• Эхлэл
  • Ерөнхийлөгч шинэ сайд нарыг зөвшөөрсөнгүй

Ерөнхийлөгч шинэ сайд нарыг зөвшөөрсөнгүй

2016/07/22

Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

Сонгуулийн үр дүнд олонх болсон МАН долдугаар сарын 5-нд анхны чуулганаа хуралдуулж, Ерөнхий сайдаа томилсон. Харин Ерөнхий сайд Засгийн газрын бүтцээ долдугаар сарын 20-нд, танхимын сайд нарын нэрсээ долдугаар сарын 21-нд танилцуулсан. МАН 13 яам, 16 сайдтай байхаар танилцуулсан нь олон нийтийн дунд шүүмжлэл өрнөөд байгаа. Хуулийн дагуу бол шинэ Ерөнхий сайд танхимынхаа бүтэц бүрэлдэхүүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэн зөвшилцөж, УИХ-аар баталгаажуулах ёстой. Тэгвэл өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ерөнхий сайдын саналыг дэмжих боломжгүй учир дахин зөвшилцөх санал илгээжээ. Ерөнхийлөгчийн албан ёсны сайтад мэдээлснээр бол

“Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Засгийн газрын бүрэлдэхүүнийг зөвшилцөхөөр ирүүлсэн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын саналыг дэмжих боломжгүй тул дахин зөвшилцөх тухай албан бичгийг өнөөдөр илгээлээ.

Уг албан бичигт “Монгол Улсын Засгийн газрыг шинээр байгуулж байгаатай холбогдуулан Ерөнхий сайд таны 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр ЗГ-1/135 дугаартай “Материал хүргүүлэх тухай” албан бичгээр ирүүлсэн Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүнийг зөвшилцөх саналтай танилцлаа.

Энэхүү санал нь УИХ-д олонхи болсон МАН-ын Монголын ард түмэнд өгсөн амлалттай нийцэхгүй, мөн төрийн хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийг заагтай, хариуцлагатай, мэргэжлийн, харилцан хяналттай хэрэгжүүлэх зарчимтай зөрчилдөж байгаа учраас дэмжих боломжгүй байна.

Иймд дахин зөвшилцөнө үү” гэсэн байна.

Сануулахад, одоогоор дорх хүмүүсийг сайд болгохоор санал болгоод байгаа юм

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат, /МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан, яруу найрагч/

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил /Хууль зүй дэд сайдаар ажиллаж байсан. 2008 оны долдугаар сарын 1-ний үймээний хэрэгт буруутгагддаг/

Сангийн сайдаар Б.Чойжилсүрэн /2012 оны сонгуульд мөнгө тараасан гэх дуулианд холбогдож байсан/

Хууль зүйн сайдад УИХ-ын гишүүн С.Бямбацогт /2012-2016 оны парламентад МАН цөөнх болоход бүлгийн даргаар нь ажиллаж байсан/

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад УИХ-ын гишүүн Д.Оюунхорол /4 удаа УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа. 2016 оны саяны сонгуульд мөн мөнгө тараасан дуулианд холбогдсон/

Батлан хамгаалахын сайдад УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ /Монгол Улсын аварга, бөх. 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшин ялагдсан/

Хөдөлмөрийн нийгмийн хамгааллын сайдад Н.Номтойбаяр /Монголын томоохон бизнесмэн МАК компанийн захирлын хүү, 2012-2016 оны парламентанд сонгогдон ажиллахдаа хүнд хутга гаргасан, дарамталсан, бүсгүйчүүдийг доромжилсон дуулианд холбогдож байсан/

Барилга хот байгуулалтын сайдад Г.Өнөрболор /Сөүл төвийн захирал. Солонгос хэлний орчуулагч байсан сүүлд олон тооны барилгын компани байгуулж, Улаанбаатарын тусгай хамгаалалттай бүс болох Зайсанд бусдын нэр дээр газар авч орон сууцны хороолол босгосон “Загалмайлсан эх” гэгддэг /

Зам тээврийн сайдад Д.Ганбат /”Монголын төмөр зам” компанийн захирлаар ажиллаж байсан/

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдад УИХ-ын гишүүн асан Ж.Батсуурь /Дорноговь аймгийн Засаг даргаар ажиллаж байсан, парламентад хоёр удаа сонгогдсон/

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад Ц.Анандбазар /Монголын нефтийн томоохон импортлогч “Сод Монгол” компанийн захирал, авлигын хэргийн дуулианд холбогдож байсан/

Эрүүл мэндийн сайдад Ж.Цолмон /Эрүүл мэндийн дэд сайдаар 2008-2012 онд ажиллаж байсан. 2012 онд МАН ялагдсаны дараа гадаадад амьдрахаар явсан/

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам УИХ-ын гишүүн асан Ц.Дашдорж /Барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан, мөн парламентад сонгогдож байсан. “Монгол тамхи Со”хэмээх тамхины үйлдвэрийн үүсгэн байгуулагч/

Ийнхүү одоогоор МАН-аас санал болгосон сайд нарыг дахин зөвшилцөх санал Ерөнхийлөгч гаргаад байгаа. МАН-ын гишүүдийн зүгээс нэр дэвшигчдийн нэг бүрчлэн хэлэлцэж дахин санал хураалт явуулах ёстой гэсэн санал ч мөн гаргаж эхлээд байгаа юм.

Англи эхийг энд дарж уншина уу. 

For English version please visit  here

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • ХЭХЭ
    ДАНДАА ХАР ЛАЛАРУУД
    2016 оны 08 сарын 15
  • Зочин
    МАН эхнээсээ ажил нь явцгүй болоод байна даа сайд нараа сайн хянах хэрэгтэй төрийн толгойд гараад яаж аашлах гэж байна Ерөнхийлэгчийн зөв шүү
    2016 оны 07 сарын 24
  • Зочин
    Дандаа арчаагүй новшнууд байна даа
    2016 оны 07 сарын 22
Сонин хачин