• Эхлэл
  • “Жи Тайм” сүлжээнээс хэн баяжиж, хэдэн хүн хохиров?

“Жи Тайм” сүлжээнээс хэн баяжиж, хэдэн хүн хохиров?

2017/02/16

Казакстан улсаас ядруурлыг бууруулах зорилготой Монголд орж ирсэн “Жи Тайм” корпорацийн Монгол дахь албан ёсны салбарын ерөнхий захирал Ж.Маратыг энэ сарын 12-нд “Чингис хаан” Олон улсын нисэх онгоцны буудлаас хил гарах гэж байхад нь Эрүүгийн цагдаагийнхан баривчилжээ.

Учир нь Ж.Марат нь Монгол Улсад олон улсын пирамид хэлбэрээр олон мянган хүнийг элсүүлж мөнгө угаах аргаар дансандаа зургаан тэрбум төгрөг хуримтлуулсан гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

 

 

Түүнд болон түүний эхнэрт хилийн хориг тавьсан байсан ч бөгөөд ийнхүү хилээр зугтах гэж байгаад саатуулагдсан байна. Мөн зарим эх сурвалж эхнэрт нь хилийн хориг тавьсан байсан боловч хилээр гарч зугатсан гэж мэдээлж байгаа юм. Одоогийн байдлаар тэдний дансанд дахь зургаан тэрбум төгрөгийг битүүмжлээд байгаа бөгөөд эцсийн байдлаар хэдэн хүн хохирсон болон хэдэн төгрөгний мөнгө угаасныг тогтоохоор мөрдөн байцаалтын ажилллагаа үргэлжилж байна.

 

Одоогоор энэхүү хэрэгт найман хүнийг саатуулан шалгаж байгаа гэсэн мэдээлэл байгаа юм.

Казакстанаас гаралтай гэх энэхүү сүлжээний талаар Казакстаны Ерөнхийлөгчийн шууд ивээл доор байгуулагдсан, Монгол Улсын Ерөнхий сайд дэмжиж байгаа гэх мэтчилэн худал мэдээлэл цацаж, гишүүддээ машин бэлэглэж байгаа, гишүүд нь их хэмжээний мөнгө авсан гэх мэт зургууд сошиалаар хүчтэй тархаж байсан.

Монгол Улсын холбогдох албаныхны зүгээс албан ёсоор сэрэмжлүүлэг гаргаж байсан боловч олон иргэд мөнгөө өгч хохирсон байх магадлалтай байна.

Мөн сошиалаар энэхүү сүлжээг идэвхтэй сурталчилж, мөнгө авч байсан иргэдээс сэрэмжилнэ үү гэсэн ийм пост тархаж байна. Дашрамд сануулахад энэхүү сүлжээнд мөнгөө өгч хохирсон хүмүүс зохих байгууллагад хандаарай.

 

 

 

 

 

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    хохирхоосоо өмнө толгойгоо ажиллуулаачээ үнэгүй юм ганцхан оготны хавханд л байдаг байдаг юм шүү дэ
    2017 оны 02 сарын 17
  • e
    Монголчууд маш гэнэн хүмүүс дээ. Хялбар аргаар мөнгө олох хүслээсээ болж дандаа хохирч байдаг.Ардчилал эхэлснээс хойш ”жавхланг бадруулагч”прамид сүлжээ, Банк бус санхүүгийн байгууллагуудын тоглолт гээд тоочвол 10 -аад залилангийн шинжтэй зохион байгуулалттай этгээдүүдийн зууш болж байсан.Улс орны амьдрал ядуу болоод ирэхээр хүмүүсийн сэтгэлгээ мухар сүсэгт амархан автах юм.Ж: Сарандаваа гэж балай авгайг их шүтнэ.Үзмэрч,зурайч,бөө, удган нэртэй луйварчид арай дэндэж байна да
    2017 оны 02 сарын 17
  • zochin
    Зохих ямар байгууллаганд нь хандах вэ? Хохирсон хүмүүс маш их байна Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төвд хандах ёстой юу???!!!!
    2017 оны 02 сарын 17
  • urnaa
    yamar baiguullagad haana handah ve
    2017 оны 02 сарын 16