УИХ "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг төрд эргүүлэн авах ёстой гэсэн шийдвэр гаргаснаар олон нийтийн дунд маргаан, шүүмжлэл бас сайшаал магтаал ундарч, зарим талаараа талцсан хэрүүл болж байна. Ингээд сошиал ертөнцөд анхаарал татсан зарим постыг хүргэж байна.
Эрдэнэтийн архивыг хамгаалалтанд авах хэрэгтэй шүү. Сүүлийн 20 жилийн архивыг зөөж гаргаж байгаа сураг сонслоо. Одоо л нөгөө Эрдэнэтийг хамгаалах хөдөлгөөнийхөн хөдөлдөг цаг шүү. Манай дарга нарын 80 хувь нь ямар нэгэн байдлаар шахаа хийсэн гэдэг яриа байдаг. Үүнийг л яг одоо зогсоох цаг.
УИХ-ын чуулганы хуралдаанаар Эрдэнэт үйлдвэрийн 49%-ийн арилжааны талаар ярилцаж байна. Зарим гишүүд ХХБ, "Монголын зэс" ХХК олон улсын арбитрын шүүхэд хандвал яах вэ? гэсэн асуулт асуугаад байна. Өөрийн эрх, ашиг сонирхлоо хамгаалж шүүхэд хандах эрх нь "Монголын зэс" ХХК-д нээлттэй байна. Гэхдээ миний бодлоор хууль зөрчиж хийгдсэн хэлцлийг зөвтгөх хаанахын ч Арбитрын шүүх байхгүй болов уу.
Арбитрын шүүхэд хууль л яригдах болохоос Эрдэнэтийн 49% Монголын хувийн хэвшилд ирлээ, Монголын талд 100% ирлээ гэх мэт аргументууд ОУ-ын ямар ч Арбитрт үндэслэл, хамгаалалт болохгүй л дээ. Өнөөдрийг хүртэл УИХ-ын Ажлын хэсгийн дүгнэлтийг хууль зүйн үндэслэлтэйгээр үгүйсгэсэн, няцаасан байр суурь би олж хараагүй л байна. "Монголын зэс" компани болон энэ компанийг өмөөрч, хамгаалж байгаа хүмүүс "нийгэмчлэх гэж байна", "хувийн хэвшлийг боомилж байна", "төр дээрэм хийж байна" л гэж хийрхээд байгаа болохоос биш энэ Ажлын хэсгийн дүгнэлтийг хуулийн үндэслэлтэйгээр бут ниргэсэн ганц ч бичвэр алга. Буруутгасан хуулийн зөрчил гэх болгонд няцаалт, үгүйсгэлийг нь хууль, эрх зүйн хүрээнд хийгээд тавьбал ядаж ард иргэд зөв ойлголттой болно шүү дээ. Сайн хэрэлддэг сэтгүүлчид биш сайн хуульчид хөлслөж ажилуулаач ээ, О.Орхон захирал аа. :)
Хариуцлага гэвэл Сайханбилэгийн ЗГ хуулийн дагуу УИХ-аар оруулах ёстой байсан. Үүнийг бол би та бүхний адил хүлээн зөвшөөрч байгаа, тэр үед ч илэрхийлж бсн, үүндээ ч тэд унаж байна. Гэхдээ манай УИХ ямар билээ дээ. Томооохон төслүүд яагаад бүгд өнөөдөр явдаггүйн шалтгаан энэ газарт хамаардаг (Төмөр зам, ОТ, ТТ, болон бусад бүх төслүүд) (УИХ-аар орсон бол сонгуульд дөхсөн учир улстөржүүлээд, бүгд ашиг сонирхлоо оруулах гээд, эцэстээ төр мөнгөгүй гээд энэ гүйлгээ огт хийгдэхгүй байх, хувиа 3 дахьч оронд алдах боломж бсн гэж би хардаг, төсөл өмнөх төслүүдийн араас явчих байсан), за төр гээд итгэж болно.
Сайханбилэг прагматик шийдвэр гаргасан гэж боддог. Процессын хувьд ОХУ-ын ЗГ (төрийн өмчит Ростех) Монголын ЗГ-т санал тавьсан. Тэд мөнгөгүйгээ илэрхийлсэн. Дотоодын нэг ААН үүнийг нь төлөөд авчээ. Зарагч тал ч нягталж үзээд ОК гэжээ. Одоо тэгэнгүүт ААН-ын авсан хөрөнгийг улс буцаан татаж (nationalization) хийж бна. Энэ хэсэгт миний дургүй хүрээд байгаа юм. ТДБ бол надад огт хамаагүй, аль ч ААН байж болох бсн. Хэрэв энд хуулийн хариуцлага яригдвал Сайханбилэг ба түүний ЗГ хариуцлага үүрэх ёстой. Гүйлгээ хийгдсэний дараа ААН хөрөнгөө алдах үндэсгүй. Яагаад гэвэл ЗГ, УИХ хоорондын (засаглалын гэмээр хямралын нөгөө илрэл) харилцаа энэ ААН-д хамаагүй юм. Монголын ЗГ буюу Төр NO гэчихсэн болохоор ОХУ хариуг хүлээн аваад Монголын хувийн ААН-д зарсан. Монголын төр NO л гэсэн болохоор гүйлгээ хийгдсэн байна. ААН-д төр бол төр, бусад нь хамаагүй. Тэр мөнгөө яаж босгосон зэрэг нь бол дараагийн тусдаа асуудал.
Ядуу оронд прагматизм хэрэгтэй. Үр дун чухал гээд би хуулийг улдаа гишгэ гээгүй. Инситуцийн хувьд ААН биш ЗГ хариуцлага хүлээх ёстой л гээд байгаа юм. Одоо ГОК жилийн хэдэн $-ын ашигтай ажилладаг билээ? 400-г нь төр босгож чадах уу? Долларын ханшид яаж нөлөөлөх вэ? Гадаад дахь нэр хүнд яах вэ гэдэг том асуудлууд тулгарна. Хөрөнгийн бирж дээр IPO хийнэ гэж зарим нь ярьж бна. Дан монголчууд энэ гүйлгээнд оролцох уу? Нөгөө Монголдоо л байлгая гэсэн санаа хаачих вэ? Үнэхээр 400 сая босох уу? Илүү босвол сайн л биз.
Энэ IPO хийх их бэлтгэл ажлыг манай төр manage хийж чадах уу?
Арбитраар шийдэх бол яах вэ?
Маш эргэлзээ төрүүлсэн асуудлууд урган гарна. Монголын хөгжилд өнөөдөр 1 хоног ч чухал, ямар их хугацаа алдах бол? Миний хувьд маш олон монголчуудын хувьд ТДБ нь байна уу Голомт нь байна уу Дорж, Дулмаа нь байна уу хамаагүй. Том дүр зургаараа бид урагшаа алхах ёстой. Яагаад гэвэл opportunity cost -нь хэт ихдээд, энэ дунд монголчууд бид, Должин эмээтэйгээ хамт мөлхөх гээд бна шүү дээ. Өнөөдөр ажилчдынхаа цалинг тавих гэж би хэрдээ үйлээ үзэж байна, долларын ханшийн зөрүүнд олон бизнес эрхлэгчийн адил дарамтлуулж байна. Дахиад төрийн бодлогоос үүдэж алдагдал хүлээмээргүй байна. Бизнесээ мөрөөрөө хиймээр байна. Одоо тэгээд харж л сууя даа. Бүх зүйл сайнаар эргээсэй л гэж бодож сууя.
Эдийн засгийн ийм хэцүү үед буруу шийдвэр гаргаж байна уу даа л гэж би харж байна. Бондын зээлээ төлөх чадваргүй суугаа шүү дээ бид. Юманд бас нэг момент гэж бий. Nationalization яриад байгаа хүмүүс бүгд ГОК-д шахаа хийж баяжсан, тийм түүхтэй улстөрчид байгаа. Миний хүү ярих байх, туслахыг бодоорой л гэж би хэлсэн гэж хэлээд түүнийгээ огт асуудал биш мэт яриад сууж байгаа морал шүү дээ. Ийм моралаас ард түмэн гэх сэтгэл гарна гэхээр л итгэхгүй байна. Төмөр замаа 100 хувь Монгол талд авах боломж байхад ҮГҮЙ гээд татгалзаж байсан Монголын төр шүү. ГОК-д шахаа хийж баяжсан олонлог, дараа дараагийн үе энэ УИХ-д сууж буй. 49 хувь өнөөдөр Монголын сагсанд ирсэн нь сайн. Сайханбилэг магад энэ утгаараа түүхэнд сайн нэр зүүх байх. Одоо энэ өндөгүүдээ битгий хагалчихаасай даа. Бусдаар мань мэтэд бол падлий ч алга. Ямартаа ч 49 хувийг Монголд заасан богино хугацаанд мөнгийг нь босгоод аваад ирсэн ААН-д баярлах хэрэгтэй. Тэд угаасаа нэг их алдагдал хүлээхгүй байх аль ч тохиолдолд. Харин ард түмэн бид ачааг даах болов уу даа. Төрийн бүх ААН-үүдийг дандаа алдагдалтай ажиллуулж мөнгө завшдаг төр маань ГОК-ыг одоо яах бол доо л гэж айх юм. Би nationalization -ы эсрэг зогсоно. Ирээдүйн үр дүнг анхааралтай ажиглана.
ХЭЛЭХ ҮГ ОЛДОХГҮЙ БАЙНА
Эрдэнэтийг барьцаалж Өмнөд африкийн банкнаас 140 сая доллар зээлж аваад юу ч байхгүй үрчихсэн " Жаст" компаны ерөнхийлөгч Батхүү баричлагдсаны дараа өвдөж хавдаад 2015 онд өршөөлөөр суллагдсан юм байна. Мөн тэр үед Эрдэнэт үйлдвэрийг барьцаалахад гарын үсэг зурцгаасан Эрдэнэт үйлдвэрийн захирал Ганзориг ТӨХ ны дарга Сугар УБТЗ ыг барьцаалахад Гарын үсэг зурсан Т.Очирхүү нарын хэрэг хэрэгсэхгүй болгосон юм байна. Учир нь Жастын Батхүү нь хэргийг өөр дээрээ хүлээж би дуурайлгаад зурчихсан юмаа гээд тас гүрийжээ..Харин сая Лондонгийн арбитрийн шүүх хуурамч гарын үсэг биш өөрсдөө зурсан гэдэгийг нотолжээ Ингээд Эрдэнэт үйлдвэр яах ч аргагүй 140 сая доллрын өрд унаж байгаа ажээ.. " Хэрвээ Батхүү гарын үсэг хуурамчаар үйлдсэн гэдгээ нотолж чадвал манай эрүүгийн хуулинд зааснаара ял нь их хөнгөхөн гоё ял эдлэх байжээ. Тэр нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 аас 50 дахин торгоод нэгээс гурван сар баривчлах заалт байдаг ажээ. Хөдөлмөрийн хөлсөний доод хэмжээ 200 мянга гэж үзвэл 10 сая төгрөгийн торгууль төлчихөөд гуравхан сар баривчлуулаад 140 сая доллар буюу 350 тэрбум төгрөг Эрдэнэт үйлдвэрээс хусна гэдэг МӨН ГОЁ УУ ? Харин энэ талаар УИХ нэг дуугарна байгаа "Өдрийн сонин"оос авав.
МАН-ын залуучуудыг цаг үеэ ойлгодог байх гэж бодсон үгүй юмаа, аймшигт, гутамшигт гучаад оны дүр зураг нүдэнд харагдах шиг болж байна. Ѳчигдрийн чуулган яг л 1930 аад оны "ардын дайсныг яллах" шүүх хурлыг санагдуулчихлаа. Ном зохиолд яг иймэрхүү дүр зураг ѳгүүлсэн байдаг юм. Социализм яагаад сѳнѳсѳн бэ гэхээр хүний эрх чѳлѳѳ, хувийн ѳмчийг хааж боогдуулсан, "ард түмний ѳмчтэй" байсан учраас л амьдрах чадваргүй болж системээрээ дампуурсан, түүхийн хог дээр хаягдсан юм шүү дээ. Эрх чѳлѳѳт ардчилсан нийгмийн амин зүрх нь хувийн ѳмч юм шүү дээ. Ард түмний ѳмч гэж байдаггүй, ийм нэрээр дарга, албан тушаалтнууд ѳмчилж байсныг бид хангалттай үзэж харсан баймаар юм. Зах зээлийн эдийн засагт социализмын зарчмаар амьдарч болохгүйг 100 хувь нотолсон хамгийн сүүлийн үеийн гэвэл Венесуэлийн жишээ байна. Гадаадын хѳрѳнгѳ оруулалтыг шахан зайлуулаад ѳнѳѳдѳр бид дампуурлын ирмэг дээр ирчихээд байна? АН ч гэсэн дээ гадныхныг хѳѳхѳд хувь нэмрээ оруулсан. Энэ бүгдээсээ яагаад сургамж авдаггүй юм бол? Ардчилал, зах зээлийн нийгэм үрүү ороод 27 жил явчихсан биз дээ. Иргэдийнхээ хувийн ѳмчийг булааж байгаа тѳр, засагт гадныхан одоо гадаадын хѳрѳнгѳ оруулагчид итгэхээсээ ѳнгѳрсѳн. Бас нэг юм сануулахад одоо чинь хувийн ѳмчийг зүгээр дээрэмдээд авчихдаг 30 -аад он биш шүү дээ, шүүх эрх мэдэл, олон улсын арбитр энэ тэр гэж юм бий. Гадаадын хѳрѳнгѳ оруулагчийн (Хан ресурс) лицензийг булааж аваад яалаа, одоо иргэдийнхээ ѳмчийг булааж аваад юу болохыг харцгаая даа.
Асуулт: 49% асуудал ОУ-ын арбитрийн шүүхэд очоод бөөн төлбөр ялбар гарахын биш биз?
нээмкэ: тэр бичгэн дээр нь тэгнэ л гэсэн байна лээ, гаагүү байгаа.
Хэрэв төлбөр ялбар гаруул нээмкэ, сэд 2, гар өргөн баталсан 49 гишүүн хариуцлагаа хүлээж төлөхүү, эсвэл УИХ гишүүн хэлсэн юмныхаа төлөө яах ч гүү гээд, бид төлөхүү?
Эх орончид бид тусгаар улс олон улсын шүүх бидэнд ямар хамаатайн гэж бүү мангартаарайдаа.
Bulgaa Bulganzaya
З.Нарантуяа: Эрдэнэтийн 49 хувийг шалгасан ажлын хэсгийн дүгнэлт нь хувийн хэвшлээ шийтгэсэн ялын тогтоол шиг болжээ.
Ц.Нямдорж: Үйлдэл нь өөрөө гэмт хэрэг юм чинь ялын тогтоол шиг байхгүй яах юм. Шүүх дээрээ очиж ялаа ярьцгаа...
Энэ хүн одоо хаан уу, заан уу? Гэм бурууг нь МАНгарууд тогтоогоод ялыг нь шүүх өгдөг болсон уу?
Намын бүлэг нь шийдвэр гаргаад, УИХ дээрх бүх кнопоо 100 хувь ашиглаад ч төрийнх болохгүй. Хүн хөрөнгөө зүгээр хураалгадаг үе өнгөрсөн. Харин хэдэн жил маш их мөнгө үрсэн шүүх хурал үргэлжилнэ. Тэр хооронд Эрдэнэт үйлдвэр нь байж байгаасай билээ
Сэтгэгдэл байхгүй байна