• Эхлэл
  • Гадаад паспортыг 10 цэгээр дамжуулан захиалах боломжтой

Гадаад паспортыг 10 цэгээр дамжуулан захиалах боломжтой

2018/04/04

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар нь нэг цэгт төвлөрч ажиллаж байсан бол ирэх даваа 10 цэгээр дамжуулан иргэдэд үйлчлэхээр боллоо. Өмнө нь олны нэрлэж заншсанаар Зуун айлд байрлах үйлчилгээний 1 дүгээр байранд гадаад паспортын энгийн, яаралтай үйлчилгээг Дүнжингарав, Драгон, Мишээл, Оргил төвд байрлах Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд үзүүлдэг байсан. Харин ирэх долоо хоногийн даваа гаригаас /2018.04.09/-ний өдрөөс эхлэн Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс, нийслэлийн үйлчилгээний нэгдсэн дөрвөн төвд гадаад паспортын энгийн ба яаралтай үйлчилгээний 10 цэг ажиллахаар боллоо. Тус цэгээр харьяалал харгалзахгүй өөрийн биеэр очиж захиалах бөгөөд авахдаа заавал өөрийн харьяа дүүргээсээ авахаар эхний ээлжинд шийдээд байгаа гэж Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас өнөөдөр мэдээллээ.

Дэлэгрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү. 

Б. Солонго


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна