• Эхлэл
  • П.Мөнхжаргал: Бидний мэргэжил тасралтгүй хөгжихийг шаарддаг

П.Мөнхжаргал: Бидний мэргэжил тасралтгүй хөгжихийг шаарддаг

2016/04/29

Монгол Улсын гоо засалчдын тоо нэмэгдсээр байгаа. Тэд өөрсдийн чадвараараа дэлхийд өрсөлдөх хэмжээнд хүрсэн гэдгээ БНСУ-д зохион байгуулагдсан “HAIRWORLD 2016"  үсчин, гоо сайханчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дээр харуулсан.

Уг тэмцээнд дэлхийн 41 орны 1000 гаруй үсчид оролцсон бөгөөд "Видал" салоны мастер үсчин С.Мөнхнасан ганцаарчилсан үзүүлбэрээр алтан медаль авч Дэлхийн аварга болсон бол "Хос шагай" салоны захирал Н.Алтаншагай тусгай байр, “Видал” салоны үсчин Г.Ганцоож, “Мирак” салоны үсчин Б.Наранхүү,“Evergood salon”-ы гоо сайханч Э.Нармандах, “Onno make up” студийн гоо сайханч Г.Оюундалай, “Narumi make up” салоны гоо сайханч Г.Нармандах  нар тус бүр хүрэл медалийг эх орондоо авчирсан билээ. Тэгвэл үүнтэй адил тус салбарын суралцагчид Монголдоо өрсөлдөж байна.

Сануулбал: Ражив Гандийн нэрэмжит “Үйлдвэрлэл Урлалын Политехник коллеж”-ийн 50 жилийн ойн хүрээнд Хөдөлмөрийн яамны  харъяа МСҮТ, Политехник  коллежүүдийн суралцагчдын дунд зохион байгуулагдаж буй үсчин, гоо заслын  мэргэжлийн“АЛТАН ХАЙЧ  -2016” Улсын XIV уралдаан /2016.04.20/ амжилттай болж өндөрлөлөө.

Уг тэмцээнд нийт 13-н сургуулийн 131 суралцагч оролцсон бөгөөд тэмцээн үсчний 7, гоо заслын 3, хумсны 1 гэсэн 10 төрлөөр өрсөлдсөн юм.

Тэмцээн өмнөх жилтэй харьцуулахад илүү өргөн цар хүрээтэй болсон. Мөн оролцогчдын хэрэглэж буй багаж хэрэгсэл, будаг гэх мэт зүйлс нь сүүлийн үеийнх байсан нь ихээхэн анхаарал татаж байгаа тухай багш нар ярьж байлаа. Энэ үеэр Киви хамтлагийн дуучин Ука хүрэлцэн ирж өөрийн уран бүтээлээр үзэгчдэд  бэлэг барьсан юм.

Ингээд тэмцээний талаар “Үйлдвэрлэл Урлалын Политехник коллеж”-ийн гоо заслын багш, урлаг судлаач П.Мөнхжаргалтай ярилцлаа.

-Тэмцээн өмнөх жилүүдээс юугаараа давуу талтай байна вэ?

-Өмнөх жилүүдтэй харьцуулахад давуу тал их байна. Хүүхдүүдийн ашиглаж байгаа материал, тэмцээнд оролцох хандлага, ур чадварын төвшин ахисан харагдаж байна.

Энэ нь маш том давуу тал юм. Монголчууд дэлхийн төвшинд өрсөлдөхүйц хэмжээний ур чадвартай болж байгаа нь өнгөрсөн 2015 онд Бразилд болсон тэмжээнээс харагдаж байгаа. Уг тэмцээнд “Үйлдвэрлэл Урлалын Политехник коллеж”-ийн хоёр оюутан үсчин, гоо заслын төрлөөр олимпд амжилттай оролцож ирсэн.

-Энэ удаагийн тэмжээнийг мэргэжлийн багшийн зүгээс харвал ...

-Энэ удаагийн тэмцээнийг мэргэжлийн багшийн зүгээс харахад хүүхдүүдийн хэрэглэж байгаа материал, хийж байгаа технологи нь үнэхээр өөрчлөгдөж ахисан төвшинд хүрсэн, шинэ зүйлс хэрэглэж чадсан. Мөн үс засалт болон ггоо заслын нүүрс будалт, хумс заслыг урлагийн бүтээлийн төвшинд хийх гэж мэрийж байгаа нь маш бахархууштай харагдаж байна. Үүнд би маш их баяртай байна.

-Модель охидууд маш үзэсгэлэнтэй,  хувцаслалт нь улам гоёмсог харагдуулж байна л даа. Тэгэхээр энэ нь тэмцээний төрөлд орж байгаа юу?

-Уралдааныг чимэх зорилгоор  латин Америкийн бүжгийн нэг төрлийг хувцас загвар дээр нь хэрхэн будах вэ? гэдэг шинэ төрөл орж ирсэн. Мөн уран сэтгэмжийн нүүр будалт гэсэн төрөл байгаа.

-Үс засалт ямар ямар төрлөөр оролцож байна вэ?

-Үс засалтын төрөл маш олон болж. Анх үс засалтын тэмцээн дөрвөн төрлөөр явагддаг байсан. Гэтэл өнөөдөр үс засалтын долоон төрөлд өрсөлдөж байна. Үүнээс харахад үс засалтын төрөл өөрчлөгдөж байгаагын илрэл. Ийн өөрчлөгдөж байна гэдэг нь технологийн шинэчлэл, өнгө болоод загварын хувьд маш том хувьсал хийгдэж байна гэж харж байна.

-Өрсөлдөөн хэр явагдаж байна вэ?

-Өрсөлдөөн их байгаа бөгөөд хүүхдүүд өрсөлдөж сурсан байна. Ямар нэгэн зөрчилгүй, тайван хөгжсөн хэмжээнд тэмцээн үргэлжилж байгаа нь сайшаалтай хэрэг.

-Энэ удаагийн тэмцээнд шүүгчээр оролцоогүй гэсэн. Өмнө нь ямар уралдаан тэмжээнд шүүгчээр оролцож байсан болон шүүгчээр оролцож шүүхэд ямар хүндрэл гардаг вэ?

-Энэ удаа шүүгчээр оролцоогүй. Гэхдээ өмнө нь олон тэмцээн уралдаанд шүүгчээр, оролцогчоор оролцож байсан. Хүүхдүүдийн өрсөлдөх явц маш хүчтэй байдаг. Тиймээс шүүхэд бага зэрэг хүндрэл байх ч гэлээ ялагч бол яах ч аргагүй бусдаас өөр байдаг.

-Техник технологийн хувьд хувьсаж, өөрчлөгдөж байна гэлээ шүү дээ. Тэгвэл багшийн хувьд өөрийгөө хэрхэн хөгжүүлж байна вэ?

-Мэдээж хөгжүүлэлгүй яахав. Гэхдээ багш нарын хувьд тасралтгүй хөгжихийг бидний мэргэжил шаарддаг. Ер нь багш хүнийг сурагчид нь хөгжүүлдэг юм байна гэдгийг ойлгосон. Мөн мэргэжлийн багш гэдэг хүн анги танхимд суугаад байвал зэврэнэ гэсэн үг. Тиймээс өөрийгөө хөгжүүлэх тал дээр маш завгүй ажилладаг буюу шинэ технологийг турш үзэх гэх мэтээр өөрийгөө хөгжүүлэхэд анхаардаг.  

-Танай оюутнуудын хувьд тэмцээн уралдаанд хэр идэвхтэй оролцож байна вэ?

-Ер нь хавар бүх дүүргийн үсчин гоо заслын мэргэжлээр аваргуудыг шалгаруулдаг. Үүнд манай сурагчид ч мөн маш идэвхтэй, тасралтгүй оролцож байгаа.

-Шинэ технологи заах нөхцөлийг хэр хангагдаж байгаа вэ?

-Сургалтын төвшинд бидний хэрэглэж байгаа материал гологдож байна. Сургалтын гэдэг утгаараа юм уу? хамгийн материалыг өгдөг. Гэвч энэ нь гологддог. Ямар нэгэн дэлхийн тэмцээнд явахад өнөөдрийн хэрэглэж байгаа техник, технологи, уусмал бүтээгдэхүүнүүд Евро, Азийнхаас арай өөр шүү гэж багш хэлж байсан, гэхдээ ерөнхий дөө энэ маягаар хийж болно гэсэн таамаглалтай оролцож болохгүй шүү дээ.

Тэрхүү шинэ технологи, бүтээгдэхүүнийг бүгдийг нь оруулж ирээд бид авмаар байдаг ч хэт их үнэтэй хэмээн шүүмжлүүлдэг. Тиймээс шинэ материал бүтээгдэхүүнээр хангаж өгөх юм бол багш болон сурагчид бүгд хичээж ажилмаар байна. Энэ асуудлыг шийдчих юм бол тийм ч хэцүү зүйл болоод асуудал гээд байх зүйлгүй байгаа юм. Манай салбар маш эрчимтэй хөгжиж байгаа.

”Алтан хайч”-ны төлөөх өрсөлдөөн

Ч.Гэрэл


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна