• Эхлэл
  • Трампыг дэмжигчид Оросын иргэншилтэй болохыг сонирхож байна гэв

Трампыг дэмжигчид Оросын иргэншилтэй болохыг сонирхож байна гэв

2021/01/19

АНУ-д засаг захиргаа солигдох гэж буйтай холбоотойгоор улс төрийн үзэл бодлын улмаас ялгаварлан гадуурхагдахаас айсан Трампын дэмжигчид Оросын иргэншил сонирхож эхэлсэн талаар ОХУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова ярьсан байна.

Тэрбээр Ням гариг (2021.01.17)-т “Россия-1” сувгийн “Воскресный вечер” нэвтрүүлэгт оролцох үеэрээ “Сүүлийн үед АНУ-ын иргэдээс хэрхэн манай улсын иргэн болох тухай асуултууд сошиал сүлжээгээр дамжин надад ирэх болсон. Бодит байдалд тавтай морил!” хэмээн ярьжээ.

Энэ сарын 6-нд Жо Байдены ялалтыг баталгаажуулах үеэр болсон үймээний дараагаар АНУ-д экстремист үзэл санааг сурталчилж байна гэж үзсэн сошиал сүлжээнүүдийг хүчээр хааж, группуудыг устгах болсон билээ.

Түүнчлэн иргэдийг хүчирхийлэл, үймээн самуунд уруу татаж, уриалан дуудсан гэж Ерөнхийлөгч Дональд Трампын “Facebook”, “Twitter” сүлжээнүүдийг хаагаад байгаа юм. Мөн дээрх үймээнд оролцсон хүмүүсийг эрэн сурвалжилж, эхнээс нь баривчилаад байна.

Эх сурвалж: ТАСС


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин