• Эхлэл
  • Маргааш ОУВС-гийн зээлийн талаар мэдээлэл хийнэ

Маргааш ОУВС-гийн зээлийн талаар мэдээлэл хийнэ

2017/02/18

Монгол Улсын Засгийн газраас ОУВС-тай хийж буй хэлэлцээрийн эцсийн үр дүнгийн талаар энэ долоо хоногийн сүүлээр албан ёсны мэдээлэл өгнө гэдгээ өмнө нь мэдэгдээд байсан. Сангийн яамнаас уг асуудлаар өчигдөр УИХ дахь МАН-ын бүлэг дээр мэдээлэл хийж, өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар оруулж байгаа юм.

Улмаар хэлэлцээрийн үр дүнгийн талаар хоёрдугаар сарын 19-ний Ням гаригт Сангийн яамнаас 11:00 цагт, ОУВС-гаас 13:00 цагт Төрийн ордны В танхимд Хэвлэлийн бага хурал хийхээр зарласан байна. Ийн амралтын өдрөөр хамтарсан хэвлэлийн бага хурал зарлахыг бодоход хэлэлцээр амжилттай болж, зээл олгох талаар мэдээлэх бололтой. Дашрамд сануулахад ОУВС “Standby Credit Facility”буюу "Стэнд бай" хөтөлбөрийн бус “Extended Credit Facitility” буюу урт хугацаат өргөтгөсөн нөхцлөөр 400 сая ам.долларын зээл олгох бололтой гэсэн мэдээлэл гараад байгаа билээ. 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна