• Эхлэл
  • 2016/11 сарын орон сууцны үнийн индекс

2016/11 сарын орон сууцны үнийн индекс

2016/12/19

Монголбанкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компанийн хараат бусаар хийсэн“Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгааны 2016 оны 11-р сарын үр дүнг олон нийтэд танилцуулж байна.

Тус судалгаагаарөнгөрсөн 11-р сард Орон сууцны үнийн ерөнхий индекс 0.8 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас 0.3 хувиар буурсан үр дүн юм.

Ерөнхий индексийг оны эхэн үетэй харьцуулахад 4.4 хувь, өнгөрсөн оны мөн үетэй буюу 2015 оны 11-р сарын үр дүнтэй харьцуулахад 5.5 хувиар буурсан байна. Харин үнийн индексийн үзүүлэлтийг шинэ орон сууц, хуучин орон сууцаар ангилж үзвэл:

Шинэ орон сууцны үнийн индекс 15.7 хувьтай гарсан. Харин оны эхэн үетэй харьцуулахад 2.8 хувь, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 3.3 хувиар буурсан хэвээр байна.

Хуучин орон сууцны үнийн индекс 8.1 хувьтай гарсан. Энэ нь өмнөх сараас 0.8хувиар буурсан, оны эхэн үетэй харьцуулахад 6.7 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс7.8 хувиар буурсан үзүүлэлт юм.

ОСҮИ-ийг Хедоник регрессийн аргаар тооцоолсон бөгөөд энэхүү тооцоололд тухайн сард Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин нийт 4938 орон сууцны мэдээллийг хамрууллаа.

 

Эх сурвалж: Монголбанк

 

Англи эхийг энд дарж уншина уу

For English version please visit here


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    http://Cash4Visits.com/ref.php?refId=344036 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ доллар сардаа 150-900$ долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт.
    2017 оны 01 сарын 17
Сонин хачин
ЯГ ОДОО
ИХ УНШСАН