• Эхлэл
  • “Сэтгэлийн дулаан бэлэглэе” аянд нэгдээрэй

“Сэтгэлийн дулаан бэлэглэе” аянд нэгдээрэй

2017/02/15

Цахим сүлжээгээр нэгдсэн залуус өглөөнөөс үдэш хүртэл хотын зам талбайг цэвэрлэдэг ТҮК-н ажилчид болон цагдаагийн албан хаагчдад бага ч гэсэн сэтгэлийн дулаан бэлэглэе гэсэн санаачлага гарган жил бүрийн сар шинийн баярын өмнө халуун аарц, чанасан адууны мах бэлтгэн дайлж, талархалаа илэрхийлдэг уламжлалтай билээ.
Энэхүү үйл ажиллагаа найм дахь жилдээ зохион байгуулагдах гэж байгаа бөгөөд энэ удаагийн арга хэмжээг ”Эрхэм нөхөрлөл” фэйсбүүк групп, “Өнөөдөр” сонины онлайн алба,Сорт ресторан хамтран зохион байгуулж байна.
АДУУНЫ MAX ӨГӨХ ШАЛТГААН: Адууны мах идсэнээр уушги, бөөр бэлхүүсний хүйтэн шар усыг арилгах, идээ бээрийг зогсоох, хатаах зэрэгт сайн, мах нь халуун чанартай учир царцдаггүй, хоол хүнсэндээ хэрэглэх нь цусны даралт, хорт хавдар, ханиад томуунаас сэргийлнэ.

 

- ХАЛУУН ААРЦ ӨГӨХ ШАЛТГААН: Хоолой өвдөх, нус гоожих, халуурах, ханиад, томуугийн шинж тэмдэг илэрсэн даруйд биеийн дархлаагаа сайжруулах арга хэмжээ авах нь зүйтэй. Халуун аарц, чацарганы шүүс зэргийг ууж хөлөрвөл амархан эдгэрдэг.
Энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлэхэд сайн дурын гишүүдийн хичээл зүтгэл, аж ахуйн нэгж, байгууллага хамт олны дэмжлэг чухал бөгөөд ТҮК-н 750 гаруй ажилчид, Цагдаагийн 300 гаруй албан хаагчдад талархал илэрхийлэх энэ удаагийн үйл ажиллагаанд танай хамт олныг хамтран ажиллана уу хэмээн урьж байна.
“Сэтгэлийн дулаан бэлэглэе” үйл ажиллагаа 2017 оны хоёрдугаар сарын 17-18-нд болно.
Шаардлагатай зүйлсийн жагсаалт:
1. Адууны мах / цул / 200 кг
2. Аарц / Шүүсэн / 40-50 кг
/ аньс & чацаргана /
3. Төмс 100 кг
4. Сонгино 10 кг
5. Лууван 40 кг
6. Дарсан огурцы 40 кг
7. Гурил 5 кг
8. Элсэн чихэр 20 кг
9. Шар тос 3 кг
10. Талх / зүссэн ууттай / 50 ш
11. Пакет / Хоолны / 1000 ш
12. Аяга / 1 удаагийн / 1000 ш
13. Сэрээ / 1 удаа / 1000 ш
14. Хэвийн боов иж бүрдэл 40-50 ш
15. Уут /том/ 100 ш /жижиг/ 1000 ш
16. Салфетка 20 уут
17. Давс хоол амтлагч 2 уут
18. Хүнсний бээлий 50 ш /2 уут/
19. Бусдыгаа манлайлж сайн ажилласан болон насаар ахмад ажилтнуудад өгөх гарын бэлэг

Мөнгөн хандив хүлээн авах дансны дугаар:
Хаан банк 5040049260
Хүлээн авагч Н.Азжаргал

Хүндэтгэсэн: Аяны зохицуулагч ............................Н.Азжаргал /99130330, 99116009/

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна