
Конго улсын зүүн хэсгийн Рубаяа хотод байрладаг уурхайн ослоор 200 гаруй хүн амиа алдаад байна. Уурхай хүчтэй борооны улмаас Лхагва гаригт /2026.01.28/ нурсан бөгөөд тухайн үед амь үрэгдэгсдийн тоог тогтоох аргагүй байжээ. Ослоор амь үрэгдэгсэд ухаалаг утас, компьютер зэргийг үйлдвэрлэхэд ашигладаг колтан хэмээх эрдэс бодисыг олборлож байсан аж. Тэдний дунд эмэгтэйчүүд, хүүхдүүд ч байжээ.
Уурхайн засвар үйлчилгээг цаг тухайд нь зохих ёсоор хийгээгүй тул осол гарах магадлал өндөр байдаг. Үүний зэрэгцээ сүүлд нь аврах ажиллагаа явуулахад ч хүндрэлтэй байдаг аж. Уурхайн бүсэд газрын хөрс эмзэгшсэн байдаг тул нөхцөл байдал улам хүнд байгааг эх сурвалж мэдээлжээ.
Ослоос 20 орчим хүн амьд гарсан бөгөөд тэднийг эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлж байна.
Рубаяа хот нь "M23" босогчдын бүлгийн хяналтад байдаг. Босогчдын бүлэг 2024 оноос хойш уурхайнуудыг хянаж байгаа юм. Рубаяагийн уурхай дэлхийн колтаны нийлүүлэлтийн 15 орчим хувийг дангаараа хангадаг.
ЭХ СУРВАЛЖ: BBC


Сэтгэгдэл байхгүй байна