• Эхлэл
  • Өнөөдөр дэлхийн Дауны өдөр

Өнөөдөр дэлхийн Дауны өдөр

2024/03/21

Дэлхийн дауны өдрийг анх 2006 онд “Даун синдром интернэшнл” олон улсын ТББ-аас санаачлан тэмдэглэх болсон.

2011 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас тогтоол гаргаж жил бүрийн 3 дугаар сарын 21-ныг Дэлхийн дауны синдромтой хүмүүсийн эрхийг хамгаалах өдөр болгон зарласан байна.

Дэлхий дээр 700-800 хүүхэд тутмын нэг нь дауны синдромтой төрдөг гэх судалгаа бий.

Дауны синдром (Down Syndrome) буюу Дауны хам шинж нь 21 дэх хромсом хос биш 3 болж хуваагдсанаар үүсдэг удамшлын санамсаргүй гажуудал юм.

Дауны синдромтой хүүхдүүд ихэвчлэн өвөрмөц онцгой царай төрхтэй, оюун ухааны удаан хөгжилтэй байдаг. Дауны синдромтой насанд хүрсэн хүний дундаж IQ 50 буюу оюун ухааны хувьд 8-9 настай хүүхэдтэй адил байдаг байна.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин