Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг буруутган анхан шатны шүүхээс 24-25 жилийн хорих ял оноогоод байгаа. Хэрэг гарснаас хойш 18 жилийн дараа ийн гурван хүнийг гэмтнээр ялласан шүүх хурал өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард таван өдрийн турш хаалттай болсноор ийн ял оноосон нь олон нийтийн дунд шуугиан тарьж байсан билээ. Үүнд С.Зоригоос гадна гэр бүлийн дөрвөн хүнийг өмнөх хэргээ далдлах зорилгоор гэртэй нь шатааж алсан гэсэн бол энэхүү хэрэгт амиа алдсан талийгаачдын ар гэрийнхэн тухайн үедээ гал цахилгааны гэмтлээс болж гарсан, хохирол нэхэмжлэх, гомдол гаргах зүйл байхгүй, яагаад ийм олон жилийн дараа С.Зоригийн амиа алдсан хэрэгтэй хамааралтай болсонд гайхаж байна гэж мэдэгдсэн. Мөн яллагдагч Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын ар гэрийнхэн ч хүн амины хэргээр хоригдож байсан Ц.Амгаланбаатар тэднийг гүтгэсэн гэж мэдэгдэж байсан бол. Энэхүү яллах дүгнэлтэд С.Зориг агсны дүү УИХ-ын гишүүн С.Оюун ч эргэлзэж буйгаа илэрхийлж, давж заалдах, гэхдээ давж заалдах хуралдааныг нээлттэй хийх хүсэлтээ илэрхийлнэ гэж байсан билээ.
Энэ дагуу С.Зориг агсны дүү УИХ-ын гишүүн асан С.Оюун давж заалдах шатны шүүхэд хандсан талаар мөн бид мэдээлсэн. Нийслэлийн давж заалдах шатны шүүх түүний гомдлыг шүүх хүлээн авч, хэрэгтэй танилцан, хурлыг ирэх мягмар гаригт хийхээр товложээ.
Холбоотой мэдээллүүдийг дор дарж уншина уу.
С.Зориг-Ш.Отгонбилэгийн хамгаалагч-галын хэрэг
С.Оюун:Би тэр процессын нэг хэсэг болохыг хүсээгүй
Ц.Амгаланбаяр, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт 24-25 жилийн ял оноов
Сэтгэгдэл байхгүй байна