
/ANADOLU/ Израилын армийн дайралт 2023 оны 10 дугаар сард эхэлснээс хойш Газын зурваст 73 399 хүн амь үрэгдсэн тухай Газын Эрүүл мэндийн яамнаас гаргасан мэдээлэлд дурджээ. Зөвхөн сүүлийн 48 цагийн хугацаанд Газын зурвасын эмнэлгүүдэд 5 хүний цогцос болон шархадсан 18 хүнийг хүргэсэн байна. Хоёр хүн дайралтад өртөн амиа алдсан бол хоёр хүний цогцсыг нурангин дороос гарган авчээ.
Өнгөрсөн оны 10 дугаар сарын 10-нд Газад гал зогсоох тохиролцоо хэрэгжиж эхэлснээс хойш Израилын армийн довтолгоонд өртөн 1265 хүн амь үрэгдэж, 4198 хүн шархадсан байна. Энэ хугацаанд нурангин дороос 813 хүний цогцсыг гарган авчээ.
Ингэснээр Газын зурвас руу Израилын армийн хийсэн дайралтын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо нийт 73 399 болж нэмэгдсэн бөгөөд 174 310 хүн шархадсан байна.
Зарим мэдээллээр, Газын зурвас дахь байшингуудын нурангин дор олон мянган хүний цогцос байгаа гэж үзэж байгаа юм.


Сэтгэгдэл байхгүй байна