• Эхлэл
  • Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо Ерөнхий сайдад санал хүргүүлэв

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо Ерөнхий сайдад санал хүргүүлэв

2017/02/09

Засгийн газраас шатахууны үнийг тогтвортой байлгах зохицуулалтыг удаа дараа авч хэрэгжүүлж байгаа хэдий ч зарим нэг нефть импортлогч компаниуд давамгай байдлаа ашиглан шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг нэмэгдүүлж, иргэдийг бухимдуулж байгааг МҮЭ-ийн холбооноос буруутгаж байна. Иймд эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед иргэд, татвар төлөгчдийн нуруун дээр дарамт учруулахгүй байх, бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний үнийг тогтвортой байлгах зорилгоор МҮЭ-ийн холбооны зүгээс Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад хандаж дараах саналыг энэ сарын 8-ны өдөр хүргүүлээд байна. Үүнд: 

1. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээрийн 2 дугаар зүйлийн 2.5 дахь “Валютын ханшийн өсөлтөөс шалтгаалан аж ахуйн нэгж, иргэдэд учирч буй хүндрэл бэрхшээл, эдийн засагт үүсч болзошгүй эрсдлийг бууруулах асуудлыг судалж, холбогдох арга хэмжээг хамтран хэрэгжүүлнэ” гэсэн заалтыг хэрэгжүүлж, шатахууны үнэ нэмэгдсэн шалтгааныг судалж тогтоох, авах арга хэмжээг тодорхойлох үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулж ажиллуулах,

2. Ажлын хэсгийн дүгнэлтийг харгалзан хууль бусаар нэмэгдүүлсэн холбогдох аж, ахуйн нэгж байгууллагуудад хариуцлага тооцож, хэрэглэгчдэд учруулсан хохирлыг барагдуулах,

3. Дотоодод нийлүүлж байгаа шатахууны бөөний худалдаанд ногдох онцгой албан татварын хөнгөлөлтийг оновчтой болгож, цаашид жижиглэнгийн худалдааны үнийг тогвтортой байлгах саналыг тус тус хүргүүлсэн байна.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна