• Эхлэл
  • Манжийн хааны тамгыг дуудлага худалдаагаар зарна

Манжийн хааны тамгыг дуудлага худалдаагаар зарна

2016/09/12

Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

Sotheby’s компанийн Хятадын түүхэн дурсгалт зүйлсийг зарах дуудлага худалдаа аравдугаар сарын 5-нд Хонг Конгод болох гэж байна.

Энэ үеэр нийт 300 орчим эд зүйлийг зарах бөгөөд ойролцоогоор нийтдээ $80 саяын наймаа явагдана гэсэн тооцоог хийжээ.

Дуудлага худалдаанд орох эд зүйлсийн дотор Манж чин гүрний Тэнгэрийг тэтгэгч хааны (1711-1799) ногоон хаш тамга байгаа аж.

Уг тамгыг 10-15 сая ам.долларт хүрнэ гэж үзэж байгаа гэнэ. Тамгыг өнгөрсөн пүрэв гаригт олон нийтэд үзүүлэх арга хэмжээ болсон байна. Хятадаар Чяньлон, Монголоор Тэнгэрийг тэтгэгч хаан нь Энх Амгалан хааны ач бөгөөд Зүүнгарыг Манж чин гүрэнд нэгтгэх дайныг удирдсан хүн юм.

Түүний тушаалаар нэгэн цагт хүчирхэг явсан Зүүнгарын Монголчуудыг бөөнөөр нь хядаж, газар нутгийг нь эзгүйрүүлсэн явдлыг түүхэнд Зүүнгарын геноцид гэж нэрлэдэг.

Эх сурвалж: China Daily

Англи эхийг  энд дарж уншина уу

For English version please visit here


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • zzz
    Mongold ogoh estoi tyyhiin ynet zuil yagaad ingeed yavj bna,
    2016 оны 09 сарын 14
  • Зочин
    huuramch ed biz
    2016 оны 09 сарын 14
  • Зочин
    hytduud manjiin haadiig mongolchuud baisan. manjid tsagaachilsan mongol udamtai gej baina lee hytdiin tuuhend tegj bichsen baidag gene
    2016 оны 09 сарын 14
  • 1111111
    мөнгөтэйсэн бол дуудлага худалдаан дээр аваад, шууд газар дээр нь хагалж хаямаар эд байна даа... Адгуус авч байхаар эцэг өвөгдийнхөө ясыг амрааж үзэх юмсан даа Манайхаан...
    2016 оны 09 сарын 14
  • Зочин
    Ногоон хаш байна даа.Монголд ногоон хашаар хийсэн хөөрөг тун ховор байдаг.Манай эрхэм хөөрөгчидөд бол бий бий. харин зарим нэг шинэ улс төрчид томл бол сайн гэдэг юм уу? болсон болоогүй бандгар хөөрөг барьж элдэвлээд байгаа. Хөөрөг гэдэг нэгл хувь нарийн хийц ур үзэмж төгөлдөр байж төгөлдөр болно.
    2016 оны 09 сарын 14
  • Зочин
    �?�?�?ЬЁ �?�?
    2016 оны 09 сарын 13
  • Зочин
    БОЛЬЁ ОО
    2016 оны 09 сарын 13
Сонин хачин