Э.Бат-Үүлийн бойкот

2017/04/28

Уг нь би Э.Бат-Үүл баатрыг үгээ хэлнэ үү гэж хэвлэлийн хуудсаар уриалсан юм. Төдийгөөс өдий хүртэл яригдаж байгаа АИХ хөдөлгөөний ард Э.Бат-Үүл маань гэх ярианы тухайтад.

“Хоёр танхимтай парламентын тухай үзэл санаа хүчтэй болох тусам элдэв янзаар гуйвуулах гэсэн, энд тэндээ наах гэсэн хүмүүс, бүр нам бүлгүүд гарч ирж байна аа. Тиймээс та АИХ хөдөлгөөний талаар тайлбараа өгөөч, Ерөнхийлөгчийн сонгуулиас эс хамаараад хоёр танхимт парламентын тогтолцооны талаар зарчмын саналаа хэлээч, цааш нь аваад явч чадах уу” гэж Э.Бат-Үүл баатраас ам асуусан юм. /”Э.Бат-Үүл та үгээ хэл” http://www.infomongol.mn/content/read/139352.htm/

Э.Бат-Үүл үгээ хэлжээ. “Ардын Их Хурал” төвтэй төрийн тогтолцоо руу шилжихийн төлөө хамтдаа тэмцэхийг уриалжээ. Үүний төлөө явна гэдгээ хоёрдмол утгагүй илэрхийлж. Харин түүний гол мессеж өнөөдөр анхаарал татаж байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн гол өрсөлдөгч гэгдэж байсан тэрээр сонгуулийг бойкотлохыг уриалж. Яг энэ цаг мөчид УИХ-ын гишүүн асан “Женко” гэгддэг Х.Баттулга Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэдгээ хэлжээ.

Саяхныг хүртэл Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэж байсан хүн, саяхныг хүртэл чимээгүй байсан хүн хоёрын ярианы огтлолцол санамсаргүй зүйл ч биш байх?

Э.Бат-Үүл нэгэнт мөнгөний “дэвсгэр” болсон сонгуулийг бойкотлохоос өөр арга алга гэсэн байна. Өмнөх сонгуулиар 60 тэрбум төгрөг босгон төрийн эрх худалдан авах хэрэг яригдаж байхад хүртэл Ардчилсан нам энэ хэргийг шалгуулж, гэмт этгээдэд хариуцлага тооцуулаагүйнхээ төлөө өнөөдөр “гудамжинд”, хэн нэгнээс ам асуух ч эрхгүй байгаа. Иргэд ч гэсэн хэн нэгнээс хариуцлага тооцож, шаардлага тавих гэтэл өөрсдийн тань оролцсон, өөрсдийн тань сонгосон “төр засаг” гэж ам руугаа алгадуулж байгаа танил дүр зургийг тэрээр сануулжээ.

Одоо байгаа таамгаар бол МАН-аас “шалгарсан” ганц нэр дэвгигч М.Энхболд, АН-аас С.Эрдэнэ, З.Энхболд нарын дэмжлэгтэй Х.Баттулга нар өрсөлдөнө гэж буй. МАХН-ын нэр дэвшигч хэн ч байсан гэсэн мөнхийн эрх баригч хоёр намын дунд нь л өрсөлдөөн болдог нь угаасаа ойлгомжтой хойно.

Сонирхолтой нь энэ удаад тэднийг нэг тал уу, хоёр эсрэг тал уу гэж тодорхойлоход миний л лав мэдлэг дутах нь.       

М.Энхболдын эсрэг хүчин байхгүй болсон тухай, Монголын улс төрд зөвхөн нүүрсчдийн нам хийгээд “Миегийн” бүлэглэлийн тэмцэл, хийгээд тохиролцоон л явдаг болсон тухай хардлага яриа бол шинэ зүйл биш. Ерөөсөө л МАНАН хэмээх бүлэглэл л байдаг гэж хэдийнээсээ ярих болсон болохоор энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль М.Энхболдынх болсон гэж эхнээсээ төлөгдөөд байгаагийн учир ч энэ байж болох.

Магадгүй Э.Бат-Үүлийн бойкот үүнээс үүдэлтэй ч байж болох юм.

Сонгуулиас сонгуульд сонгогчдын ирц буурч байгаа үед санал хураалтад оролцохгүй байхыг уриална гэдэг өөрөө том асуудал. Тэр тусмаа эгзэгтэй сонгууль гэгдэж байгаа энэ үед бойкот гэдэг эцсийн арга зам. Намуудаас нэр дэвшигчдийг тодуулахад бараг арав хоног дутуу байхад ингэж дуугарна гэдэг Э.Бат-Үүлийн хувьд амиа хорлосноос өөрцгүй. Магадгүй Миеэгийн хүүхэд /М.Энхболд/ 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд заавал ялах ёстой гэсэн тохиролцоо өнгөрсөн УИХ-ын сонгуулийн яг дараа хийгдсэн гэдгийг хүссэн ч эс хүссэн ч хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болсондоо бачуурахдаа бойкот зарлаж болов уу?

Энэ төлгөөр бол УИХ нь хөдлөшгүй 65, Ерөнхийлөгч нь М.Энхболд, дахиад Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлэх “санал асуулга”-ыг ард иргэдээр “явуулуулна.

Ямар санагдаж байна? Гоё уу? 2020 оны сонгуулийг бүр төсөөлөхөд ч амар. Шууд 100 хувь МАН.

Ингэхэд энэ удаа ч гэсэн МАН-ыг ганцаарангаар нь сонгуульд оруулчихвал зүйтэй юм биш үү? Худлаа санал хураалт явуулсан болж, худлаа санал өгсөн болж байснаас??? Эсвэл үнэхээр шударга сонгууль болно гэдэгт та итгэж байна уу? Э.Бат-Үүл баатарт тавьсан асуултаас үүдээд иргэн танд эргүүлэн тавигдаж байгаа энэ асуултанд та заавал хариулаарай. Үнэхээр шударга сонгууль болох уу? Та энэ удаагийн санал асуултад оролцох уу, эсвэл бойкотлох уу?

Нийтлэлч: А.Алтантуяа 

  

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    Бусдын араас бvлж дvрж байснаас еер ажил хийж vзээгvй Батvvлийн дэргэд Женко чинь баялаг бvтээгч байхгvй юу!!
    2017 оны 05 сарын 02
  • Зочин
    xxaxaxa nyamdorj bxdaa ch yaaxaw za sain bodoj vzeerei de
    2017 оны 05 сарын 01
  • зочин
    Нямдорж гарвал жаахан цэгцэрч мэдэх юм. Шударга , гуйвалтгүй хүн юм бна лээ. Яахав дөрвөд л биз. Боловсрол,мэдлэг,жудагтай сайн юм.
    2017 оны 05 сарын 01
  • Зочин
    Нямдорж бол:Жинхэнэ хорчин.хонзогногч,худалч ,шахаачин гм бүхэн нь илрээд байгаа шүү дэ.Үүнийг сонгвол Монгол улс мөхнө.
    2017 оны 05 сарын 01
  • зочин
    Сонгуулийг бойкотлоно гэж бүү уриал.Элбэгдоржийн орших хугацааг уртасгах гээд байгаа юм уу. Харин нэр дэвшигч нь чухал.Ер нь Нямдорж нь арай дээр юм биш үү
    2017 оны 05 сарын 01
  • zochin
    nyamdorjoos oor songolt bauxgyi
    2017 оны 04 сарын 30
  • Зочин
    Сонгууль шудрага болохгүй гэж яагаад бодоод байгаа юм Будлиантуулж сурсан хэдэн юманд л өөрсдийн арга нь харагдаад байгаа юм байхдаа.
    2017 оны 04 сарын 30
  • самдан
    амттай албан тушаалаасаа салж галзуурсан энэ батүүлийг хам хэрэгтэн арвин булган хоёртой нэг камерт хорьж 20 тэрбум идсэн хүү чулуудайг нь 17 тэрбумын хэрэгтэн дэнзэнтэй хамт нэг камерт хийж мөнгөө хаа нууснаа шивнэлдэж байгааг нь бичиж авах хэрэгтэй
    2017 оны 04 сарын 29
  • unshigch
    ene zonoson salga hulgaich odoo galzuugiin emnelegt ochood emchlyylbel deer boljee. hotiin darga bolood ooriin taliin hulgaichdiig ajild avch hamtarch idej uuh Tom saihan bag byrdyyleed pologtoj yhtlee idsen ni bas chamlagdaad baij suuj chaddaggyi. tsalingyi ch hamaagyi ajillaya geed hutsaad baisan orlogch nariinh ni hiisen hulgai ehneesee ilerch ehellee dee
    2017 оны 04 сарын 29