“Ану хатан” киноны ерөнхий найруулагч Т.Алтантуяаг зочин хоймортоо урьж, түүний үзэл бодол, дотоод ахуйгаар аяллаа. Ийнхүү түүнтэй хийсэн сонирхолтой ярилцлагыг хүргэж байна.
-Ярилцлагаа нэг ийм асуултаар эхлэе гэж бодлоо. Та том зоригтой хүн үү, эсвэл том зорилготой хүн үү?
-Яагаад ингэж асууж байгаа юм бол.
-Яагаад гэхээр та “Ану хатан” киноны ерөнхий найруулагчаар ажилласан. Гэтэл энэ таны анхны найруулагчийн ажил байсан шүү дээ. Тэр утгаараа их зориг шаардсан байх?
-Яг үнэнийг хэлэхэд энэ бол том зориг ч биш, том зорилго ч биш. “Ану Хатан” кинонд ажиллахаас өмнө “Холливудад зорчих тасалбар” реалити шоуны ялагч болж АНУ-д ажлын айлчлал, аялал хийж ирээд би хатны тухай кино хийнэ гэсэн ярилцлага өгч байсан. Тэр үед зорилгоо тодорхойлсон байсан. Миний тэр үед ярьсан кино бол Тулуй ханы Хүлэгү баатрын гэргий Докуз хатны тухай юм. Одоо бол “Элч” нэртэйгээр би кино зохиолыг нь бичээд, зохиогчийн эрхийг аваад, олон улсын хамтарсан баг, уран бүтээлчид ажиллаж байна. “Ану хатан” кинонд бол анхнаасаа ерөнхий найруулагч байгаагүй юм. Бүтэн жил би дүр сонголт, кино зохиол, уран бүтээлийн баг бүрдүүлэлт гээд бүх ажилд сэтгэл зүтгэлтэйгээр ажилласан. Гэнэтийн үйл явдал болж зураг авалт эхлэхээс 10-д хоногийн өмнө тэнд байсан уран бүтээлчдийн саналаар ерөнхий найруулагч болж байлаа.
-Тэгэхээр та зориглосон хэрэг биш. Таныг сонгож томилсон байх нь ээ?
-Мэдээж зориг шаардсан. Маш хэцүү өдрүүд намайг хүлээж байгааг мэдэж байсан. Гэхдээ надад чадахгүй байх гэсэн эргэлзээ байгаагүй. Тэр олон уран бүтээлчдээ бодоод нэг ч үг хэлж чадаагүй. Тэгээд хийсэн ажил маань Монгол киноны 80 жилийн түүхэнд анх удаа эмэгтэй хүн түүхэн кинонд ерөнхий найруулагчаар ажилласан тохиолдол болсон. Кастинг, зохиолыг хамтран бичилцээд, гол дүрүүдийн нэг хатанд тоглооч гэсэн продюсерийн хүсэлтийг хүртэл гүйцэтгэсэн. Ингэж хийсэн кино нь Америкт арилжаалагдсан жишээ одоохондоо Монголд алга. Гэхдээ өөрийгөө мундаг гэж үүнийг хэлсэнгүй. Нэгдүгээрт, үнэн учраас. Хоёрт одоо хүртэл би үүнийг ярьж байсангүй. Гуравт, том зориг том зорилго гэхээс илүү хувь тавилангийн зургаар оноогдоод ирэхэд бэлэн байх тэр чадварт төвлөрч, илүү алсын хараатай байсан гэвэл ононо. Учир нь найруулагч бол тушаал авахтай ижил ажил.
-Түүхэн кино энгийн уран сайхны кино найруулахаар асар өөр шүү дээ. Үйл явдлаас гадна дүрүүдийг нь хүртэл хүн бүрийн төсөөлөл, мэдлэгтэй уялдуулах шаардлагатай тулгардаг. Тиймд танд бусдын төсөөллөөс зөрчих вий гэсэн айдас байгаагүй юу?
-Монголчууд нүүдэлчин ард түмэн. Цагаан цаасан дээр бичээд үлдээсэн гэрч болон эх сурвалжийн баримт тэмдэглэл нэн ховор. Ийм тохиолдолд гадны улс гүрнүүдийн бичсэн ном судар, баримт таамаглал дундаас өөрийн санааг баримтжуулж тодорхой хэмжээнд уран сайханжуулах ёстой. Гэхдээ түүхэн уран сайхны кино бол баримтат бүтээл биш. “Ану хатан” кино бол “Домогт Ану хатан” романаас өөр юм. Киноны хэллэг, хэлбэрт тохируулсан санаа, тавилт нь миний толгойноос гарсан. Бусдын төсөөлөлд нийцээсэй гэж хүсэхээс илүүтэй санаандгүй давхцалаар өөр түүхэн кинонуудтай ижилхэн болгохгүйн төлөө үнэхээр их хичээсэн. Учир нь кино үзэгч бүрт өөр өөр сэтгэгдэл үлдээх учиртай.
-Та өөрийн найруулгын ажилдаа ямар дүн тавьсан бэ. Сүүлд нь тань руу чиглэсэн олон шүүмжлэл, хэл ам дагуулсан шүү дээ?
-Багш маань үзээд бараг онц тавьсан юм шүү. Би чив чимээгүй байж байгаад киноны нээлтэнд уриад үзүүлсэн. Дараа нь багш дээрээ очоод л “За, та шүүмжил” гэхэд багш сэтгэл ханамжтай байгаа нь мэдрэгдэж байсан ч надад яг үнэнийг хэлсэн. Яг миний бодож явсаныг. Гэхдээ тэрийг хэлэхгүй. Одоо хүртэл гадна дотны олон хүн үзэж магтаал, шүүмж хэлсэн ч багшийнх яг үнэн.
-Таны багш хэн билээ?
-Миний уран чадварын багш, УГЗ С.Сугар агсан. Шавь нар нь бараг мэднэ дээ. Багш ер нь биднийг магтаад байдаггүй гэдгийг.
-Харин та өөртөө ямар дүн тавьсан бэ?
-За, би өөрөө өөртөө бол дунд тавина. Яагаад гэвэл, дараагийн уран бүтээлд бага алдахын төлөө. Хэрвээ би илүү амбицтай, илүү ажил хэрэгч байж анхнаас нь ерөнхий найруулагчаар ажиллана гэж зүтгэсэн бол бид илүү их бэлтгэж төлөвлөх байсан. Зураг авалтын турш мөнгө, жүжигчид бэлтгэл ажил зэрэг илүү юманд санаа зовохгүй найруулгын ажилд төвлөрч ажиллах боломж байсан учраас тэр л дээ. Гэтэл би өөрийгөө голж бусдад зай тавьж ухарсанаар харин ч их хохирол амссан. Янз бүрийн шүүмж ирэхэд сайхан байгаагүй ээ. Арьсаа хамгаалж тэгсэн ингэсэн гэж бусад руу чихээд өнгөрч болох байсан. Харин одоо бол тэгээгүйдээ баярладаг. Учир нь найруулагч мэргэжлийн зайлшгүй эзэмших ёстой хамгийн чухал чадвар бол тэвчээр юм байна гэдгийг би ойлгосон.
-Зохиолч Б.Шүүдэрцэцэгийн зүгээс таны найруулгад сэтгэл дундуур байсан гэж дуулдсан. Та хоёрын дунд үнэхээр тийм үл ойлголцох асуудал гарсан удаа бий юү?
-Зохиолч Б.Шүүдэрцэцэг, продюсер Д.Болдхуяг нар хэзээ ч надад “Ану хатан” кинонд бид сэтгэл дундуур байна гэж хэлж байгаагүй. Харин ч миний ажиллагаа, зохион байгуулалт, дүр сонголт зэргийг үргэлж сайшаан зөвшөөрч, бид ойлголцон нэг цөм болсноор олон хүндрэл бэрхшээлийг давсан. “Ану хатан” кино гадаад зах зээлд арилжаалагдах хүртэл бид санаа нэгтэй байсан. Ер нь хүн гэдэг чинь сонин амьтан шүү дээ. Өөртөө байгаа жаахан мөнгөө гаргаад, бас энд тэндээс гуйгаад олсон мөнгөө ажилласан хүмүүсийн цалин, техник зэрэгт зарцуулж явсаар нэг тийм боломжийн талх хийлээ. Монголд бол дажгүй л талх. Жинхэнэ монгол орцоор хийсэн. Гэтэл гадныхан бас Монголын талх гэж сонирхоод авъя гээд үнэ санал болгоно. Хөрөнгө оруулагч баярлаад заръя гэтэл Монгол орц, бидний мөнгөндөө баригдан хийсэн талх гадныханд гологдоно. Тэд өндөр цензуртай. Учир нь тэд бас цааш зарж ашиг олохыг хүснэ. Ямар талх гүйлгээтэйг мэднэ. Гэтэл бид анхнаасаа ингэж бодож тооцоолж хийгээгүй. Гэтэл ийм үнэ, боломж байсныг олж мэдсэн хөрөнгө оруулагч бухимдана. Яахав, иймэрхүү л юм болсон юм.
-Энэ кино тэрбум төгрөгийн зардалтай бүтсэн гэдэг. Санхүүжилтээ ер нь нөхөж чадсан юм болов уу?
-Би ер нь энэ киноны эхэнд ирээд сүүлд явсаных хэдэд бүтсэнийг гадарлах хүмүүсийн нэг. Мөнгө олох хэцүү гэдгийг үнэлж ойлгодгийн хувьд “Ану хатан” кинонд хэрвээ хөрөнгө оруулалтыг зөв ашигласан гэдэг номинаци байдаг бол олон олон санаа хэлж хэрэгжүүлснээрээ би тэргүүлэх байх шүү. Манжийн Энх-Амгалан хааны ордныг барих хөрөнгө, цаг байхгүй тул усан санд байгаагаар, киноны 45 минутыг эзэлдэг тэр их тулааныг зуун цэргээр ердөө дөрөвхөн хоногт авч, бусад хэсэгт нь туслах ажилтан, зураачдаа хүртэл оруулан зургийг тасралтгүй авч чадсан зэрэг нь асар их хэмнэлт авчирсан. Цаашаа ч зөндөө байгаа. Гэтэл кино бүтээх явцад зохиолч нь мөнгийг хэдэн зуун саяар авчирч цацаад, найруулагч нь мөнгийг нь яаж үрье дээ гээд л зүгээр сууж байсан мэтээр худлаа яриа зөндөө л гарч байсан. Энэ кинонд ажилласан зуу гаруй хүн өнөөдөр бүгд мэднэ. Олны хэсгийн олон зуун хүн харсан. Бидэнд тийм их мөнгө байгаагүй. Байсныг нь аль болохоор зөв зарцуулах гэж ганц би биш, бүгд бодож, ажиллаж, тав тухаа умартан зүтгэсэн юм. “Ану хатан”кино Улаанбаатарт бараг гурван дөрвөн сар бүх кино театрт гарахдаа билетний үнийг өсгөн, кино зах зээлийн зорилтот бүлгийг өөрчилсөн байдаг. Мөн IPTV-гээр үзэгчдийн хамгийн их татаж үзсэн киногоор шалгарч, ерөнхий найруулагчгүйгээр хэд хэдэн фестивальд оролцож, бас хэд хэдэн оронд болон АНУ-д арилжаалагдсан. Иймээс зардлаа хангалттай нөхсөн гэж боддог.
-Энэ киноноос хойш таныг харьцангуй нам жим, чимээ дарсан байдалтай байна уу даа гэж харж байна. Ямар ажлууд амжуулж байна вэ?
-Ер нь нийгмийн хамгийн их бүтээлч хэсэг чимээгүй л урдахаа хийдэг. “Би хийнэ, хийх гэж байна, хийчихлээ” гэж хаа сайгүй мэдээ тавьж, нэрээ дахин дахин бичүүлэхийг хүсдэггүй. Өнөөдөр хүмүүс талхаа таллаж аваад, цалин, өрөө бодож хэцүү амьдарч байна. Зөв бодолтой, дээрээ татаасгүй, авлига өгч чадахгүй олон залуус шантарч эргэлзэж байна. Ийм байхад би хэдэн тэрбумын кино төсөл яриад л, гадаадад аялсан, мундаг улстөрчид, кино одуудтай авахуулсан зургаа энд тэнд тавимааргүй байдаг. Туйлдан ядарч байгаа хөгшид, эмнэлэг цэцэрлэггүй хүүхдүүдийг хараад сэтгэл минь эмзэглэж гунигт автдаг. Мэдээж уран бүтээлч хүний хувьд төлөвлөгөөтэй, алсын хараатай байхыг хичээж гадаад харилцаандаа түлхүү анхаарч байгаа. Ганц би биш л дээ. Бүтэн багаараа энэ чиглэлд гурван жил ажиллаж байна. Миний хувьд хүмүүстэй уралдаж, болсон болоогүй кино хийх нь чухал биш. Кино салбарын хөгжлийг урагшлуулах тийм уран бүтээлд хүчээ сорих, сэтгэмж ухаанаа уралдуулах нь сонирхолтой санагддаг. Санаж явахад бүтнэ ээ. Би итгэлтэй байдаг.
-Монголын кино урлагт их олон бүтээл төрж байна. Уран бүтээлчийн хувьд сайшаахаар бүтээлийг онцлооч гэвэл?
-Хэзээ ч ярьж байгаагүй нэг бүтээлийг онцлоё. Одоо ч youtube-д байгаа байх. “Sons of Taiga” буюу “Тайгын Хөвгүүд” гэдэг богино хэмжээний кино байгаа. Найруулагч В.Агарын бүтээл. Бидний хэсэг уран бүтээлч, найруулагч З.Батболд, зургийн найруулагч Д.Ангараг, продюсер жүжигчин Б.Амарсайхан, хөгжмийн зохиолч Б.Одбаяр бид хамт энэ киног үзээд үнэхээр сэтгэл хөдөлж, найруулагч В.Агар, зураглаач Очгэрэл, эвлүүлэгч Цогт нарт урмын үг хэлж байсан. Саяхан амь үрэгдсэн, ирвэс хамгаалагч Т.Лхагвасүмбэрэлийн аав, байгаль хамгаалагч Ж.Төмөрсүх гуайн тухай кино юм. Зургийг Хөвсгөлийн тайгад авч бага зардлаар бүтсэн ч хэлсэн санаа, сэдэв үнэхээр онц. Энэ киног гаднынхан үзээд Монголын Хөвсгөлийн байгаль хамгаалагч нарт 35 ширхэг “Ямаха” мотоцикль бэлэглэсэн түүхтэй. Энэ бол кино урлагийн хүч нөлөө юм. Энэ бол бүтээл юм. Энэ кино ямар ч наадам авардсаас шагнал аваагүй, оролцоогүй ,энд тэнд ярилцлага өгч, мэдээ зураг тавиагүй, магадгүй Соёлын яам, газар ийм кино, ийм найруулагч байдгийг мэдэхгүй байх. Гэвч энэ бол кино.
-Саяхан монгол эмэгтэй найруулагчийн кино олон улсын наадмаас шагнал авлаа. Танд цагаан атаархал төрж, илүү амжилт үзүүлэх хүсэл төрөх юм уу?
-Ер нь монгол эмэгтэйчүүдээр, тэр тусмаа уран бүтээлч бүсгүйчүүдээр бахархдаг шүү. Амжилттай яваа эмэгтэйчүүд нь бүгд “Чононуудын дунд майлах хэрэггүй ” гэдэг зарчмыг мэддэг болохоор илүү дайчин, бүтээлч байж чадаж байгаа байх. Хүйс ижил, мэргэжил нэгтэй хүмүүс бол хамгийн түрүүнд зэрэгцэн оршиж чаддаг байх хэрэгтэй. Кино салбарын эмэгтэйчүүд бид ёстой бор зүрхээрээ, өөр өөрсдийнхөө замаар л явж байна. Эмэгтэйчүүд бид киноны тендерт авлига өгч, найраа үүсгэж, хэн нэгний сонгуульд нь тусалж, элдэв шагнал мөнгөөр авч, орой үдэш шоудангаа баячуудаас хэдэн тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт кинондоо авч чадахгүй шүү дээ. Тиймээс энэ хэцүү мэргэжилд дурлан сонгож байгаа тэр л хүмүүсийг дэмжиж явдаг. Зөвхөн Монголд биш, гаднын кино төсөлд хамтран ажиллаж үзсэн, олон улсын кино наадамд явсан, киног илүү өргөн хүрээтэйг мэддэг уран бүтээлчдэд атаархал гэдэг зүйл бараг байдаггүй байх аа. Би л лав тийм. Канн, Бээжин, Лос-Анжелост кино фестивальд явахдаа Монгол гэдэг нэрийг л илүү хайрлаж, энэ нэрийг л дуудуулахыг хүсч, сонсоход сайхан санагдаж, илүү олуулаа ирсэн бол гэж л бодож байсан.
-Монголчууд өрсөлдөх гэдгийг арай өөр утгаар ойлгодог юм шиг санагддаг уу. Манайхны өрсөлдөөн нь бие биенээсээ давах гэхээс илүү нэгнийгээ доош нь татах, муутгах хэлбэртэй байдаг юм шиг?
-Өрсөлдөөн хаана ч байх л эд шүү дээ. Гэхдээ хүнтэй өрсөлдөх гэхээс илүү өөртэйгөө өрсөлдөх гэж чухал зүйл байна аа. Ажиглаад байхад зарим уран бүтээлч өөрийгөө хэт өндрөөр үнэлчихдэг юм шиг. Азаар, тохиолдлоор шилдэг гэсэн шагнал авах, эсвэл одон медаль зүүчихсэн хүмүүстэй хамт ажиллахаар үнэхээр урам хугардаг. Чадна, чадна гэж мэдэмхийрсээр маш олон хүний ажлыг алдаг. Олон жилийн өмнө киноны мэргэжил эзэмшээд тэрийгээ болсон гэж бодоод мэргэшихгүй, өөрийгөө хөгжүүлэхгүй явсаар зүгээр л нэр төдий болсноо мэдрэхгүй яваа нь үнэхээр хэцүү.
Бидний цөөхөн уран бүтээлчид хүн ёсоор бие биенээ хүндлэн ойлгож талх, талхныхаа ажлыг л сайн хийгээд сурчихвал янз бүрийн хэл ам цөөн гарах байх. Болно чадна гэж итгээд цалин мөнгийг нь өгөөд ажиллуулахаар амралт зугаалга гэж ойлгоод, архи ууж, хүүхэн эргүүлээд, ажлаа дутуу хийх үзэгдэл их шүү, манайд. Ажлын талбар бол сургалт явуулдаг газар биш учир үл ойлголцол, би чи гээд зөрчил үүсдэг. Хүн л болсон хойно энд тэнд очоод өөрийгөө зөвтгөж, нөгөөхөө буруутгаад л янз бүр ярьж явдаг нь нууц биш.
-Таныг найруулагчийн хувиар тань биш, эмэгтэй хүн гэдгээр нь зөөлчилж хандах гэсэн хандлага ер нь байсан уу?
-Ер нь бол найруулагчаар ажиллахад хүйс хамаагүй гэдэг. Гэвч бодит амьдрал дээр... Хүмүүсийн хөгийн зан багных нь цаанаас цухуйсаар л байдаг юм. Би харьцангуй ёс зүйтэй, мэргэжлээрээ олон жил ажилласан, дээр доор, ах захаа мэддэг жинхэнэ уран бүтээлчидтэй голдуу ажиллаж байсан учраас гайгүй. Гэхдээ л олон хүн дунд янз бүрийн хандлага гардаг л юм.
-Та урлагийг үүрэг хариуцлагаа гэж боддог уу?
-Яг үнэндээ миний ойр дотныхон намайг гадарлана. Надад урлагаас өөр замаар явах түмэн шалтгаан, мянган боломж байсан. Гадаадад амьдарч, тэнд хувийн компани байгуулж ,наймаа хийж ч үзсэн. Гэтэл явж явж урлагт л буцаад ирсэн. Өөрөөсөө олон удаа асууж, өөртөө сорилт тавьж, бусадтай харьцуулж, сүүлдээ эвлэрсэн. Азаар ганц хоёр кино жүжигт тоглоод л маргааш нь олны танил болсон хүмүүсийн дэргэд жүжигчин, найруулагч гэдэг энэ хүндэт мэргэжлийг бор зүрхээрээ, үсэг үсгээр нь цуглуулан өрж яваа гэж би өөрийгөө боддог. Тиймээс одоо бол урлаг миний үүрэг гэж хэлнэ. Би үүргээ биелүүлэхийн төлөө хариуцлагатай ажиллана.
-Ингэж асуусны учир нь та Монголын урлагийн том гэр бүлд бэр буусан эмэгтэй. Цагааны Цэгмид гуайн бэр гэдэг утгаар танд илүү их ачаа, илүү үүрэг байгаа гэж санагддаг уу?
-Амьдрал гэдэг үнэхээр баян шүү. Би чинь 10-н жилдээ ангиа манлайлаад л дуу бүжиг гэж гүйдэг сэнтэг охин байлаа. Сэтгүүлч болно гэж мөрөөддөг, бэлддэг байсан ч хуваарь ирээгүй учир багш нар СУИС-ийн хуваарь өглөө. Эрдэнэтийн театрт очиж ажиллах санал авч байсан ч миний аав намайг урлагаар явуулахгүй гээд гадаад хэлний сургуульд оруулж байлаа. Англи хэл сураад байж байтал нэг орой телевизээр хүүхэд залуучуудын театрт эмэгтэй жүжигчин шалгаж авна гээд зар явлаа. Маргааш нь хичээлээ тараад хоёр найзтайгаа очтол дүүрэн охид бүсгүйчүүд. Тэр үеийн хамгийн мундаг залуу жүжигчид Төрийн соёрхолт Ц.Төмөрбаатар, Ц.Төмөрхүяг ... гээд л гоё гоё ах нар шалгаж байна. Шалгуулсан чинь бараг 100-аад хүнээс үлдчихдэг байгаа. За тэгээд, театр студиэр жүжигчний ур чадварт суралцаж, Цагааны Цэгмидийн нэрэмжит “Орчин үе” театрын тавьсан жүжгийн гол дүрд тоглолоо. Тэр жүжгийг нээхийн өмнө бид бүгд тус театрын жүжигчин бүр тайзан дээр нэг өгүүлбэрийг давтан хэлсэн юм. “Тэнгэрлэг жүжигчин таны судсаар чинь булгилж , зүрхээр чинь цохилохыг би хүснэм” гэж хэлж байж билээ. Тэр театрт хоёр эмэгтэй жүжигчин байсан нэг нь Д.Батцэцэг /орчуулгын киноны/, нэг нь би юм. Бид хоёр мэдээж хэлэлцэж тохироогүй ч хувь тавилангаар хоёулаа урлагийн алдартнуудын бэр болсон. Хүн бүрт заяахгүй сайхан амьдрал, сайн хань, хөөрхөн үрс надад бий. Энэ гэр бүлд олон жил бэр явахдаа би жинхэнэ уран бүтээлчид энгийн даруу байдгийг мэдэрсэн. Бас бүгд сайн бүтээл хийхийг, Монголын урлаг соёлыг хөгжүүлэх чин хүсэлтэйг олж харсан.
-Таны хүүхдүүд бас удмаа дагаж, урлагт зүтгэх байх гэж боддог уу?
-Миний хүүхдүүдийн тухай ярихад арай эрт байна. Урлагт ажиллахыг хорихгүй. Урлагт арын хаалга байхгүй. Хүүхдүүдийн минь авьяас, бас төөрөг тавилан л мэднэ.
-Та эх хүний хувьд урлагийн хүнд хэцүүгээс хүүхдүүдээ харамлахгүй байна уу?
-Би урлагийн хүнд хэцүүгээс биш, авьяасыг үнэгүйдүүлдэг, шударга бус, буруу тогтолцоот нийгэм хүүхдүүдийг маань тосож байх вий, эх орон минь эзэнгүйдэх вий гэдгээс илүү их айж, санаа зовж байна.
-Танд зөвхөн өөрийнхөөрөө байх цаг хугацаа олддог уу. Эх хүн, эхнэр хүн, урлагийн хүн, зорилготой эмэгтэй байх гэх олон дүрийн дунд ямар үед өөрөөрөө байж чаддаг вэ?
-Хайрлаж байхдаа өөрийнхөөрөө байдаг. Хайрын өмнө бүх хүн эрх тэгш. Хайр бүгдийг зөөллөж, сэтгэлийг тайтгаруулж, ирээдүйн тухай сайхныг бодуулж, итгэл найдвар өгдөг.
-Ингэхэд та 10 жилийн өмнө яг юуг мөрөөдөж, юуны тухай бодож байсан бэ?
-Худлаа яриад өнгөрч болох ч яг чин зүрхний мөрөөдлөө яримааргүй байна. Тэр мөрөөдөл минь биелж эхэлж байгаа. Гоё мөрөөдөл бий.
-Өөр хэн нэгэн байж болох байсан гэх төсөөлөл танд байдаг уу. Хэрвээ тэгсэн бол би ийм байх байсан гэх хувилбар үргэлж байдаг шүү дээ?
-Би урлагийг биш, урлаг намайг сонгосон гэж би боддог. Ингэж бодох зөндөө шалтгаан байсан, тохиолдсон болохоор ингэж хэлж байгаа юм шүү.
-Таны талаар бусад хүн юу гэж магтахыг хамгийн сүүлд сонссон бэ?
-Сүүлд сонссон магтаал дундаас Гавьяат жүжигчин Д.Гүрсэд ахаас сонссон нь хамгийн сайхан нь байсан даа. Би уран бүтээлд хамт ажиллаж үзээгүй ч түүний тоглосон олон сайхан бүтээлийг шимтэн үзэж өссөн. Би “Ану хатан” киноны дүр сонголтонд урьсан боловч тэр үед “Аравт” кинонд ажиллаад урд хөршид байж таарсан юм. Гүрсэд ах маань надад үнэхээр сайхан үг хэлсэн. Их урамшсан шүү. Ер нь би мессеж, утас, нүүр номоор, бас хөдөө гадаадад ч олон сайхан жирийн хүмүүс урмын үг хэлж, амжилт хүсэхэд зүйрлэмгүй сайхан санагддаг.
-Таны талаарх бусдын үнэлгээнд хэр итгэдэг вэ. Нэг ёсондоо та бусдын толинд өөрийгөө хараад юу гэж боддог вэ?
-Үнэхээр үнэнийг онож хэлсэн хэнд ч итгэж, тунгаан боддог. Ер нь урлагийн хүн болохоор хүмүүс энд тэнд уулзаад яриа үүсэх нь элбэг. Зарим хүн кино мэддэг болох гээд л хольж хутган ярьж эхлэхэд... Нүүр өөд нь хармааргүй санагддаг. Жүжигчний өмнө жүжиглэх хэрэггүй шүү дээ.
-Тэгвэл та бусдын ямар зан чанарыг хамгийн их үнэлдэг вэ?
-Би ерөөсөө хэнээс ч хараат бус амьдардаг хүнийг л хачин их үнэлдэг. Санхүүгийн, уран бүтээлийн, бие махбодийн, үзэл бодлын, оюун санааны хувьд хэн нэгнээс хамаарахгүй эрх чөлөөтэй байна гэдэг миний л хувьд хамгийн үнэлмээр зан чанар гэж би боддог.
-Та өөрөө тийм гэж үү?
-Тийм байхыг хичээдэг. Би ер нь надад таалагдсан хүнд л таалагдахыг хүсдэг. Нэг их таалагдах гээд зовж ядарсанаа санахгүй байна. Би амиа боддоггүй. Мэдсэнээ бусадтай хуваалцдаг. Чадлаараа хүмүүст боломж олгодог. Хамтдаа хөгжихөд өөрийн сэтгэмжийг дээд зэргээр зориулж сэтгэл гаргадаг учир найзууд маань надад сэтгэл хангалуун байдаг тухайгаа нэг бус удаа илэрхийлж урамшуулж байсан.
-Бусдад таалагдахын тулд, бусдад муухай сэтгэгдэл төрүүлэхгүйн тулд бид дүр эсгэх шаардлагатай байнга тулгардаг. Таны хувьд дүр эсгэхгүйгээр бусдад таалагдаж чаддаг уу?
-Дүр эсгэлтийг амьдралдаа маш олон хүнээс харж байлаа. Би заримдаа жүжигчдэд хэлдэг юм. Улстөрчид, захиалгат нэвтрүүлгийн хөтлөгчид, ер нь цаана нь мөнгө ашиг сонирхол байдаг салбарынхан үнэхээр хурдан хөгжиж өөрчлөгдөн, богино хугацаанд дүр эсгэлтээс жүжиглэх хэмжээнд хүрч байна шүү гэж. Зарим нь мэргэжлийн төвшинд, бүр найруулагч нар хүртэл ялгаж танихааргүй хэмжээнд дүр бүтээж байна даа. Миний хувьд бол улс төр, фракц, захиалга энэ тэрээс хол хүн учир дүр эсгэлт, жүжиглэлт шаардлагагүй. Мэргэжлийн жүжигчин тул үнэхээр таалагдсан дүрдээ сайн хувирч жүжиглэж чадна. Жүжигчид жүжиглэсэн юм шиг харагдахаар жүжиглэж байхад найруулагч хүн жүжиглээгүй юм шиг дүр бүтээлгэж чадах тийм мэдрэмж чадварыг эзэмшсэн байх ёстой. Гэхдээ энэ миний л бодол.
-Сэтгэл дэлгэж, бодол тунгааж ярилцсан танд баярлалаа. Уран бүтээлийн амжилт хүсье.
Эх сурвалж: Ардын эрх сонин. Сэтгүүлч Д.Дамдинжав
Сэтгэгдэл (2)
Сайн өдөр эрхэм ээ / ма байна.
Бид хувийн компани байдаг бөгөөд бид зээлийн хэмжээ нь бизнесийн хөгжилд 1,000 $ долларын зээл, 100 сая хоорондын зээлийн заалтуудыг нь тодорхойлоход бага хүүтэй зээл санал болгож байна: зах / бизнесээ өргөжүүлэх, өрсөлдөх чадварыг.
Бид зээл нь төрөл бүрийн санал болгож байна
* Хувийн зээл (барьцаалах, баталгаагүй)
* Бизнесийн зээл (барьцаалах, баталгаагүй)
* Нэгтгэх зээл
урьдчилгаа төлбөр байхгүй.
Бид энэ зар уншиж цаг гаргасанд баярлалаа.
Дэлгэрэнгүй мэдээлэл, лавлагаа нь өнөөдөр бидэнд и-мэйл илгээх
skyworldloanfirm@gmail.com
skyworldloanfirms@yahoo.com
Сара Уильямс.
Тиймээс тэдэнд талархал болгон би энэ бодит байгууллага Зээлийн ширээн-ий бүх үгийг хэлэх миний хамтран интернэт хэрэглэгч, зээлийн хайгч Тиймээс би та scammed ороход холбоо барих Bhavin эмнэлэг Зээл тусламж эрсдэлтэй өөрийгөө бууруулах гэсэн зөвлөгөө өгч болно өөртөө тавьж шийдсэн хурдан зээл тусламжийн өнөөдөр и-мэйл BHAVINHOSPITALLOANFUNDS@HOTMAIL.COM~~pobj Via байгууллага.
Баярлалаа, Бурхан та нарыг бүх адислах
Rodriguez Силва
Хэрэв та ямар ч зорилгоор таны бизнес, эсвэл санхүүжүүлэх яаралтай зээл хэрэгтэй юу? Бид баталгаажуулсан байна зээлийн зээлдүүлэгч тусгай зөвшөөрлийг 2% -ийн боломжийн хүүтэй арилжааны аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид, хувь хүмүүсийн олон улсын зээл санал болгож байна .Бид. Энэ нь, та бид таны хүсэлтийг хүлээн авч болох тун удахгүй таны зээл боловсруулах болно, муу зээлийн түүхтэй ч зээл богино эсвэл урт хугацааны байж болох юм. Бид бие даасан санхүүгийн байгууллага байдаг, бидэнд өнөөдөр И-мэйл холбоо; oceanlenders05@gmail.com
Jste podnikatel nebo žena? Jste v jakékoli finanční stres? potřebujete úvěr se založit svůj vlastní podnik? Máte nízký příjem a je pro ně těžké získat úvěr od místních bank a jiných finančních institucí? Odpověď je zde při nízké rychlosti 2%, Napište nám patolízal na paydayloancompany9@gmail.com