-Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Ц.Тувааныг Их хурлаараа биш хүлээн авалтынхаа үеэр томилжээ-
Ардчилсан намын VII их хурлыг өндөрлүүлсний дараа тус намынхан хүлээн авалт зохион байгуулсан бөгөөд энэ үеэр намын дарга С.Эрдэнэ тушаал уншиж, Ц.Тувааныг Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон байна.
Ерөнхий нарийн бичгийн даргыг намын дарга санал болгож, томилдог.
Тус намын дарга С.Эрдэнэ “VII их хурлаас Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргыг томилно” гэх мэдээллийг өчигдөр үдээс өмнөдөө өгсөн. Гэвч үдээс хойш болсон VII их хурлаас Ардчилсан намын дүрмийн зарим заалтыг батлах хүрээнд Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргыг Үндэсний бодлогын хороогоор хэлэлцэн батлах шийдвэр гаргасан байсан юм.
Ингэснээр энэ асуудлыг шинэ долоо хоногт хэлэлцэн батлах чигтэй байсан ч өчигдөр шууд тушаал уншсанаар Ц.Туваан Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч болж, Л.Эрхэмбаяр чөлөөлөгджээ.
Ц.Тувааны хувьд өмнө нь Хүнс хөдөө аж ахуйн дэд сайдаар ажиллаж байсан юм.
Ардчилсан намын VII их хурлын талаар эндээс үзнэ үү - Шинэ даргаа батламжилсан АН-ын их хурал
Сэтгэгдэл байхгүй байна