• Эхлэл
  • Шүүгчийн сонгон шалгаруулалтын шалгалт үргэлжилж байна

Шүүгчийн сонгон шалгаруулалтын шалгалт үргэлжилж байна

2017/02/14

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2016 оны 145, 2017 оны 01, 05 дугаар тушаалаар зарласан шүүгчийн сонгон шалгаруулалтад анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн нийт 15 сул орон тоонд нэр дэвшигчдийн шалгалт 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр эхэлсэн.

Нэр дэвшигчдийн хоёрдугаар ээлжийн шалгалт өнөөдөр эхэллээ. Тэд  өнөөдөр "Эрх зүйг бүтээх ойлголт, арга зам”,"Шүүхийн улс төр, нийгмийн баталгаа”сэдвээр эссэ бичиж байгаа. Мөн эрх зүйн тохиолдол шийдвэрлэх, мэдээллийн технологийн хэрэглээний программ ашиглах чадварыг шалгах, эссэ илтгэх шалгалтуудыг үргэлжлүүлэн өгөх юм. Шалгалт энэ сарын 16-ныг хүртэл үргэлжилнэ.

Шүүгчийн 15 сул орон тоонд 72 нэр дэвшигч өрсөлдөж буй юм.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна