• Эхлэл
  • Д.Оюунхоролын банталт, Ц.Мөнх-Оргилын тайлбар

Д.Оюунхоролын банталт, Ц.Мөнх-Оргилын тайлбар

2017/02/06

Өнгөрсөн долоо хоногийн хамгийн халуун сенсациудын нэг нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролын БНХАУ-ын иргэдийг визгүй зорчуулах тухай ам алдсан үгс байв. Тэрээр УИХ-ын байнгын хорооны хуралдаанд

-БНХАУ-ын иргэд аялал жуулчлалын зорилгоор орж ирэх тохиолдолд визгүй зорчдог байх асуудлыг шийдвэрлэхээр БОАЖЯ болон ГХЯ ажиллаж байна гэж хэлсэн нь шуугиан дэгдээсэн. Үүнээс өмнө Их аварга Асашерюү /холбоотой мэдээллийг ЭНД дарж үзнэ үү/ жиргэн шуугиан тарьж, хариуд нь Гадаад харилцааны сайд хариу мэдэгдэл гаргаж байж намжаав даа. Гэтэл одоо кабинетынх нь сайд бас нэг үг алдсанараа Асашерюү “Худлаа жиргээгүй юм байна” гэсэн яриа гаргаж байна. Дээр нь хачир болж Д.Оюунхорол сайдын ажлынхаа өрөөндөө гитар даран суугаа хөгжилтэй зураг сошиалаар нэг давамгаалж, Засгийн газрыг тэр чигт нь инээдмийн бай болгож байна.

Харин энэ талаар ГХ-ны сайд Ц.Мөнх-Оргил

-БНХАУ-ын 10-20 хүн нэг дор ирэх бол  материалыг эь урьдчилж авч, виз олгодог болох асуудлыг ярьж байгаа. Өөрөөр хэлбэл, визийн асуудлыг хөнгөлнө гэсэн үг.  Үүнийг л Д.Оюунхорол сайд андуураад “Бүлэг жуулчлалын асуудлыг визгүй болгох гэж хэлсэн”.  Би өмнө нь тайлбар хийсэн. БНХАУ-ын иргэдийг визгүй болгоно гэсэн асуудал байхгүй. Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд визний асуудлыг яаж хөнгөвчилж болох талаар судал гэдэг даалгаврыг Засгийн газраас өгсөн.

Энэ судалгааг Гадаад харилцааны яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам хийж байгаа. Бид визтэй орж ирж байгаа иргэдийн хувьд бүлэг жуулчлал, бүлэг виз, цахим виз олгодог болох тухай асуудлыг судалж байна. Мөн зарим орны иргэдэд Замын-Үүдийн хилийн боомт юм уу, Буянт-Ухаа олон улсын онгоцны буудал дээр виз олгох тухай асуудлыг судална. Түүнээс биш бүх орны иргэд, тэр дундаа Хятад улсын иргэд визгүй Монгол Улсад нэвтэрнэ гэсэн асуудал байхгүй гэсэн тайлбарыг хэлжээ.

Гэхдээ одоо ч гэсэн Д.Оюунхорол сайдын “андуурч” хэлсэн үг, олон хүний эгдүүцлийг төрүүлж, шүүмж өрнүүлсээр байна.

 Харин энэ талаар сошиалд нэлээд идэвхтэй Ganbat Gongorjav хэмээх залуу.

- Та нар санаж байгаа даа. Манай Сэлэнгийнхэн Орос руу визтэй байх үед виз авалгүй Хиагт ороод ойр зуурын юмаа аваад гараад ирдэг байсан. Наадуул чинь үүнтэй ижил юм Хятадтай ярьсан нь үнэн. Мөнх-Оргил нь л иргэд эсэргүүцэнгүүт Хоролыгоо уймраа болгож харагдуулаад өөрөө уснаас хуурай гарчихаж байгаа болохоос.
- Хятад улс дэлхийн 2 дах том эдийн засаг, 400 сая гаруй өндөр худалдан авах чадвартай иргэдтэй болсон нь ч бас гарцаагүй үнэн. Энэ зах зээлээс мөнгө олох гээд дэлхий тэр чигээрээ уралдаж байгаа, бид ч энэ өрсөлдөөнөөс хол байж болохгүй. Гэхдээ бас нөгөө талаар хаана ч очоод юу ч хамаагүй хийгээд амьдарч чадах 200 сая ядуучууд тэднийд байгаа гэдгийг мартаж болохгүй. 
- Хүмүүс яагаад хятадын иргэдийг визгүй оруулахаас дүргүйцээд байгаа гээч? Зүгээр л төрийнхөө чадамжид итгэхгүй байна шүү дээ. Авилга, хулгай нүүрлэсэн төр орж ирсэн хүмүүсийг үзүүлж харуулж зарах юмаа зараад буцаагаад гаргачихаж чадна гэж итгэхгүй байна. Талаар нэг тараагаад сүйд хийчих вий гэж л айцгааж байна. Энэ болгоомжлол ч бодитой. 
- Үнэхээр визийн асуудал аялал жуулчлалд саад болж байгаа юм бол дотоодын аялал жуулчлалын компаниуддаа итгэл өгөөд, та нар оруулж ирсэн хүмүүсээ тоо толгой бүтэн гаргахыг хариуцна шүү гээд тэдний оруулж ирэх жуулчдыг визээс чөлөөлж болмоор. Гаргахгүй үлдээчихвэл барьж гаргах зардлыг тухайн компаниар гаргуулдаг ийм жишиг бас байдаг юм шүү дээ.
- Эцэст нь нүүрномын залуустаа нэг зүйл хэлмээр санагдлаа. Аливаад хэт туйлширч битгий хандаарай. Ямар ч зүйл сайн муу талтай л байдаг. Бардам аархуугаасаа ухаалаг нь илүү амьдардаг хорвоо шүү хэмээн бичсэн байна.

Ийн Ж.Эрдэнэбатын танхимын сайд нарын сошиалд дэгдээсэн шуугиан буухиа таслахгүй үргэлжилсээр байна. Магадгүй энэ талаар Д.Оюунхорол сайд ч Ц.Мөнх-Оргил сайд ч дахин тайлбар хийхгүй бол хэрүүл шуугиан үргэлжилсээр байх бололтой.

А.Ану

Холбоотой мэдээллүүдийг дор дарж уншина уу

Ц.Мөнх-Оргил:Хятад иргэдийг визгүй зорчуулахгүй

Асашерюүгийн постын хариуд ГХЯ мэдэгдэл гаргалаа

Ц.Мөнх-Оргил: Засгийн газар Хятадын талаас уучлал гуйгаагүй

Ц.Мөнх-Оргил Хятадын талаас дахин уучлал гуйв


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • s zorig agsan
    hytadaas juulchin avch bolno shuu dee hamgiin gol ni mongoliin shuuh tsagdaa huuli unheer mundag chadamjtaig haruulsan uil yavdal bol saynii duuliant shuuh hural . uunees hoish mongoliin irged turduu heterhii ih itgedeg bolson . ene uchiraas l aimshigtai medee bolj sonsogdood bgaam l daa
    2017 оны 02 сарын 07
  • иргэн
    йим хүмүүстэ арга хэмжээ тооцохгүйгээс болж ард иргэдийн дунд ИХ-ын гишүүд,сайд дарга нарыг тоохоо болисон та нарын нэр хүнд арай л дэндүү унаж бна.зурагнаас харахад энэ авгай согтуу л юм шиг байна ажил дээрээ гитар тоглоод л цалингаа бүтэн л авдаг байх даа ер нь сайд хийвэл гоё юм биш үү амар юм шиг бна их хурал ч гэсэн дээ дундуур нь гарч гүйж архи уугаад л ,сандап ширээгээ олохгүй мэлийгээд л...
    2017 оны 02 сарын 07
  • Зочин
    МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. Одоогийн байдал нь Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл,ОФШОРтонгуудаа хамгаалах гэж ядсан оролдлого, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
    2017 оны 02 сарын 07
  • үзэн ядагч
    МАНгарууд одоо болимоор юм.Малнаас дор юмнууд сонгосондоо үнэхээр харамсаж байна.
    2017 оны 02 сарын 07
  • одгэрзл
    МАН энэ хэдэн хөгщин авгай өвөө нараа одоо гэрт нь амраагаач ээ яасан ханадаггүй юм вэ
    2017 оны 02 сарын 07
  • одгэрзл
    МАН энэ хэдэн хөгщин авгай өвөө нараа одоо гэрт нь амраагаач ээ яасан ханадаггүй юм вэ
    2017 оны 02 сарын 07
  • одгэрзл
    МАН энэ хэдэн хөгщин авгай өвөө нараа одоо гэрт нь амраагаач ээ яасан ханадаггүй юм вэ
    2017 оны 02 сарын 07
  • одгэрзл
    МАН энэ хэдэн хөгщин авгай өвөө нараа одоо гэрт нь амраагаач ээ яасан ханадаггүй юм вэ
    2017 оны 02 сарын 07
  • одгэрзл
    МАН энэ хэдэн хөгщин авгай өвөө нараа одоо гэрт нь амраагаач ээ яасан ханадаггүй юм вэ
    2017 оны 02 сарын 07
  • одгэрзл
    МАН энэ хэдэн хөгщин авгай өвөө нараа одоо гэрт нь амраагаач ээ яасан ханадаггүй юм вэ
    2017 оны 02 сарын 07
  • одгэрзл
    МАН энэ хэдэн хөгщин авгай өвөө нараа одоо гэрт нь амраагаач ээ яасан ханадаггүй юм вэ
    2017 оны 02 сарын 07
  • одгэрзл
    МАН энэ хэдэн хөгщин авгай өвөө нараа одоо гэрт нь амраагаач ээ яасан ханадаггүй юм вэ
    2017 оны 02 сарын 07
  • одгэрзл
    МАН энэ хэдэн хөгщин авгай өвөө нараа одоо гэрт нь амраагаач ээ яасан ханадаггүй юм вэ
    2017 оны 02 сарын 07
  • hg
    turiin ordon arhichdiin uur uurhai boljee
    2017 оны 02 сарын 06
  • zochin
    iim l humuus turiig barij bidnii tatvaraar nargij bgaa yumdaa
    2017 оны 02 сарын 06
  • Зочин
    хөгшин авгай яасан муухай харагддийн
    2017 оны 02 сарын 06
  • зочин
    бас согтуу байна уу даа.
    2017 оны 02 сарын 06