• Эхлэл
  • Шатахууны үнийг эргээд бууруулна

Шатахууны үнийг эргээд бууруулна

2017/02/07

Монголдоо монополь гэж хэлж болох шатахуун импортлогч “Петровис”, “Шунхлай” зэрэг компани шатахууныхаа үнийг литр тутамд нь хөдөө орон нутагт 100-150 төгрөг, хот орчимд 80-100 төгрөгөөр нэмсэн. Өмнө шатахуун импортлогчдод татварын хөнгөлөлт үзүүлсэн атал ийн үнээ нэмсэн нь цаашид бараа бүтээгдэхүүний үнэд нөлөөлөх, иргэдийн нуруунд ачаа болж ирэх учраас энэ талаар арга хэмжээ авахыг МҮЭ-үүдийн холбоо анхааруулж, хэвлэлийн бага хурал зарлан мэдэгдэл хийж, Ерөнхий сайд болон холбогдох албаныханд албан бичиг илгээсэн талаар бид мэдээлж байсан билээ.

Тэгвэл өнөөдөр нэгэн таатай мэдээлэл дуулдаж байна. Ашигт Малтмал Газрын тосны газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газар холбогдох байгууллагуудтай хамтран ажлын хэсэг байгуулж, компаниуд яагаад үнээ өсгөв, үнэ өсөхөд юу нөлөөлөв гэдгийг тогтоохоор шалгалт явуулсны эцэст шатахууны үнийг бууруулах ёстой гэсэн дүгнэлтэд хүрч байгаа мэдээлэл байна. Эх сурвалжийн мэдээлснээр дээрх ажлын хэсгийнхэн компаниудыг үндэслэлгүйгээр шатахуунаа нэмсэн учраас  шатахууны үнээ буцааж буулга гэсэн үүрэг өгчээ. Байцаагчдын энэ шийдвэр албажвал удахгүй 80-150 төгрөгөөр нэмэгдсэн шатахууны литр тутмын үнэ буцаад буурна хэмээн албан эх сурвалж мэдээлсэн байна.

Холбоотой мэдээллийг дор дарж уншина уу

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо Ерөнхий сайдад санал хүргүүлэв

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна