• Эхлэл
  • Арктикт ажиглалтын түүхэн дэх хамгийн дулаан зун болжээ

Арктикт ажиглалтын түүхэн дэх хамгийн дулаан зун болжээ

2023/12/14

НЬЮ-ЙОРК, 2023 оны арванхоёрдугаар сарын 14. /TASS/. Арктикийн зуны агаарын дундаж температур Цельсийн 6.4 хэм байсан нь 1900 онд ажиглалт хийж эхэлснээс хойших хамгийн өндөр үзүүлэлт боллоо гэж АНУ-ын Далай, агаар мандлын үндэсний захиргаа (NOAA) мэдээлэв.

Тус байгууллагын мэдээлснээр, энэ оны хувьд Арктикийн ажиглалтын түүхэн дэх хамгийн дулаахан зургаа дахь жил болж, агаар мандлын доод давхаргын дундаж температур -7 хэм байжээ. 1940 оноос хойш Арктикийн жилийн дундаж температур 10 жилийн хугацаанд Цельсийн 0.25 хэмээр, зуны дундаж температур 0.17 хэмээр нэмэгдсэн байна.

Энэ онд мөн Арктикийн мөсөн бүрхүүлийн эзлэх талбай багасжээ. Хэдий хэмжээгээр багассан талаар тус байгууллага тодорхой мэдээлэл өгөөгүй боловч 2023 онд Арктикийн мөсний эзлэх талбайн тоон үзүүлэлт нь 1979 онд хиймэл дагуулаас ажиглалт хийж эхэлснээс хойших хугацаан дахь хамгийн бага зургаа дахь үзүүлэлт байжээ. 

ЭХ СУРВАЛЖ: МОНЦАМЭ агентлаг


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин