• Эхлэл
  • М.Энхболд:Нийгэмчлэх маягаар асуудалд хандаж огт болохгүй

М.Энхболд:Нийгэмчлэх маягаар асуудалд хандаж огт болохгүй

2017/01/26

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо Эрдэнэтийн 49 хувийг төрд авах ёстой гэсэн “сэдэл” шидсэнээр улс төрийн том дайны “утаа” гадагшаа уугиж эхлэв бололтой. Уг нь бол ийм утгатай “МАН-ынхан 49 хувийг дээрэмдэх гэж байна” гэсэн мэдээлэл гарсны дараахан МАН-ын удирдлага, тухайлбал М.Энхболд “Энэ бол ташаа мэдээлэл” гэж мэдэгдсэн. Гэтэл ийн мэдээлснийх нь маргааш байнгын хорооны хуралдаанд 49 хувийг төрд авах ёстой гэсэн санал орж ирэв. Үүнд хүмүүс М.Энхболд ийм мэдэгдэл хийсэн эсэхэд эргэлзэсхийж, нэг хэсэг нь бол 24 цагийн “ой санамж”-тай удирдлага гэж ёжлон шоолж байна. Үнэндээ үнэмлэхүй олонх болсон МАН-ынхан УИХ-д ийм дүгнэлт оруулж ирэх гэж байгааг намын дарга нь мэдэхгүй байхын аргагүй. Хэчнээн хувьчлал биш худалдан авалт байсан, ОХУ-ын талаас компанийн өөрт ногдох хувиа Монголын компанид шилжүүлэх /худалдах/-ийг зөвшөөрч байна уу гэсэн нөхцлийг л тухайн үеийн Засгийн газарт тавьсан гэж олонтаа тайлбарласан ч үүнийг ойлгохыг хүсэхгүй хүмүүс олон байгаа. Тэр ч дагуу МАН-ын бүлгийнхэн ерөнхийдөө Эрдэнэтийн 49 хувийг олонхиороо кноп дараа төрд авчихна уу гэсэн таамаглал бий болоод байгаа.

Гэтэл МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболд өчигдөр Америк-Монголын худалдааны танхимын уулзалтад оролцохдоо арай өөр үг хэлсэн байх юм. Тэрээр
-Энэ асуудлыг судалж, дүгнэлт гарган УИХ-аар хэлэлцүүлэх үүргийг Засгийн газарт өгсөн юм. Засгийн газар нэлээд нухацтай судалж, хуралдаанаараа хэлэлцээд УИХ-д ирүүлсэн. УИХ-ын Хууль Зүйн байнгын хороо бүрэн эрхийнхээ хүрээнд Ажлын хэсэг байгуулж, дүгнэлт гаргасан талаараа өчигдөр мэдээлэл хийсэн.
Тэд худалдан авах үйл ажиллагааны явцад Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн байна. Тиймээс худалдаж авсан хувийг төрд авах ёстой гэсэн байр сууриа илэрхийлсэн. Асуудлыг зөвхөн УИХ шийднэ. 49 хувийг худалдан авсан талтай хэлэлцэж, төрд авах хувилбар байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ бусдын өмчийг нийгэмчлэх маягаар асуудалд хандаж огт болохгүй гэсэн байр суурьтай байгаа гэжээ.

Өөрөөр хэлбэл, нэгэнт Монголын компанид шилжсэн өмчийг нийгэмчлэн дээрэмдэх нь зүйд нийцэхгүй гэсэн санааг хэлжээ. Тэгвэл намын дарга намын зарим гишүүдийнхээ эсрэг байр суурьтай байна уу, эсвэл МАН хувийн өмчид халддаг, бизнесийн эрх ашгийг боомилдог, зах зээлийн хуулийг мэддэггүй гэх мэтчилэн гадны хөрөнгө оруулагчдыг өмнө нь үргээж, хангалттай хохирол амсч байсны хувьд гадаадын хөрөнгө оруулагчдын өмнө бантан хэлсэн үг юм болов уу? Эсвэл зах зээлийн эрүүл ухааны хувьд харахад Монголынхоо компанийг хэзээд ч хамаагүй дээрэлхэж, гадаадтай хийсэн гэрээ хэлэлцээрийг нулимж чаддаг гэж харагдахаасаа ичив үү? Нөгөөтэйгүүр энд МАН доторх бүлэглэл, түрийвч нэгтнүүдийн тэмцэл ил гарч, намын даргын байр суурь зөрчилдөж, ганхаж байгаа “утаа” гадагш харагдаж эхлэв үү гэсэн асуулт гарч ирж байна. Ээдрээ цаашид ч үргэлжлэх биз. Харин хэр их “утаа” уугих бол?

А.Туяа

Холбоотой мэдээллийг дор дарж уншина уу.

Байнгын хороо:Эрдэнэтийг 100 хувь улсын болго            

Ц.Нямдорж:Миний хүү хуулийн дагуу наймаа хийсэн, би эцгийн хувьд хэлж өгсөн

Ц.Нямдорж гишүүний хүү Н.Анхбаярын ”Эрдэнэт”-тэй хийсэн гэрээнүүдийг ил болгож байна           


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • YUN NIIGEMCHLEH VE
    YU CH OILGOOGUI DVR ESGESEN PI YUM DAA.
    2017 оны 01 сарын 30
  • Зочин
    Хууль зөрчсөн хулгайг залруулах хэрэгтэйдээ. Тэгэхгүй бол дараа үеийн залуус эднийг байх ёстой газар руу нь явуулах болно.
    2017 оны 01 сарын 29
  • Зочин
    угийн дээрэмчид ш дээ
    2017 оны 01 сарын 29
  • igen
    zaad utgaaraa ard tymnii yg heleh, shyymjlehiig esergyyzej baigaa hyn baina
    2017 оны 01 сарын 27
  • zochin
    uul ni unegui huraaj avhiig niigemchleh gedegiim yu helj baigaagaa ch medehgugee gaihuulj baigaa ayatai nuhuruu dee
    2017 оны 01 сарын 26
  • Зочин
    Чоно махнаас гарах нь ээ!!!!!!
    2017 оны 01 сарын 26