• Эхлэл
  • Бас нэг ”богино хугацаа”-ны дарга Ц.Төмөрбаатар

Бас нэг ”богино хугацаа”-ны дарга Ц.Төмөрбаатар

2017/03/14

Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн Захиргаа, бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргаар МУГЖ Ц.Төмөрбаатар томилогдсон талаарх мэдээлэл өнөөдөр гарч, олны гайхшралыг төрүүлсэн.

Тэгвэл тэрбээр уг албан тушаалд хоёр хоног ажлаад өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн талаар эх сурвалж мэдээлэв. Харин түүний оронд н.Лутбаатар гэдэг хүн томилогдсон байна. Өмнө нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Баянзүрх дүүргийн Засаг даргаар Э.Бат-Амгаланг томилж, тус дүүрэг дэх ИТХ-ын төлөөлөгчид эсэргүүцэл илэрхийлснээр хоёр хоногийн дараа С.Батболд шүүхийн шийдвэрийн дагуу захирамжаа түдгэлзүүлж, өмнөх Засаг дарга эргүүлэн ажлаа хийх болж, Э.Бат-Амгаланг хамгийн богинохон хугацаанд "ажилласан" Засаг дарга гэсэн хошигнол үүсээд байсан бол ийн Баянзүрх дүүрэгт бас нэг "богино хугацааны" дарга "мэндлээд", эргүүлэн ажлаа өгчээ.  

 

Холбоотой мэдээллийг дор дарж уншина уу 

Баянзүрхийн шинэ дуулиан буюу жүжигчин Ц.Төмөрбаатарын шинэ алба


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • тулга .ц
    зөв шүү дээ Төмөрбаатар сайн байна
    2017 оны 03 сарын 17
  • Зочин
    golson bh l daa hehe
    2017 оны 03 сарын 15
  • монгол
    Төмөрбаатар харин ч ухамсартай хандсан. байна. Хийж чадахгүйгээ мэдрээд өөрөө саналаараа ажлаа өгсөн байна. Хуйхтай эр. Ширээ сандалтайгаа зууралдаад аргацаагаад 4 жил болж чадах л байсан.
    Тэжээж чадаж байвал хэдэн ч авагай авсан яадаг юм бэ. Авгай нь өөрөө дуртай болоод л суусан байлгүй . Яах гэж нэгнийгээ муу хэлэх гэж ам нь ангалдзаж байдаг юм бэ.
    2017 оны 03 сарын 15
  • хэхэ
    мундаг хүн дээ
    2017 оны 03 сарын 15
  • амрү
    ”Эрхүүд оюутан байлаа. энд ирээд хилчин боллоо” маань жаахан дарга хийх хоббитай юм шигээ. Өмнө нь соёл спорт аялал жуулчлалын яаманд газрындарга хийгээд яамтайгаа цуг цомхотголд ороо биз дээ. Яасан хаширдаггүй хүн бэ? чааваас хүн хөгширөхөөрөө хүүхэд нохойн доог болноо гэдэг нь болж байгаа юм байлгүй дээ.
    2017 оны 03 сарын 15
  • НОХОЙТСОН ТӨМӨР
    ГАЛУУГ ДУУРАЙЖ ХЭРЭЭ ХӨЛӨӨ ХӨЛДӨӨВ ГЭГЧЭЭР УРЬДЫН УЛИРСАН БАЛАРСАН БАЛАЙ ШОГ ГАРААНУУДТАЙ БАРЬЦАЛДАХ ХЭРЭГГҮЙ Л ДЭЭ. ЗҮГЭЭР Л СТАНДАРТ БУС ЗҮЙЛИЙГ Л ХИЙЖ БАЙНА. ӨӨР Ч ЯАХАВ. ӨӨРӨӨР ХООЛОО ОЛЖ ИДЭХ АРГАГҮЙ БОЛСОН ЯДАРСАН ЭРИЙН Л АРГА ЯДСАН ҮЙЛДЭЛ ГЭХЭЭС ӨӨР ЮУ ГЭХЭВ. ДАМПУУРСАН САЛБАРЫН ЯДУУ ТӨСВӨӨС АЯГА ТАГШ ЮМ ОЛЖ ИДЭГ Л ДЭЭ ХӨӨРХИЙ. ЯДАЖ Л ХОНОГИЙН ХООЛТОЙ ХОНОГ Л ДЭЭ. ТЭР ГАВЬЯА ШАГНАЛ НЬ ХЭНД ХАМАА БАЙНА, ЖҮЖИГЧИН БАЙНА УУ ЮУ БАЙНА УУ. ӨӨРӨӨ ТЭГТЛЭЭ Л ДООШОО ОРЖ БАЙГАА НЬ ӨӨРТЭЙ НЬ Л ХОЛБООТОЙ. ЭМНЭЛЭГТ ЮУГАА Ч ХИЙХ Ч ЮМ БИЛЭЭ. ХЭДЭН ЖҮЖИГЧИДИЙГ АВЧИРЧ ХЭВТҮҮЛЖ МӨНГӨ Л АВДАГГҮЙ ЮМ БОЛ ӨӨР ЯМАР СТРАТЕГИ ТҮҮНИЙ ТОЛГОЙНООС ГАРАВ Л ГЭЖ.... ҮНЭНДЭЭ ОДОО ШУНАЛ, ХҮСЭЛ ТАЧААДСАН НИЙГЭМ БОЛЖ ДЭЭ. ӨВӨГ ДЭЭДЭС, ХҮНДЛЭХ ЗҮЙЛ НЬ ӨВДӨГНӨӨС НЬ ДООР Л БАЙНА. ХАРАМСАЛТАЙ БАЙНА. СУИС-ИЙН ЭСВЭЛ ЭНЭ ДРАМЫН ТЕАТРЫНХАА СТРАТЕГИЭ ХИЙ Л ДЭЭ. ЗААВАЛ ТЭНЭГҮҮДИЙГ ДУУРАЙЖ ТЭНЭГТЭХ ХЭРЭГГҮЙ Л БАЙХГҮЙ ЮУ.
    2017 оны 03 сарын 15
  • Zochin
    Uhaantai humuus chine chaddag l ajilaa Hiine sh dee
    2017 оны 03 сарын 15
  • jhopl’’
    нэг шинэ залуу авгайтай ядарч яваа хүн дарга болоо биз гайхах юу билээ,,,, АН-ны үед эмч нар уул уурхайн дарга бүтэн 4 жил ичих ч үгүй хийгээ биздээ
    2017 оны 03 сарын 14