Автомашингүй өдөр маргааш буюу энэ Бямба гаригт болно. Энэ өдрийг зам тээврийн ослоос сэргийлэх, автомашинаас татгалзахыг уриалах зорилгоор дэлхийн 46 оронд тэмдэглэн өнгөрүүлдэг.
Осол гэмтэл, гадны шалтгаанаар нас барсан нийт тохиолдлыг 11.1 хувийг зам тээврийн осол эзэлж байна.
Өнгөрсөн оны байдлаар Улаанбаатар хотод зам тээврийн ослын улмаас гэмтсэн 525, нас барсан 57 тохиолдол бүртгэгджээ. Түүнчлэн 2023 онд скүүтрийн ослын улмаас 266 хүн гэмтсэн бол, 2024 он гарснаар дахин 56 тохиолдол Гэмтэл согог судлалын үндэсний төвд бүртгэгдээд байна.
Өнгөрөгч 2023 оны зургадугаар сарын 3-нд зохион байгуулсан автомашингүй өдрөөр тээврийн цагдаадын албаны шуурхай удирдлагын хэлтэст зам тээврийн ослын 142 дуудлага, мэдээлэл иржээ.
Тодруулбал. 02-14 насны 12 хүүхэд унадаг дугуйнд мөргүүлж гэмтсэн байна. Мөн цахилгаан моторт дугуйнд зургаан хүүхэд мөргүүлсэн тохиолдол гарчээ.
Тиймээс 2023 оны есдүгээр сард зохион байгуулсан автомашингүй өдрөөр биеийн хүчээр жийх унадаг дугуй болон тавцант тэшүүрээс бусад цахилгаан скүүтер, унадаг дугуй/суррон мотоцикл/-ийн хэрэглээг хориглосон. Энэ жил мөн хүүхдүүд ихээр унаж байгаа цахилгаан моторт дугуйг оруулахгүй байх тал дээр хяналт тавьж ажиллахаар болжээ.
Автомашингүй өдрөөр "Улаанбаатар Марафон-2024" олон улсын гүйлтийн тэмцээн зохион байгуулагдах тул төв замаар буюу Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлана.
Тодруулбал, тавдугаар сарын 25-ны 06:00-18:00 цагийн хооронд дараах уулзвар, гудамж замуудад автомашины хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлах юм.
Үүнд:
-Сүхбаатарын талбай
-Сөүлийн гудамж
-Партизаны гудамж
-Бөмбөгөр худалдааны төвийн уулзвар
-Төмөрчний гудамж
-Гэсэр сүмийн уулзвар
-Самбуугийн гудамж
-Анкарагийн гудамж
-Бага тойруу
-Бээжингийн гудамж
-Токиогийн гудамж
-Сансарын туслах замаар Энхтайваны өргөн чөлөөний Зүүн дөрвөн замын уулзварын Баруун дөрвөн замын уулзвар
-Чингисийн өргөн чөлөөний Монголын хүүхдийн ордны уулзвараас Монгол шуудангийн уулзвар болон дотогш замуудын автомашины хөдөлгөөнийг хаана.
Сэтгэгдэл байхгүй байна