаад байгааг бодход асуудал манай талд явж байгаа юм байна гэж дүгнэлээ. Ашгүй дээ Миний Монгол
    2017 оны 02 сарын 09
  • $eA
    Энэ сэтгүүлч нээрээ. Хаалтын гэрээ мэрээтэй юмуу хааший юм. Угаасаа ойлгомжтой юман дээр . Just groupin өр жаст л төлөх учиртай дээр нь бас урд нь дугарч байхгүй.төр эрдэнэтийг авах нь зөвшдээ: Чи боддоо. 49% -г хувийн компани аваад яахийн. Хэдэн захиралынх нь түрийвч зузаарна биз. Улс 100% авсан нь ядаж 3 сая монголчууд дээрээс нь багш эмч цагдаа гээд өч төчнөөн зүйлд зориулагдана. Сэтгүүлч Алтантуяа та УЛС ОРНЫ ЭРХ АШИГ гээд зүйлийг юман чимээ бодохгүй. Адаглаад сургууль соёлд чинь үзсэн баймаар юм: Ер нь энэ бол ойлгомжтой ард түмэн бүгдийг нь мэдэж байгаа. Тэнэг хүмүүс биш шүү. Нууц Ноёнтон ЭЛБЭГДОРЖ оо. Өндрөөс унахдаа монголоос зугтана гэж танийг таамгалдаг шүү. Энэ бүхний ард Та байгааг Монголчууд бид мэдэж байгаа.
    2017 оны 02 сарын 09