• Эхлэл
  • Ипотекийн зээл хэвийн үргэлжилж байгаа гэв

Ипотекийн зээл хэвийн үргэлжилж байгаа гэв

2017/02/17

Монголбанкны Ерөнхийлөгчийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А-295 дугаар тушаалаар “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-ыг шинэчлэн баталсан бөгөөд тус журмын дагуу Монголбанк орон сууцны ипотекийн санхүүжилтээ хэвийн олгож байна.

2017 оны 1 дүгээр сард Монголбанкнаас “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бий болгох хөтөлбөр”-ийн хүрээнд нийт 365 зээлдэгчдэд 23.6 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэрийг олгосон бол 2 дугаар сард нийт 392 зээлдэгчдэд 24.1 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэрийг олгоод байна.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Аннаа
    Худлаа мэдээлэл тавихаа болиочээ.би 30 хувиа өгсөн.ипотекийн зээлийн материал 1 ч банк авахгүй байна.Хэзээ авч эхлэх ч тодорхойгүй гээд байна. Худлаа шоу хийхээ болиочээ
    2017 оны 02 сарын 20