Дэлхийн бүхий л орнууд аль нэг оронтой, эсхүл хэд хэдэн оронтой, эсхүл далай тэнгистэй хиллэх нь бий. Хамгийн гайхалтай хилүүдийг танилцуулья.
БАНГЛАДЕШ БОЛОН ЭНЭТХЭГ
Дамжаад дамжаад бас дахин дамжаад. Энэ бол Бангладеш бас Энэтхэг. 7000 мянган хавтгай метр талбайд байрлах дэлхийн цорын ганц бүслэгдсэн тойрог энд бий.
Та шулуун замаар явна гэвэл Бангладеш, Энэтхэг, Бангладеш, Энэтхэг, бас дахиад Бангладеш, Энэтхэгээр дайрч өнгөрнө.
Куч Бехарын махаража болон Рангпурын Фаухдар нар шатар нүүхдээ бооцоонд нь тосгон тавьж тоглосноор газар нутаг ийнхүү хуваагдсан гэдэг домогтой бол судлаачид 1711 болон 1713 оны энхийн хэлэлцээрийн үр дүнд Куч Бехар болон Мугхалын эзэнт улсын үед ингэж хуваагдсан гэх нь бий. Эдгээр тосгодын иргэд нь гадаадад аялах паспортгүй учир зөвхөн өөрийн тосгондоо л амьдардаг.
АНУ БОЛОН КАНАД
Хаскеллын Номын сан болон Дуурийн театр Канадын Станстэд болон АНУ-ын Дерби Лайн хотуудын аль алиных нь нутаг дэвсгэрт оршдог. Америкийн Карлос Хаскелл өөрийн Канад эхнэрийн хамт номын санг хоёр хилийн зааг дээр байхаар тооцож 1904 онд барьсан гэдэг.
АЛЯСКА БОЛОН ОРОС
Диомедын арлуудын дундуур Орос АНУ хил татсанаар Диомедын Том арал нь Оросын эзэмшилж, харин жижиг нь АНУ-ын Аляска мужид харъяалагддаг.
Хэдхэн метрийн зайд байгаа хоёр арлын цаг нь харин жигтэй гэмээр. Жижин Диомедын арал дээр Бямба гаригийн өглөөний 9 цаг болж байхад Том Диомедын арал дээр Ням гаригийн үүрийн зургаан цаг болдог.
УМАРД БОЛОН ӨМНӨД СОЛОНГОС
Өмнөд болон Умард Солонгосын сансрын зураг үнэхээр гайхалтай. Умард Солонгос тас харанхуй, шугам болон гэрэлтэх хэсэг бол хоёр Солонгосын дундах хил юм.
МЕКСИК БОЛОН АНУ
Мексикчууд хөгжингүй орон руу тэмүүлэн тэнд очих мөрөөдөл тээдэг учир Мексик АНУ-гийн хил онцгой харагддаг.
Калифорнийн Империал эрэг болон Мексикийн Тихуана эргийн хооронд баригдсан энэ том өндөр хашаа цагаачдаас хамгаалсан нэг төрлийн саад юм.
Хэрэмнээс дутахгүй хашаа Номхон далай рүү 90 метрээр түрж орсон хэдий ч заримдаа элсэн волейболын олон улсын тэмцээний сетканы үүрэг гүйцэтгэх нь бий.
НЕПАЛ БОЛОН ХЯТАД
Дэлхийн дээвэр болсон Эверест уулыг энд дурьдалгүй өнгөрч болохгүй.
Уулчдын мөрөөдөл болсон энэ оргил руу Непал болон Хятадын талаас авирч болдог бөгөөд Эверест уул хамгийн өндөр хилийн зааг юм.
Гэхдээ уулчид Непалын зүгээс ууланд авирах илүү сонирхолтой, учир нь дэд бүтэц сайтайгаас гадна туршлагатай шерпанууд оргилыг зорьсон уулчдад ихээхэн дэм болдог.
Сэтгэгдэл байхгүй байна