• Эхлэл
  • Тэнгэрийг тэтгэгч хааны улаан хаш тамга зарагджээ

Тэнгэрийг тэтгэгч хааны улаан хаш тамга зарагджээ

2016/12/16

Өчигдөр /2016.12.15/ буюу Лхагва гарагт Францад болсон Drouot дуудлага худалдааны үеэр 18 дугаар зууны Манж Чин улсын эзэн хааны тамга $22 саяын үнэ хүрсэн нь анхны төсөөллөөс 20 дахин өндөр үнэ болсон байна.

Улаан хаш чулуугаар есөн луу ороож хийсэн энэхүү тамгыг 1736-1795 оны хооронд Манж Чин улсыг захирч байсан Тэнгэрийг тэтгэгч хаан (Чяньлун) хэрэглэж байжээ.

Дуудлага худалдаа нэлээд ширүүн өрсөлдөөнтэй явагдаж, нэрээ нууцалсан Хятад хүн ялагч болсон байна. Үүнээс өмнө 2011 онд нэгэн тамга $17.4 саяын үнэ хүрсэн нь дээд амжилт байв.

Тэнгэрийг тэтгэгч хаан нь Хятадын түүхэн дэх хамгийн удаан төр барьсан хаанд тооцогддог. Түүний хаанчлалын үед Манж Чин улс газар нутгаа бараг хоёр дахин тэлж, 400 сая хүн амыг захирч байжээ.

Гэвч Тэнгэрийг тэтгэгчийн засаглалын төгсгөлөөс эхлэн Манж Чин гүрний хүч суларсаар 1912 онд задран унасан юм.

Хааны тамгыг 19 дүгээр зуунд Францын тэнгисийн хөлгийн эмч Хятадаас худалдан авч, өнөөдрийг хүртэл тэдний удмынханд хадгалагдаж байжээ.

 

Эх сурвалж: South China Morning Post

 

Англи эхийг энд дарж уншина уу

For English version please visit here


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин
ЯГ ОДОО
ИХ УНШСАН