• Эхлэл
  • Их Наран улсын япон хэлний сургуулиудад суралцъя

Их Наран улсын япон хэлний сургуулиудад суралцъя

2021/03/02

“Mонфүжи” ХХК нь 2011 оноос эхлэн Япон улсад их, дээд сургуулийн оюутнууд болон оюутан судлаач сургах, мэргэжилтэн, үндсэн ажилтан солилцох, аялал жуучлал, бизнес консалтинг, гадаад дотоод худалдаа зэрэг өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулж ирсэн билээ.

Тус төв нь Япон улсад бүх төрлөөр сургах бөгөөд үндсэн ажилтан, тусгай ур чадвартай ажилтнуудыг сурган, шалгалтад бэлтгэх, Японд сонирхолтой залуусыг дэмжих сургалтуудыг зохион байгуулдаг юм. Энэ талаар  тус компанийн захирал П.Энхмаа хэлэхдээ, “Япон явах суурийг тавин, оюутан залуусынхаа ирээдүйн төлөө оюуны хөрөнгө оруулалт хийж, олон улсад мэргэжил эзэмших, эх орондоо буцан ирж ирээдүйн хөгжилд хувь нэмэр оруулж, нэг хүний ард нэлээд  олон хүн баярлаасай, бахархаасай гэж бодож үүсгэн байгуулсан түүхтэй.

Бидний уриа бол “Та хичээгээрэй бид дэмжье”, бидний үүд хаалга зөв үзэлтэй, зөв сэтгэлтэй таныг дэмжихийн тулд орших бөгөөд үргэлж нээлттэй юм. Бид Японд “Fujisun” co.ltd нэрээр Хууль зүйн яаманд бүртгэгдсэн. Яаманаши хотод байрлаж үйл ажиллагаагаа явуулж байгаа учир бусад байгууллагаас давуу талтай” гэсэн юм.

“МОНФҮЖИ” КОМПАНИ НЬ:

·Япон хэлний бүх түвшний танхимын болон онлайн сургалтуудтай

·Их, дээд сургуулиуд болон хэлний бэлтгэлд оюутнуудыг илгээдэг

·Монголдоо эзэмшсэн мэргэжлээрээ Японд ажиллах боломжтой Үндсэн ажилтны хөтөлбөр хэрэгжүүлдэг.

·Tokuteigino буюу Тусгай ур чадвартай ажилтны 14 төрөлт хөтөлбөртэй

·Сонингийн хөтөлбөр

·Зочид буудлын хөтөлбөр

·Үйлдвэрийн ажилтны хөтөлбөр

·100 хувь тэтгэлэгт асрахуйн сургууль

·10-30 хувийн дараа төлбөрт дэмжлэгт хөтөлбөр

·Инженерийн 100 хувийн тэтгэлэгт хөтөлбөр

·Оюутны зуны цалинтай дадлага

·Мастерын хөтөлбөр

·Судлаач оюутан хөтөлбөр

Энэхүү хөтөлбөрүүд нь жил бүрийн 3, 5, 8, 10  дугаар саруудад  хуваарийн дагуу явагдах болно.

“МОНФҮЖИ” КОМПАНИ ДЭЭР ДУРДСАН ХӨТӨЛБӨР, ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХЭРЭГЖҮҮЛЭН, ЯПОН БОЛОН МОНГОЛ УЛСАД АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, БИЗНЕС КОНСАЛТИНГ, ГАДААД ДОТООД ХУДАЛДАА ЗЭРЭГ ӨРГӨН ХҮРЭЭНД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЯВУУЛЖ БУЙ САЛБАРТАА МАНЛАЙЛАГЧ КОМПАНИ БИЛЭЭ.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин