• Эхлэл
  • МАН-ын манарсан долоон сар

МАН-ын манарсан долоон сар

2017/02/10


Ард түмэн сонгуулиар МАН-д 65 итгэл хүлээлгэсэн. Харин тэр 65 нь жаран чавганцын хурдаар ажиллаж, гараас нь ганц бүтэлтэй юм гарсангүй долоон сарыг авлаа.

Далай ламын айлчлалаас болж урд хөршдөө базуулж, гадаад хэргийн сайд нь Хятадын хөлд сөхрөх нь холгүй хошуу дэвсэж байдлыг зөөллөсөн нь эрх баригчдын горьдсон зээлд нааштай ч ард түмэнд муухай харагдсан.

Засгийн газар нь бондын өрийг төлөх ганцхан асуудалтай, түүнийхээ хойноос өдөр шөнөгүй зүтгээстэй. Дотоодоос босгож чадахгүйгээс хойш гадны зээл хөөцөлдөнө. Хугацаа нь тулсан ч бодит шийдвэр үгүй. УИХ-аар баталгаа гаргуулах ганц бичиг шидэх гэж улирлын ажил болгоно.

Долларын ханш улам бүр өссөөр. Хувийн хэвшлээ дэмжиж, ДНБ-ий өсөлтөд анхаарах сөхөөгүй. Харин иргэдийн амьжиргаа залгуулдаг ТҮЦ-ийг хураан нүүлгэж, нус нулимстай нь хутгахыг дээрээс хараастай.

Шатахууны үнэ өсөв. Эрх баригчид гитардсан зургандаа, кноп дарсандаа, идсэн уусандаа тайлбар хийж биеэ өмөөрөхөөс биш үнийн өсөлтийн талаар ганц үг дуугарахгүй. Халамжийн бодлогоороо лоозон барьж, ахмадууд, эхчүүдэд хэдэн төгрөг тарааснаа мөрийн хөтөлбөрийн биелэлт гэж цэцэрхэх ч, шатахууны үнэ өсгөх овжин бодлогын суурь болгосноо нууцална.

“Эрдэнэт”-ийг ээрээстэй. Гадагшаа урсах ногдол ашгийг үндэсний компани хүртэж, түүгээрээ өргөжүүлэх үйлдвэр, ажлын байрны нэмэгдэл, эцсийн бүтээгдэхүүн үйлвэрлэл гээд олон асуудал шийдэхийг мэдэж байгаа ч тогоондоо “алалцсаар”. Дэлхийн зах зээлд зэсийн үнэ 5000 доллароос бага үед роялти татвар төлдөггүй хуулиа өөрсдөө гарсан атлаа төсөвт өгөх татвар буурсан гэж улстөржүүлнэ. Ханш 5000-ыг давж, улсад төлөх татвар өндөр гарах үед юу гэж тайлбарлах бол.

Тавантолгойн 49 хувийг Хятадын төрийн компани “Шинхуа”-д өгөх тохироог цагаан сарын билэгшээлт өдрүүдээр амжуулахаар хотоос гарч хуралдаастай. Уг шийдвэрт “за” гэж хэлэх 65-ын ихэнх нь Тэрэлжид идсэн хоолондоо хордох вий гэж түгшээстэй.

МАН-ын эрх барьсан эхний долоохон сарыг багцлахад л ийм байна. Бүтэлтэй ганцхан жишээг сануулж, бүрхэг ирээдүйг мартагнуулаач МАН-ынхаан.

Эх сурвалж: www.polit.mn 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • зз
    хүрэлсүх дэндүү харгис фашист зан чанар аймаар ззз
    2017 оны 02 сарын 16
  • зочин
    энэ улсыг яавал зохилтой бэ ,ганцхан Хүрэлсүх сайд л ажиллаа хийж байна
    2017 оны 02 сарын 15
  • Saraa
    Uneen unen, bidnii zaya ene. Muusain luivarchid uhej baij tednees salah bh da huurhii.
    2017 оны 02 сарын 15
  • Зочин
    MANgaruud dund gantsxan ch bolov uxaantan baigaasai.tegvel bid xyamralaas garna daa xo.
    2017 оны 02 сарын 14
  • Зочин
    энэ МАНараа нь 4 жил үргэлжлэхгүй гэх баталгаа байхгүй л байх :)
    2017 оны 02 сарын 11
  • conin
    an iin anadhi buleg bur gamshig taria bizdee teriig boduulch gaigui bina muu munhag setguulchid ternees dor
    2017 оны 02 сарын 11
  • баагий
    ДҮРВЭД НЬ ЗАХЧИНГААСАА ШУДРАГА БАЙЛАА.
    2017 оны 02 сарын 11
  • баагий
    МАН-хан арай л дэндүү манараа юм. Та нарыг буурьтай буруугүй хүн болох гэдгийг чинь ОУ-н хөгжлийн хурд, үйл явцийн агшин хүлээхгүй гэдгийг л ойлгомоор байна. Ингэж манарч явах чинь та нарт биш өрсөлдөгчид ашигтай шүү дээ. Ойлгооч. . . .
    2017 оны 02 сарын 11