• Эхлэл
  • Ц.Нямдорж:Миний хүү хуулийн дагуу наймаа хийсэн, би эцгийн хувьд хэлж өгсөн

Ц.Нямдорж:Миний хүү хуулийн дагуу наймаа хийсэн, би эцгийн хувьд хэлж өгсөн

2017/01/25

“Эрдэнэт”-ийн асуудал босч ирэнгүүт хамгийн гал дөлтэй тэмцэл хийдэг УИХ-ын гишүүн  2,2 тэрбум төгрөгийн шахаа хийсэн гэсэн мэдээлэл гарсан. Энэ талаар Ц.Нямдорж

-Ааль дээр, миний хууль зүйн сайд байх үеийн л юм шт гэж хэлснээрээ хүлээн зөвшөөрсөн хэрэг болж таарсан. Тэгвэл өчигдөр Эрдэнэтийн асуудал дахин яригдахад тэрээр ингэж ярьжээ.

-Ц.Нямдорж гишүүний хүү Эрдэнэт үйлдвэрт 2.2 тэрбум төгрөгийн шахаа хийсэн байна гэсэн мэдээлэл байгаа. Хүүхэд нь ийм асуудалд орооцолдоод байхад та энэ Ажлын хэсэгт орсон нь ёс зүйтэй үйлдэл үү?

-2004, 2006 онд миний хүүхэд яриа хийсэн юм байна лээ. Ном журмаараа асуудал шийдвэрлэгдээд дууссан. С.Эрдэнэ гишүүнд би баярлаад байгаа. Намайг энэ асуудлыг хөндөж эхэлснээс хойш гүтгэлгийг гурван сард явуулж байгаа. Энэ гүтгэлгээр миний нэр төрийг цэвэрлэлээ гэж би баярлаж байгаа шүү. 

Ийнхүү хашир гишүүн хүүгийнх нь тухай яриаг гүтгэлэг, миний нэрnau цэвэрлэж өглөө гэхчилэн шал өөр тийш нь эргүүлж дөнгөв. Тэрээр миний хүү хуулийн дагуу л наймаа хийсэн, эцэг хүний хувьд таньдаг хүндээ хэлж өгсөн тал бий гэж хэлсэн мөртлөө яахаараа ч гүтгэлэг болчихдог юм бэ, бүү мэд. Бодвол намайг хэт шударга байхаар хүүхдүүдээр маань оролдож гүтгэж байна гэсэн өмнөх тоглолтын арга энэ удаа тохироогүй бололтой.

Холбоотой мэдээллийг дор дарж уншина уу 

Ц.Нямдорж гишүүний хүү Н.Анхбаярын ”Эрдэнэт”-тэй хийсэн гэрээнүүдийг ил болгож байна


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Zochin
    Tanidag hundee helj ugnu gedeg ni huuli zurchsun, shudarga bus uildel bolohiig oilgohgui bna daa. Ene er ni buruu, zuvuu ch medehgui bolchihson nuhur yum bish uu?
    2017 оны 01 сарын 25